| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00137/И |
| Дугаар | 150/ШШ2025/00147 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 150/ШШ2025/00147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .......... аймгийн ........ сумын .... дүгээр баг, ....... хэсэг, ........ тоотод оршин суух, ...... овогт ......... (РД:..........)-ийн хүсэлттэй ......... нас барсныг бүртгэж нас барсны гэрчилгээ олгохыг иргэний улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ....... нь .......... нас барсныг бүртгэж нас барсны гэрчилгээ олгохыг иргэний улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
......... миний бие 4 хүүхэд төрүүлж өсгөсөн боловч Алдарт эхийн одон авах гэтэл 4 хүүхэд төрүүлсэн байх шаардлагыг хангаж байгаа боловч охин ...... нас барсан. ....... миний бие 1987 оны 03 сарын 15-ны өдөр төрүүлж бойжуулан өсгөж байгаад 1988 оны 06 дугаар сарын 20-ий өдөр өвчний учир 1 нас 3 сартай байхдаа ....... аймгийн ....... сумын эмнэлэгт нас барсан. ........ төрсөн тухай бүртгэл хийгдэж төрсний гэрчилгээ архивын лавлагаа авсан. Бидний зүгээс тэр үед нас барсны гэрчилгээ аваагүй. Иймд .......... нас барсныг бүртгэж нас барсны гэрчилгээ олгохыг иргэний улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргагч ......... гаргасан тайлбартаа: Би ....... аймгийн ........... суманд нөхрийн хамт амьдардаг. Би 1987 онд ........ хотын ....... дугаар төрөхөд охиноо төрүүлж байсан. Охин 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өвчний улмаас 1 нас 03 сартай байхдаа нас барсан. Охины нас барсны гэрчилгээг нь авч чадаагүй. Шинэ гарсан хуулийн дагуу эхийн 2 дугаар одон олгохгүй гэсний улмаас шүүхэд хандаж ......... нас барсныг бүртгэж нас барсны гэрчилгээ олгохыг Иргэний бүртгэлийн байгууллагад даалгуулах тухай хүсэлтийг гаргах болсон гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан: улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, ............ нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, фото зураг, ....... аймгийн ........ сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 35, 36 дугаарын албан бичиг, ......... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 26/169 дугаарын албан бичиг, ........... төрсний бүртгэлийн лавлагаа, .......... төрсний бүртгэлийн лавлагаа, .......... төрсний гэрчилгээний хуулбар, .............. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, фото зураг зэрэг бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэн........... “Алдарт эх”-ийн одон авах зорилгоор ........... нас барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгохыг иргэний улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
....... овогтой ........... овогтой ..........нар 1985 оны оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас ............. 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн нь №08 тоот гэрлэсний гэрчилгээ, CVL 2543250001000042 дугаарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. (х.х-ийн3, 14-рт)
Харин ........... 1 нас 03 сартай байхдаа 1988 оны 06 дугаар сарын 20-нд өвчний учир .......э аймгийн ......... сумын эмнэлэгт нас барсан гэх боловч иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй, ........н сумын Эрүүл мэндийн төв архивт бүртгэлгүй болох талаар ......... аймгийн .......... сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 35, 36 тоот албан бичиг, .......... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 26/169 тоот албан бичигт тус тус тодорхойлжээ. (х.х-ийн 7-9-рт)
Хүсэлт гаргагч ......... нь шүүхэд ........., 1987-1988 гэсэн оршуулгын хөшөөний зураг, 1988 онд ........ хамт авхуулсан гэх гэрэл зураг ирүүлсэн бөгөөд энэ нь 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн иргэн .......... нас барсныг хангалттай нотлохгүй гэж шүүх дүгнэв.
Иймд хүсэлт гаргагч ......... иргэн .......... нас барсныг бүртгэж нас барсны гэрчилгээ олгохыг Иргэний бүртгэлийн байгууллагад даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ............ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасан үндэслэлгүй тул .......... хүсэлттэй ............. нас барсныг бүртгэж нас барсны гэрчилгээ олгохыг иргэний улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ........... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА