Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Д.Энх-Оргил,

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг,

Өсвөр насны шүүгдэгч У.М, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Бадамсамбуу, өмгөөлөгч Д.Пүрэвдорж,   

Өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Дуламхорол, өмгөөлөгч Ц.Итгэл,

Өсвөр насны шүүгдэгч М.О, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Мөнхцэцэг, өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б, У.М, Б.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О нарт холбогдох эрүүгийн 1711010420311 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Баянчандмань сумын МСҮТ-н гагнуурчны 3-р курсд сурдаг, ам бүл 7, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 1-542 тоотод оршин суух, урьд 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 67 дугаар тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан, Боржигон овогт ЧБ .................................

Монгол улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн 49-р сургуулийн 9а ангид сурдаг, ам бүл 4, хойд эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал Овоогийн 9-52 тоотод оршин суух, урьд 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 1066 тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 67 дугаар тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Боржигон овогт УМ, ................

Монгол улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Баянчандмань сумын МСҮТ-ийн гагнуурчны 3-р курсд сурдаг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун Тасган а-13 тоотод оршин суух, Боржигон овогт ББ, ........................

Монгол улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинэ үе МСҮТ-ийн цахилгааны 2-р курсд сурдаг, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 19-42 тоотод оршин суух, Боржигон овогт МО .......................

Шүүгдэгч Ч.Б, У.М, Б.Б нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 52 дугаар гудамжны орчимд иргэн Т.Оргилын бие, эрх чөлөөнд халдан хүч хэрэглэсэн гэмт хэргийг,

Шүүгдэгч М.О нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 52 дугаар гудамжны орчимд иргэн Т.Оргилын Ай-фон 4-эс /Iphone 4s/ гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 108.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хэрэгт тус тус холбогджээ.

  Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тэр өдөр би Нямхүү, Мөнгөншагай нартай караокед жоохон юм ууж байгаад гарч Нямхүүгийнд очсон. Нямхүүгийнд унтаж байгаад Шагайтай утсаар яриад манай найз охинтой хүрээд ир гэсэн. Тэднийг ирэхэд би найз охинтойгоо уулзаад маргалдаад Шагайтай хамт дэлгүүр рүү тамхи авахаар явсан. Тэгэхэд Билгүүн, Отгонтөгс нартай микроны эцэс дээр тааралдсан. Бид нар гудамж руу орсон чинь нэг ах утсаар яриад инээгээд явж байсан. Тэр үед би ууртай явж байсан болохоор тэр ахыг цохиод авсан. Тэр ах намайг доошоо дарахаар нь Билгүүнээ тэр ахыг хажуугаас нь цохисон. Мөнгөншагай намайг салгаж бид дээшээ явсан. Бид дунд буудлын заалны урд очоод Мөнгөншагай бид хоёр байж байгаад явсан” гэв.

Өсвөр насны шүүгдэгч У.Мгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тэр өдөр Батбаатар, Нямхүү бид гурав караокед орсон. Караокенээс гараад Батбаатар, Нямхүү хоёр нэг айлд орсон. Би заалны урд байсан. Батбаатарын найз охин ирээд Батбаатартай уулзая гэхээр нь бид хоёр Батбаатарын найз Нямхүүгийнд очсон. Батбаатар найз охинтойгоо муудалцаад бид хоёр салаад явсан. Би микроны эцэс дээр Билгүүн, Отгонтөгс нартай тааралдсан. Бид явж байгаад нэг гудамж руу ороход хүмүүс зодолдож байсан. Би Отгонтөгс эд нарыг зодолдож байгаа юм болов уу гэж бодоод гүйгээд очиход Батбаатар энэ гурав нэг хүнийг зодож байсан. Би Батбаатарыг салгаад аваад явсан. Ачтан дэлгүүрийн урд байхад Отгонтөгс халааснаасаа би утсыг нь авсан гээд гаргаад ирсэн. Бид нар заалны урд очоод Отгонтөгс яваад Батбаатар бид хоёр байж байгаад явсан” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:” Хэрэг гарсан өдөр би Отгонтөгстэй 7 дугаар буудал дээр тааралдсан. Бид хоёр Чингэлтэйн Ачтан буудалд нэг охинтой уулзаад орой байсан тул доошоо алхаж байсан. Замдаа микроны эцсийн буудал дээр Мөнгөншагай, Батбаатар хоёртой тааралдсан. Бид юм яриад явж байхад урд нэг ах утсаар яриад явж байсан. Батбаатар тэр ахтай муудалцаад барилцаад байж байсан. Би тэднийг салгаад тэр ахыг түлхээр цохисон. Бид нар дээшээ яваад буудал дээр ирэхэд Отгонтөгс гар утас гаргаж ирсэн. Би Ай фонь 4 маркийн гар утастай, гэтэл Отгонтөгс миний утас байна гэж бодоод тэр ахын утсыг авсан байсан. Утсаа яах уу гэж ярьж байгаад Батбаатар, Мөнгөншагай хоёр зааланд үлдсэн. Би Отгонтөгстэй хамт такси авч дээшээ явсан” гэв.

Өсвөр насны шүүгдэгч М.Оөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би тэр өдөр ажлаа тараад 7 буудал дээр явж байсан. Тэгээд Билгүүнтэй уулзаад бид хоёр Чингэлтэйн хүрээлэн гэдэг газар руу нэг хүүхэдтэй уулзахаар явж байсан. Нилээд орой байсан тул бид хоёр алхаж байсан. Тэгээд автобусны буудал дээр Батбаатар, Мөнгөншагай нартай тааралдсан. Тухайн үед энэ хоёр бага зэрэг уусан, Батбаатар ууртай байсан. Батбаатар бид хоёр руу уурлаагүй. Мөнгөншагай Билгүүн рүү бага зэрэг уурласан. Тэр үед Оргил гэдэг ах хажуугаар зөрөөд явж байхаар нь Батбаатар тэр ахын араас дагаж явж байгаад зодолдсон. Тэгээд Билгүүн араас нь очоод салгасан. Бид дээшээ явж заал руу очоод Билгүүн бид хоёр такси аваад гэр, гэр рүүгээ явсан” гэв.

Хохирогч Т.Оргилоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тухайн үед би найз охин Мөнхмаатай утсаар яриад явж байсан. Тэгтэл урд талд хэдэн хүүхэд явж байсан. Би хажуугаар нь зөрж яваад гудамж руугаа ороод алхаж байтал хойно чимээ гарах шиг болсон эргээд хартал нэг банди шууд миний нүүр рүү цохиод авсан. Тэр үед би утсаар явж байсан тул утас маань газар унасан. Тэгээд намайг зодож байхад нэг нь миний утсыг авсан ...тухайн үед дух хавдсан. Зүүн чихний ард хавдсан байсан. Уруулын дотор хэсэг язарсан байсан. Нүүр улайсан байсан. Өөр ноцтой гэмтэл учраагүй ..., тэр банди нар намайг утсаар яриад явж байгааг харсан. Тэгээд миний араас шууд нүүр рүү цохисон. Тэр үед гар утас унасан. Тэгээд гар утсыг унах үед нэг нь авч байсан. Тэд нараас архи үнэртэж байсан ...” /хх-33х/, “...Намайг эд хөрөнгөө өгөхийг шаардаагүй шууд араас ирээд цохиод эхэлсэн. Миний дэргэд байхдаа хоорондоо ямар нэгэн зүйл ярьсан талаар нь мэдэхгүй байна. Нийлж зодож байхдаа эд хөрөнгөө өгөх талаар надад тодорхой юм хэлээгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-34х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-15х/,

Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-22х/, “...Iphone 4 s гар утас түр хураан авсан ...”,

Эд мөрийн баримт, эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-23х/, “..Iphone 4 s гар утас хүлээлгэн өгсөн...”,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн дүгнэлт “..Iphone 4 s гар утас 108.000 төгрөг ...”  /хх-59-60х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13192 тоот дүгнэлтэд:

“...Т.Оргилын биед дух, эрүүний зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх-50х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9902 тоот дүгнэлтэд: “...шинжилгээнд ирүүлсэн Төмөрсүх овогтой Оргил /РД:УХ92061859/ гэж хаягласан цус нь АВО системээр О /I/ бүлгийн харъяалалтай. Төмөрсүх овогтой Оргил /РД:УХ92061859/ гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов ..” гэжээ /хх-52-53х/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9830 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо нутаг дэвсгэрт иргэн Оргил нь бусдад дээрэмдүүлсэн гэх хэргийн сэжигтэн Ч.Б цус мэт улаан хүрэн арчдас 1 ширхэг гэж хаягласан шаргал өнгийн толбо бүхий марльд шингээсэн арчдас дээр цус илэрсэн. Арчдас дээр илэрсэн цусны бүлгийн харъяалал тогтоогдохгүй байна. Арчдас дээрх цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна ...” гэжээ /хх-55-56х/,

Өсвөр насны яллагдагч Б.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тухайн үед тэр газар Батбаатар нөгөө эрэгтэйг цохих үед гар утас нь цасан дээр унаж байгаа нь харагдсан. Тэгээд зам руу гараад гүйж байхад Отгонтөгс халааснаасаа нөгөө эрэгтэйн гар утсыг гаргаад ирсэн. Тэгээд хэлэхдээ газар унасан байхад нь авчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар буцаад дунд буудал руу зугтаагаад явсан. Тэгээд дөрвүүлээ дунд буудал дээр байдаг заалны гадаа суугаад гар утсыг зарах талаар ярилцсан ... тэр эрэгтэй Батбаатарыг дээрээс нь дарчихаад цохиж байхаар нь найзыгаа өмөөрөөд толгой руу нь гараараа нэг удаа цохьсон. Тэгээд Батбаатараас салахад нь гэдэс рүү нэг удаа жийсэн .../бусдын гар утсыг авах талаар/ бид нар тийм зүйл яриагүй ...Батбаатар, Мөнгөншагай нарын зүгээс үзүүлэх дарамт шахалт байхгүй. Зүгээр хамт байгаач гээд байдаг юм ...” гэсэн мэдүүлэг /хх-73-76х/,

         Ч.Бын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэр үед тэр эрэгтэй утсаараа яриад явж байсан. Тэгээд утсаа халаасандаа хийчихээд надтай зодолдсон. Тэгээд би тэр эрэгтэйн нүүр рүү үсрээд цохисоны дараа Билгүүн ирээд ирээд тэр эрэгтэйг цохиод авсан ...тэгээд зугтаад гүйж байхад Отгонтөгс би халааснаас нь утсыг нь авчихсан гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-77х/,

Өсвөр насны яллагдагч У.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэгээд би Батбаатарыг аваад буцаад гүйхэд араас Билгүүн, Отгонтөгс хоёр гүйсэн ...гар утсыг нь хохирогчоос яаж авсан талаар нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-80х/,

Өсвөр насны ялладагч М.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...намайг уруу татсан зүйл байхгүй, ...би өөр эд зүйл аваагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-84-85х/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 87, 95х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 88, 96, 115, 121х/, тодорхойлолт /хх-114, 120х/ шийтгэх тогтоолын хуулбар /хх 97-107, 144-148х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Ч.Б, У.М, Б.Б нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 52 дугаар гудамжны орчимд иргэн Т.Оргилын бие, эрх чөлөөнд халдан хүч хэрэглэсэн гэмт хэргийг,

Шүүгдэгч М.О нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 52 дугаар гудамжны орчимд иргэн Т.Оргилын Ай-фон 4-эс /Iphone 4s/ гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 108.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ч.Бын өгсөн: “Тэр өдөр би Нямхүү, Мөнгөншагай нартай караокед жоохон юм ууж байгаад гарч Нямхүүгийнд очсон. Нямхүүгийнд унтаж байгаад Шагайтай утсаар яриад манай найз охинтой хүрээд ир гэсэн. Тэднийг ирэхэд би найз охинтойгоо уулзаад маргалдаад Шагайтай хамт дэлгүүр рүү тамхи авахаар явсан. Тэгэхэд Билгүүн, Отгонтөгс нартай микроны эцэс дээр тааралдсан. Бид нар гудамж руу орсон чинь нэг ах утсаар яриад инээгээд явж байсан. Тэр үед би ууртай явж байсан болохоор тэр ахыг цохиод авсан. Тэр ах намайг доошоо дарахаар нь Билгүүнээ тэр ахыг хажуугаас нь цохисон. Мөнгөншагай намайг салгаж бид дээшээ явсан. Бид дунд буудлын заалны урд очоод Мөнгөншагай бид хоёр байж байгаад явсан” гэх мэдүүлэг,

Өсвөр насны шүүгдэгч У.Мгийн өгсөн: “Тэр өдөр Батбаатар, Нямхүү бид гурав караокед орсон. Караокенээс гараад Батбаатар, Нямхүү хоёр нэг айлд орсон. Би заалны урд байсан. Батбаатарын найз охин ирээд Батбаатартай уулзая гэхээр нь бид хоёр Батбаатарын найз Нямхүүгийнд очсон. Батбаатар найз охинтойгоо муудалцаад бид хоёр салаад явсан. Би микроны эцэс дээр Билгүүн, Отгонтөгс нартай тааралдсан. Бид явж байгаад нэг гудамж руу ороход хүмүүс зодолдож байсан. Би Отгонтөгс эд нарыг зодолдож байгаа юм болов уу гэж бодоод гүйгээд очиход Батбаатар энэ гурав нэг хүнийг зодож байсан. Би Батбаатарыг салгаад аваад явсан. Ачтан дэлгүүрийн урд байхад Отгонтөгс халааснаасаа би утсыг нь авсан гээд гаргаад ирсэн. Бид нар заалны урд очоод Отгонтөгс яваад Батбаатар бид хоёр байж байгаад явсан” гэх мэдүүлэг,

Өсвөр насны шүүгдэгч Б.Бий өгсөн:” Хэрэг гарсан өдөр би Отгонтөгстэй 7 дугаар буудал дээр тааралдсан. Бид хоёр Чингэлтэйн Ачтан буудалд нэг охинтой уулзаад орой байсан тул доошоо алхаж байсан. Замдаа микроны эцсийн буудал дээр Мөнгөншагай, Батбаатар хоёртой тааралдсан. Бид юм яриад явж байхад урд нэг ах утсаар яриад явж байсан. Батбаатар тэр ахтай муудалцаад барилцаад байж байсан. Би тэднийг салгаад тэр ахыг түлхээр цохисон. Бид нар дээшээ яваад буудал дээр ирэхэд Отгонтөгс гар утас гаргаж ирсэн. Би Ай фонь 4 маркийн гар утастай, гэтэл Отгонтөгс миний утас байна гэж бодоод тэр ахын утсыг авсан байсан. Утсаа яах уу гэж ярьж байгаад Батбаатар, Мөнгөншагай хоёр зааланд үлдсэн. Би Отгонтөгстэй хамт такси авч дээшээ явсан” гэх мэдүүлэг,

Өсвөр насны шүүгдэгч М.Оийн өгсөн: “Би тэр өдөр ажлаа тараад 7 буудал дээр явж байсан. Тэгээд Билгүүнтэй уулзаад бид хоёр Чингэлтэйн хүрээлэн гэдэг газар руу нэг хүүхэдтэй уулзахаар явж байсан. Нилээд орой байсан тул бид хоёр алхаж байсан. Тэгээд автобусны буудал дээр Батбаатар, Мөнгөншагай нартай тааралдсан. Тухайн үед энэ хоёр бага зэрэг уусан, Батбаатар ууртай байсан. Батбаатар бид хоёр руу уурлаагүй. Мөнгөншагай Билгүүн рүү бага зэрэг уурласан. Тэр үед Оргил гэдэг ах хажуугаар зөрөөд явж байхаар нь Батбаатар тэр ахын араас дагаж явж байгаад зодолдсон. Тэгээд Билгүүн араас нь очоод салгасан. Бид дээшээ явж заал руу очоод Билгүүн бид хоёр такси аваад гэр, гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Оргилын өгсөн “...Тухайн үед би найз охин Мөнхмаатай утсаар яриад явж байсан. Тэгтэл урд талд хэдэн хүүхэд явж байсан. Би хажуугаар нь зөрж яваад гудамж руугаа ороод алхаж байтал хойно чимээ гарах шиг болсон эргээд хартал нэг банди шууд миний нүүр рүү цохиод авсан. Тэр үед би утсаар явж байсан тул утас маань газар унасан. Тэгээд намайг зодож байхад нэг нь миний утсыг авсан ...тухайн үед дух хавдсан. Зүүн чихний ард хавдсан байсан. Уруулын дотор хэсэг язарсан байсан. Нүүр улайсан байсан. Өөр ноцтой гэмтэл учраагүй ..., тэр банди нар намайг утсаар яриад явж байгааг харсан. Тэгээд миний араас шууд нүүр рүү цохисон. Тэр үед гар утас унасан. Тэгээд гар утсыг унах үед нэг нь авч байсан. Тэд нараас архи үнэртэж байсан ...” /хх-33х/, “...Намайг эд хөрөнгөө өгөхийг шаардаагүй шууд араас ирээд цохиод эхэлсэн. Миний дэргэд байхдаа хоорондоо ямар нэгэн зүйл ярьсан талаар нь мэдэхгүй байна. Нийлж зодож байхдаа эд хөрөнгөө өгөх талаар надад тодорхой юм хэлээгүй ...” /хх-34х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-15х/, Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-22х/, “...Iphone 4 s гар утас түр хураан авсан ...”, Эд мөрийн баримт, эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-23х/, “..Iphone 4 s гар утас хүлээлгэн өгсөн...”, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн дүгнэлт “..Iphone 4 s гар утас 108.000 төгрөг ...”  /хх-59-60х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13192 тоот дүгнэлтэд: “...Т.Оргилын биед дух, эрүүний зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх-50х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9902 тоот дүгнэлтэд: “...шинжилгээнд ирүүлсэн Төмөрсүх овогтой Оргил /РД:УХ92061859/ гэж хаягласан цус нь АВО системээр О /I/ бүлгийн харъяалалтай. Төмөрсүх овогтой Оргил /РД:УХ92061859/ гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов ..” гэжээ /хх-52-53х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9830 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо нутаг дэвсгэрт иргэн Оргил нь бусдад дээрэмдүүлсэн гэх хэргийн сэжигтэн Ч.Б цус мэт улаан хүрэн арчдас 1 ширхэг гэж хаягласан шаргал өнгийн толбо бүхий марльд шингээсэн арчдас дээр цус илэрсэн. Арчдас дээр илэрсэн цусны бүлгийн харъяалал тогтоогдохгүй байна. Арчдас дээрх цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна ...” гэжээ /хх-55-56х/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 87, 95х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 88, 96, 115, 121х/, тодорхойлолт /хх-114, 120х/ шийтгэх тогтоолын хуулбар /хх 97-107, 144-148х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ч.Б, У.М, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн гэмт хэрэгт,  шүүгдэгч М.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Т.Оргил  нь мөрдөн шалгах ажиллагааны үед гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх  үзлээ.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.