Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 150/ШШ2025/00169

 

 

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа би .......... хот, ........ дүүрэг, ........ дугаар хороо, ........ талбай-......, .......... тауэр, ....... давхар “............” ХХК-ийн (РД:.............) нэхэмжлэлтэй ........... аймгийн ....... сум, ......... дугаар баг, .......... тоотод оршин суух ........... (РД:.............) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 341,116.91 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 14-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“..........” ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч ............. нь ........... ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2024-01 -21-ны өдөр 2089801 тоот ..........кредит үйлчилгээний гэрээг байгуулж 200,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ........... аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

           2089801 тоот ....... гэрээний үүрэгт үндсэн зээлд 199,200.0 гөгрөг, үндсэн хүүнд 117,675.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,441.62 төгрөг, шимтгэлд 5,800.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 341,116.91 төгрөгийг хариуцагч ............  гаргуулr өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “............” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч .............  шүүхэд ирүүлсэн татгалзалдаа:

Хариуцагч ............... нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “.............” ХХК-нь ........... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 341,116.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 27-р хуудас)

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт  зааснаар “...............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,884 төгрөгийг буцаан олгохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“..............” ХХК-ний нэхэмжлэлтэй ............ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 341,116.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт  зааснаар “............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,884 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.           

  

ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА