| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2024/0040/З |
| Дугаар | 109/ШШ2025/0023 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 109/ШШ2025/0023
109/ШШ2025/0023
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн А.Б-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хэргийн оролцогч нараас гаргасан “Эвлэрлийн гэрээ”-г хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн оролцогч нар шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч А.Б нь . тоот орон сууцны үнийг бүрэн төлсөн ба гуравдагч этгээд Ц.О, Ц.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь иргэний хэргийн шүүхэд байгаа С ХХК, Н.Б-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг А.Б-н байрны талбайн хэмжээгээр багасгах, хариуцагч нь иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасантай холбоотойгоор А.Бя-г А. талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээр эвлэрэн хэлэлцэв. Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын харилцан тохиролцсон тэгш эрхийн үндсэн дээр хийгдсэн зохигчдын болон гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг хөндөөгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсний үр дагаврыг хэн аль нь ойлгож мэдсэн болно” гэжээ.
2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Ж.Э, Т.М, Г.Г нар шүүхэд гаргасан тайлбартаа: А.Б-н нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох . орон сууцны өмчлөгчөөр бүртгэх бүртгэл хийхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай захиргааны хэрэгт иргэн Ц.О, Ц.М нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан. А.Б нь орон сууцны төлбөрийг Ц.О-н данс руу бүрэн шилжүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцэх боломжтой юм Тэдгээрийн эвлэрэн хэлэлцэж байгаа нь гуравдагч этгээд Ц.О Ц.М нарын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно. Хариуцагч, нэхэмжлэгч нар эвлэрсэн тохиолдолд Архангай аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.О, Ц.М нарын нэхэмжлэлтэй хариуцагч “." ХХК, Н.Б нарт холбогдох иргэний хэрэгт А.Б-д холбогдох . тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа багасгах татгалзах замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа болно. Иймд урьдчилсан шүүх хуралд оролцохгүй, гуравдагч этгээд Ц.М Ц.О нарыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч нарын эвлэрлийн гэрээг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
1. Иргэн А.Б нь “С” ХХК-ийн захирал Н.Б-тэй . тоот орон сууцыг захиалж “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 12-17 дэх тал)
2. Дээрх гэрээний дагуу урьдчилгаа 100% болох 146,268,000 төгрөгийг 2023 онд төлөхөөр тохирсон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 13 дахь тал)
3. Иргэн А.Б гэрээний төлбөрт 2022 оны 6 дугаар сарын 13-нд 70,000,000 (далан сая) төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 13-нд 22,000,000 (хорин хоёр сая) төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 16-нд 8,000,000 (найман сая) төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 02-нд 20,000,000 (хорин сая) төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 06-нд 19,408,500 (арван есөн сая дөрвөн зуун найман мянга таван зуу) төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 01-нд 6,859,500 (зургаан сая найман зуун тавин есөн мянга таван зуу) төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 6-11 дэх тал)
4. Иргэн А.Б нь дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргаж, тус хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 11/896 дүгээр албан бичгээр татгалзсан хариу хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 5, 43 дахь тал)
5. Ийнхүү иргэн А.Б нь Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, А.Б-г .. тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
6. Уг хэрэгт хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий татгалзлын үндэслэлээ “ ... . тоот хаягт байршилтай “Сайхан тэрх” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан үйлчилгээтэй 56 айлын орон сууцны барилгыг барихад 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хөрөнгө оруулсан иргэн Ц.М, Ц.О нар нь Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд иргэн А.Б-йн захиалсан .орон сууц орсон байгаа тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дахь заалтад “Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээдэд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтад “Мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянах хэлэлцэж байгаа бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэж заасны дагуу уг маргааныг шийдэгдэх хүртэл бүртгэл хийхгүй байгаа болно” гэж тайлбарлажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал)
7. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 11/430 дугаар албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.О-г томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28 дугаар зүйлийн 28.1., 28.2., 28.2.1, 28.2.2, 28.2.3, 28.2.4, 28.2.5, 28.2.6, 28.2.7, 28.2.8 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгожээ. (2 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал)
8. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 109/ШЗ2025/0052 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Ц.О Ц.М нарыг гуравдагч этгээдээр, 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 109/ШЗ2025/0079 дүгээр шүүгчийн захирамжаар “.” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 168-169, 215-216 дэх тал)
9. Шүүх хуралдааны өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн байна. Тодруулбал, 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ:
1. Нэхэмжлэгч А.Б нь . тоот орон сууцны үнийг бүрэн төлсөн ба гуравдагч этгээд Ц.О, Ц.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь иргэний хэргийн шүүхэд байгаа С ХХК, Н.Б-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг А.Б-н байрны талбайн хэмжээгээр багасгах, хариуцагч нь иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасантай холбоотойгоор А.Б-г . тоот . м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээр эвлэрэн хэлэлцэв.
2. Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын харилцан тохиролцсон тэгш эрхийн үндсэн дээр хийгдсэн зохигчдын болон гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг хөндөөгүй болно.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсний үр дагаврыг хэн аль нь ойлгож мэдсэн болно” гэж дурдаад нэхэмжлэгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, С.П, гуравдагч этгээд “.” ХХК-ийн захирал Н.Б нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.
10. Мөн дээрх асуудлаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э өмгөөлөгч Ж.Э, Т.М, Г.Г нар шүүхэд гаргасан тайлбартаа: “А.Б-н нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох . тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэх бүртгэл хийхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай захиргааны хэрэгт иргэн Ц.О, Ц.М нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан. А.Б нь орон сууцны төлбөрийг Ц.О-н данс руу бүрэн шилжүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцэх боломжтой юм. Тэдгээрийн эвлэрэн хэлэлцэж байгаа нь гуравдагч этгээд Ц.О, Ц.М нарын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно. Хариуцагч, нэхэмжлэгч нар эвлэрсэн тохиолдолд Архангай аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.О, Ц.М нарын нэхэмжлэлтэй хариуцагч “." ХХК, Н.Б нарт холбогдох иргэний хэрэгт А.Б-д холбогдох . тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа багасгах татгалзах замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа болно. Иймд урьдчилсан шүүх хуралд оролцохгүй, гуравдагч этгээд Ц.М, Ц.О нарыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэж тайлбар гаргасан байна.
11. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд, нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасанд нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
12. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нар эвлэрсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1., 19 дүгээр зүйлийн 19.4.5., 22 дугаар зүйлийн 22.2. дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх боломжтой.
13. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд уг эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээд Ц.О, Ц.М, “.” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эвлэрлийн гэрээний нөхцөлийг гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/ нар хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
14. Түүнчлэн хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл, 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1., 19 дүгээр зүйлийн 19.4.5., 22 дугаар зүйлийн 22.2. дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд “.” ХХК нар нь “Нэхэмжлэгч А.Б нь . орон сууцны үнийг бүрэн төлсөн ба гуравдагч этгээд Ц.О, Ц.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь иргэний хэргийн шүүхэд байгаа С ХХК, Н.Б-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг А.Б-н байрны талбайн хэмжээгээр багасгах, хариуцагч нь иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасантай холбоотойгоор А.Б-г . талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэх”-ээр хоорондоо харилцан тохиролцсон нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Энэ шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА