Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/01084

 

 

 

Г.О, Ц.М, Н.Анарын                                                              нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102Ш2021/00966 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.О, Ц.М, Н.Анарын нэхэмжлэлтэй, хариуцагч БГИТХААнд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.О, Ц.М, Н.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

            Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 6 дугаар хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж байсан. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргана хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Саналыг нь зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудаж, хууль бус шалгалт зохион байгуулж авсан. 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өглөө шалгалтанд унасан гэх үндэслэлээр ажлаас халсан тушаал авчирч, миний оронд ажиллах хүнийг томилсон. Иймд би өөрийгөө хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

            Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 21 дүгээр хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч байсан. Ажиллах хугацаандаа зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргана хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Саналыг нь зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудаж, хууль бус шалгалт зохион байгуулж авсан. 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өглөө шалгалтанд унасан гэх үндэслэлээр ажлаас халсан тушаал авчирч, миний оронд ажиллах хүнийг томилсон. Иймд би өөрийгөө хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

            Нэхэмжлэгч Н.Ашүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 11 дугаар сарын 07-ны өдрөөс 16 дугаар хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч байсан. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргана хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Саналыг нь зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудаж, хууль бус шалгалт зохион байгуулж авсан. 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өглөө шалгалтанд унасан гэх үндэслэлээр ажлаас халсан тушаал авчирч, миний оронд ажиллах хүнийг томилсон. Иймд би өөрийгөө хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Тухайн шалгалтыг ажилчдын ур чадварыг шалгах зорилготой байсан. Гэвч зорилгоосоо өөр шийдвэр гаргаж хууль бусаар биднийг ажлаас халсанд гомдолтой байгаа. ...гэв.

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа 44 тоот Ажлын бүтэц, орон тоо шинээр тогтоосон тогтоолоор ажлын албаны даргад ур чадварын шалгалт авах, хүний нөөцтэй холбоотойгоор комисс байгуулах эрх хэмжээ олгогдоогүй. Хөдөлмөрийн дотоод журмын 3.5-д төрийн үйлчилгээний албан хаагчдыг ажилд авах, томилох, чөлөөлөх нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад олгогдсон. Уг Хөдөлмөрийн дотоод журам нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, уг заалтыг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй. Ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хувьд Хөдөлмөрийн гэрээний 6.1.3-д үр дүнг хагас болон бүтэн жилээр дүгнэнэ, хэрэв F үнэлгээтэй ажилласан, дараагийн хагас жилд үнэлгээг дээшлүүлээгүй тохиолдолд ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж тодорхой заасан. Гэтэл шинээр томилогдсон ажлын албаны удирдлагууд тухайн ажилчдыг 1 сарын дотор үйл ажиллагааг нь дүгнэж, ажлын байрны тодорхойлолтод хамаарахгүй зүйлээр шалгалт зохион байгуулж, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж дүгнэн ажлаас халсан нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14-д аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга төсвийн шууд захирагч байна гэж заасан. Хариуцагч талаас хурлын дарга улс төрийн албан тушаалтан учир хүний нөөцтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрхгүй гэх тайлбар гаргаж байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга захирамж гаргах эрхтэй. Үр дүнгийн тайлангийн хувьд гүйцэтгэл хангахгүй байсан гэж байна. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээний багийг байгуулсан. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолыг үндэслэж уг журмаар үнэлгээний баг ажлыг үнэлсэн. 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болохыг тооцсугай гэсэн хүчингүй болсон журмын дагуу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шалгалт зохион байгуулж, 12 дугаар сарын 18-ны өдөр дүгнэсэн. Иймд нэхэмжлэгч нарыг ажлаас хууль бусаар халсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор тус албаны дүрэм, бүтэц, орон тоо батлагдсан. Уг өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоохоор Ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 дугаар тушаалаар Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам батлагдсан. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулан, комиссын бүрэлдэхүүнийг баталсан. Уг комиссын бүрэлдэхүүн дээрх журамд заасны дагуу шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, шалгалт зохион байгуулж, дүгнэлтийг ирүүлсэн. Энэ нь Улсын дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолд 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байх... гэж тайлбарласны дагуу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын комиссоос зохион байгуулсан шалгалтыг хууль бус гэж үзэх боломжгүй. Комиссоос зохион байгуулсан шалгалтад Г.О 50 хувь, Ц.М 10 хувь, Н.А25 хувь буюу бүгд тэнцээгүй гэсэн үнэлгээ авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн. Тус шалгалт нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд шалгалт дуусахад уг танхимдаа шалгалтын материалыг засаж, дүнг танилцуулсан. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2019 оны А/138 дугаар захирамжаар батлагдсан Ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу төрийн байгууллагын албан хаагчид 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөсөн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан ба Хөдөлмөрийн дотоод журмын 6.3, 6.5-д зааснаар Төрийн үйлчилгээний албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшинг улирал бүр үнэлж дүгнэх, үнэлгээнээс хамаарч хангалтгүй дүн авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заасан. Нэхэмжлэгч нарын хувьд гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй тухай Ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан Үнэлгээний багийн үнэлэлт ирүүлсэн. Уг үнэлгээгээр маш хангалтгүй байсан учир ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, уг бүрэн эрхийг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас ирүүлсэн чиглэл хавтаст хэрэгт авагдсан. 44 дүгээр тогтоолоор ажлын албаны дарга тушаал гаргана гэж зохицуулагдсан. Уг дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байна. Дүрмийн заалт болон холбогдох хууль тогтоомжийн заалтыг хэрэглэж шийдвэр гаргасан нь хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан, Улсын дээд шүүхийн 33 дугаар зүйлд заасны дагуу тухайн байгууллагаас томилогдсон тухайн байгууллагын мэдлэг ур чадварын түвшин тогтоох комиссоос гарсан шийдвэрийг шаарддаг. Тухайн байгууллагын комисс гэдэг нь тухайн байгууллагаас томилогдсон буюу тухайн байгууллагын комиссын үйл ажиллагааг зохицуулсан байгууллагын шийдвэр гарсан байхыг ойлгоно. Тиймээс комисс байгуулах эрхгүй гэж маргаж буй нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн дотоод журмыг хурлын даргын захирамжаар 2019 онд баталсан. Ажлын албаны дүрмийг Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 44 дүгээр тогтоолоор баталсан. Хоёр эрх зүйн акт зөрчилдөж байгаа тохиолдолд сүүлд хүчин төгөлдөр болсон дүрмийг дагаж мөрдөнө. 2020 оны 11 дүгээр сард удирдлагууд шинээр томилогдсон хэдий ч албан хаагчдын 4 улирлын зөвхөн 3 сарын үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэсэн. Нэхэмжлэгч нар шалгалтыг бид нарын ур чадварыг дүгнэнэ гэж авсан болохоос ажлаас хална гэж хэлээгүй гэх тайлбарыг гаргаж байна. Бид ажилчдыг халах зорилгоор шалгалт зохион байгуулаагүй, ур чадварыг мэдэх зорилгоор шалгалт зохион байгуулсан. Гэтэл 50 хувь буюу түүнээс доош үнэлгээг авсан. Ур чадварын түвшин хангалтгүй байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй байсан. Комиссын дүгнэлтийг үндэслэж ажлаас чөлөөлсөн юм. Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Улс төрийн албан хаагчид хамаардаг. Ажлын албаны дарга Төрийн захиргааны албан хаагчид хамаардаг. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг ажлын албаны дарга тушаал гаргах эрхтэй. Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 44 дүгээр тогтоолоор ажлын албаны дүрмийг баталсан. Энэ хүрээнд хөдөлмөрийн харилцаа холбоотой ажилчдыг томилох, чөлөөлөх асуудлыг ажлын дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ гэж заасан. Иймд комисс томилох болон хөдөлмөрийн харилцаатай бусад харилцааг ажлын албаны тушаалаар зохицуулна гэж заасан. Тиймээс ажлын албаны дарга тушаал гаргах эрхтэй гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Оыг БГИТХААны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 6 дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд, Ц.Мыг БГИТХААны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 21 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд, Н.Алтантуяаг БГИТХААны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 16 дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд тус тус эгүүлэн тогтоож, хариуцагч БГИТХААнаас 2 331 828 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Од, 2 331 828 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мд, 2 331 828 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Алтантуяад тус тус олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул улсын төсвийн орлогоос 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Од, 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мд, 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Алтантуяад тус тус буцаан олгож, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 126 877 төгрөг гаргуулан улсын төсвийн орлого /Баянгол дүүргийн татвар/-д оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нараас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “эгүүлэн тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн. Ийнхүү нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой шүүхээс ажиллагаа хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн буюу нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулж, хариу тайлбар гаргах боломжит хугацаагаар хангаагүй. Нэхэмжлэгч нарын ажиллаж байсан иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхимын зохион байгуулагчийн ажилд өөр албан хаагчийг томилон ажиллуулж байгаа тул энэхүү нэмэгдүүлсэн шаардлагад тухайлан эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдээс мэдээлэл авч хариу тайлбар гаргах ажиллагаа хийгдэх байсан боловч энэ боломжоор хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт нийцүүлэн батлан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байгаа Хөдөлмөрийн дотоод журамд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлын албаны даргын санал болгосноор томилж, чөлөөлөхөөр заасан байх тул нзхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлж, хедөлмөрийн гэрээг цуцлах эрх бүхий этгээд буюу ажил олгогч шийдвэр гаргаагүй гэж дүгнэх үндэслэлтзй байна” гэж дүгнэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Ийнхүү албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоож, албан хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, сургалтад хамруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах нь тухай байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ тул Тэргүүлэгчдийн Ажлын албаны дарга нь тесвийн шууд захирагч болохын хувьд албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоох комисс байгуулж, холбогдох арга хэмжээг авах эрхтэй юм. Төрийн албаны тухай хуулийн 45, 46, 47 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах, албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх, албан тушаалаас нь халах шийдвэрийг төсвийн шууд захирагч гаргахаар заасан. Иймд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчийн хүний нөөцийн бодлогыг тесвийн шууд захирагч тодорхойлж, хэрэгжүүлэхээр заасан байх бөгөөд төрийн байгууллагад хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай тул тухайн төрийн байгууллагад дахь төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын томилох, чөлөөлөх тушаалыг төсвийн шууд захирагч болох Ажпын албаны дарга гаргаж байгаа нь Төрийн албаны болон Тесвийн тухай хуульд нийцэж байна. Энэ талаар Ажлын албаны даргын “Б” тушаалтай холбоотой шүүхийн шийдвэрүүдийг судлан үзэхзд тушаал гаргах эрхгүй гэж дүгнээгүй буюу Төсвийн шууд захирагчийн эрхийг ийнхүү хэрэгжүүлэх нь практикт нэгэнт тогтсон ойлголт юм. Төрийн албаны тухай хуулийн 45, 46, 47 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах, албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх, албан тушаалаас нь халах шийдвэрийг төсвийн шууд захирагч гаргахаар заасан. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны А/138 дугаар захирамжаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журамд албан хаагчдыг томилох чөлөөлөх зрхийг Хурлын даргад олгосон нь Төрийн албаны тухай хууль болон Төсвийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн зохицуулалтад нийцээгүй учраас холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Дүүргийн иргэдийн Телеелөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 44 дүгээр тогтоолоор Ажлын албаны дарга нь томилох, чөлөөлөх эрхтэй гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын Тэргүүлэгчдийн дээрх тогтоол хүчин төгелдөр бөгөөд тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах нь Ажлын албаны даргын чиг үүрэг учир уг тогтоолоор олгогдсон чиг үүрэг, эрхийн дагуу ажлаас чөлөөлөх тушаал гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Ийнхүү Ажлын албаны даргын 2020 оны А/03 дугаар тушаалаар “Ажлын албаны терийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам, А/09 дүгээр тушаалаар “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс” байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангасан буюу тухайн байгууллагаас ийнхүү комисс томилсон нь уг тайлбарт нийцэж байна. Дээрх үндэслэлийг нэгдүгээрт Хөдөлмерийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан бөгөөд хуулиар тусгайлан зохицуулсан тул хөдөлмөрийн гэрээнд заавал дэлгэрэнгүй зохицуулахыг шаардахгүй. Хоёрдугаарт ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт энэхүү гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 29, 37, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болно” гэж, мөн зүйлийн 7.2-т ажил олгогч Хөдмөлмөрийн тухаи хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцалж болохоос гадна ажилтан дараах зерчил гаргасан тохиолдолд ноцтой зөрчил гаргасанд тооцож, хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж болно гэж заасан. Иймд дээрх зохицуулалтаас харвал хөдөлмөрийн гэрээндээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гэрээг цуцлах зрхийг ажил олгогчид олгосон. Мөн ажилтан ажил үүргээ хийж чадахгүй болох нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан. Гэвч шүүхээс энэ талаар талууд тохиролцоогүй гэдэг үндэслэлээр хариуцагчийг буруутгаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үндэслэсэн байна. Ажлын албаны дүрмийн 2.5.3-т заасан ажлын албаны ажилтан, албан хаагчдыг томилох, чөлөөлөх эрхийг хэрэгжүүлж Ажлын албаны дарга тушаал гаргах эрхтэй байна гэж дүгнэсэн атлаа Хурлын дарга захирамжаар чөлөөлех эрхийг хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн нь алдаатай дүгнэлт болсон. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ Ажлын албаны дүрмийн 2.5, 2.5.3, 4.1.4-т тус тус заасныг харгалзан үзээгүй. Төрийн албан хаагч нь тухайн жилд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтийг нь хангах, мөн хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болох албан тушаалын тодорхойлолтод заасан 14 үндсэн зорилгын биелэлтийг хангах үүрэгтэй. Хөдөлмөрийн дотоод журмын 2.7.9, 2.7.10, 6.2. 6.3-д заасны дагуу албан хаагчдын үйл ажиллагааны хэрзгжилтийг Үнэлгээний багаас дүгнэж, дүгнэлтийн дагуу ажэаас чөлөөлөх ажиллагаа хийгдсэн. Хорооны иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бө   гөөд иргэний танхимын зохион байгуулагчийн ажлын байрны тодорхойлолтод компьютерийн хэрэглзэний программ эзэмшсэн байх, албан бичиг боловсруулах, хурал, сургалт, хэлзлцүүлгийн протокол хөтлөх, төлөвлөгеө, тайлан судалгааны нэгтгэл боловсруулах ур чадвартай байх шаардлагатай. Ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан Комисс нь мзргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулж, Комиссын бүрэлдзхүүн Ажлын албаны даргад дүнг өргөн барьж, Ажлын албаны даргад 2020 оны А/03 дугаар тушаалаар батлагдсан журмын 3.2.4-д заасан эрх зүйн үр дагаврыг тайлбарласан. Үүний дагуу Ажлын албаны даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 60-аас доош буюу тэнцээгүй гэж үнэлэгдсэн албан хаагчдад сонсох ажиллагааны мздэгдлийг өгсөн. Уг мэдэгдэлд ажлаас чөлөөлөх ажиллагаа хийгдэж байгааг мэдэгдсэн бөгөөд энэ нь тухайн албан хаагч цаашид ажиллах боломжгүй буюу хедөлмөрийн гэрээг дуусгавар болгох агуулгыг илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохгүйгээр төрийн үйлчилгзэний албан хаагчийг ажлаас чөлөөлөх боломжгүй учраас ийнхүү мздэгдэл өгч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг хангаж байна. Мөн уг журмын 4.1-д заасны дагуу үнэлгээний талаарх гомдлоо Ажлын албаны даргад 30 хоногийн дотор гаргаж шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд нзхэмжлэгч нараас гомдол гаргаагүй тул 30 хоногийн дараа буюу ажлаас чөлөөлөх ажиллагаа хийсэн нь нэхэмжлэгч нарыг гомдол гаргах боломжоор хангасан ажиллагаа болсон. Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлд төрийн үйлчилгээний албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүнг улирал бүр дүгнэнэ гэж заасан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч нарын 2020 оны 1, 2, 3, дугаар улирлын ажлын үр дүнг үнэлж, ур чадварын нэмэгдэл олгосон баримт хэрэгт авагдаж, уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нар урамшууллаа авч тухайн захирамж бүрэн хэрэгжсэн юм. Тиймээс нэгэнт ажлын үр дүнг дүгнэж, тухайн шийдвэрийн хэрэгжилт бүрэн хэрэгжсэн байхад дахин үнэлж, дүгнэх боломжгүй тул 2020 оны ажлын үр дүнгийн үнэлгээ хийгдээгүй улирал болох 4 дүгээр улирлыг үнэлж, дүгнэсэн байх бөгөөд энэ ажиллагаа нь хөдөлмөрийн дотоод журмын агуулга болон гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайланг үнэлж, дүгнэх холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх тул энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.О, Ц.М, Н.Анар хариуцагч БГИТХААнд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Г.О нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын Б/17 дугаар захирамжаар БГИТХААны хороодын иргэний танхим хариуцсан хэлтсийн 6 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхимын зохион байгуулагчаар, нэхэмжлэгч Н.Ань мөн Хурлын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/24 дугаар захирамжаар тус дүүргийн 16 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхимын зохион байгуулагчаар, нэхэмжлэгч Ц.М нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хурлын даргын Б/70 дугаар захирамжаар тус дүүргийн 21 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхимын зохион байгуулагчаар тус тус томилогдон ажилласан болох нь зохигчдын тайлбар, дээрх тушаал, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. /2 хэргийн 141-143 дугаар тал/

                Хариуцагч байгууллагын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Г.Оыг, мөн өдрийн Б/22 дугаар тушаалаар Ц.Мыг, Б/26 дугаар тушаалаар Н.Алтантуяаг тус тус ажлаас чөлөөлж, уг тушаалуудад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 130 дугаар зүйлийн 130.2, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дүрмийн 2,2, 2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 2.7.10, 6.3, Хөдөлмөрийн гэрээний 2.1, 2.2.2, 7.1, 7.2.4 дэх хэсэгт заасныг баримталжээ.

            Нэхэмжлэгч Г.О, Ц.М, Н.Анар нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацаанд буюу Г.О, Ц.М нар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, Н.А2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан байна.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Г.О, Ц.М, Н.Анарыг мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэдэг нь тогтоогдсон, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байсан тул ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

            БГИТХААны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 дугаар тушаалаар төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг баталж, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/09 дугаартай тушаалаар шалгалт авах комиссын бүрэлдэхүүнийг баталж, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах удирдамжийг баталж, комиссын бүрэлдэхүүн ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 100 хувийн үнэлгээтэй, 20 тестээр зохион байгуулахаар шийдвэрлэж, 2020 оны 12 сарын 16-ны өдөр ажилчдаас шалгалт авахад нэхэмжлэгч Г.О 50 хувь, Ц.М 10 хувь, Н.А25 хувь буюу тэнцээгүй гэсэн үнэлгээ авчээ. /1 хэргийн 61, 68-72, 75 дугаар тал/

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/63, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/109, 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн А/145 дугаартай захирамжуудын хавсралтад зааснаар нэхэмжлэгч нарын ажлын үр дүн 2020 оны 1-3 дугаар улиралд 92-100 хувь үнэлэгдэж, 40 хувийн үр дүнгийн нэмэгдэл мөнгөн урамшуулал олгогдож байснаас үзэхэд ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмын 6.3, хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т тус тус заасныг зөрчсөн байна. Мөн Ажлын албанаас 2020 оны 12 дугаар сарын 16-нд зохион байгуулсан мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын талаар ажилтануудад урьдчилан мэдэгдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. /1 хэргийн 79, 203, 2 хэргийн 84, 126-130 дугаар тал/

            Хөдөлмөрийн дотоод журмын 6.3-т Төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын үнэлгээнээс хамаарч ур чадварын нэмэгдэл олгох, цалингийн зэрэглэл нэмэгдүүлж болох бөгөөд хангалтгүй үнэлгээ авсан ажилтнуудын ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх арга хэмжээ авна гэж зааснаас үзэхэд үйлчилгээний ажилтнуудын хувьд тэдний мэргэжил ба ур чадварын түвшинг тогтоох, Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Авилгын эсрэг хууль тогтоомжоор сорилын шалгалтыг комисс томилж авах талаар уг журамд заагаагүй байна.

            Мөн хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т Үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэнэ. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ D, F үнэлгээтэй ажилласан тохиолдолд хариуцлага тооцох ба дараагийн хагас жилд үнэлгээгээ дээшлүүлээгүй бол ажлаас халах үндэслэл болно гэж заасан байхад дараагийн хагас жилийн үнэлгээ хийгдээгүй байхад нэхэмжлэгчийг ур чадварын хувьд тэнцэхгүй хэмээн шууд ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

            Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, ажилтан, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, батлуулах холбогдох хууль тогтоомжийн дагуу албан хаагчдыг чөлөөлж, томилох, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргад үүрэг болгосон байна. Харин ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдаас мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт авах эрх олгосон гэх байдал тогтоогдоогүй байна.

            Иймд Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор болон хөдөлмөрийн дотоод журам, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрэмд зааснаар Ажлын алба нь ажилтны мэргэжил, ур чадварын талаар дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулж комисс томилох, дүгнэлт гаргуулах эрх, үүрэг эдлэх чиг үүргийг олгоогүй талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасанчлан хариуцагч байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт гарсан гэж хэлбэрийн хувьд үзэхээр боловч ажилтны мэргэжил, ур чадвар гэсэн 2 үзүүлэлт бодитой дүгнэгдсэн, шалгалтанд оролцогчийн эрх хангагдсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

            Аливаа мэргэжил, ур чадварын шалгалт түүний дотор төрийн албан хаагчийн мэргэжил, ур чадварын шалгалтыг зөвхөн тестийн шалгалтаар хязгаарласан нь Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т заасан “чадахуйн зарчим”-д “иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах”-ыг ойлгох тухай заалтад нийцээгүй, шалгуулагчийг бодитой шалгуураар дүгнэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

            Дээр дурдсан шалгалт зохион байгуулах удирдамж, шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 100 хувийн үнэлгээтэй, 20 тестээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар хариуцагч Ажлын алба нь нэхэмжлэгч нарт мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудан шалгалт зохион байгуулж шалгалтад унасан гэх тайлбартай харьцуулан үнэлэхэд хөдөлмөрийн харилцаанд оролцогчийн тэгш байдлыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Урьдчилан мэдэгдэхгүйгээр шалгалт авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй.

            Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын зорилгыг “...Ажлын албаны албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох, чадварлаг мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэхэд оршино гэж, шалгалт зохион байгуулах удирдамжийн зорилгыг төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах ажлыг зохион байгуулах, мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэх” гэж тус тус тодорхойлжээ. Гэвч эдгээр зорилгыг хэрэгжүүлэх арга нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлагдсан журам, дүрэмд нийцсэн, хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчихгүй байх учиртай.

            Түүнчлэн, хариуцагч байгууллагын дээрх Б/20, Б/22, Б/26 тоот тушаалууд нэхэмжлэгч нарыг гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй зөрчил гаргасан гэсэн үндэслэл тодорхой бус, нотлогдоогүй.

            Мөн хариуцагч нь нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нэг сарын өмнө бичгээр мэдэгдээгүй, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонсох ажиллагааны мэдэгдэл гэх баримтад гарын үсэг зураагүй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасантай нийцээгүй байна.

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.О, Ц.М, Н.Анарыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хувьд нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн дүнгээр буюу нэхэмжлэгч тус бүрд 2 331 828 төгрөгөөр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай тус тус нийцжээ.

Нэхэмжлэгч нар анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн агуулгаар гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдолд хамаарах бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн гэж үзэх боломжгүй тул нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой шүүхээс ажиллагаа явуулаагүй гэх хариуцагч талын гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, Төсвийн тухай хуулийн, Хөдөлмөрийн тухай хуулийн, Төрийн албаны тухай хуулийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102Ш2021/00966 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч БГИТХАА улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

       ШҮҮГЧИД                             Г.ДАВААДОРЖ

                                               С.ЭНХТӨР