Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 311/ШШ2025/00260

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Нэхэмжлэгч: Улаанбаатар, ......., МПМ цогцолборт байрлалтай, ....... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Хариуцагч: Завхан аймаг, Улиастай сум, ........ тоотод оршин суух хаягтай, ......... холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,350,434 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........ ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М......... нь "........ ББСБ"-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 12 сарын 17-ны өдөр 140000504067 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. М..... нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 11 сарын 29-ний өдөр 770,000 төгрөгийг сарын 2,7% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөр М......... зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 770,000 төгрөг, зээлийн хүү 540,722 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,712 төгрөг нийт 1,350,434 төгрөг байна. М....... нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ".... ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,350,434 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

Хариуцагч М........ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 1,350,434 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ..... ББСБ ХХК нь хариуцагч М...... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,350,434 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ........ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,350,434 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч М........ нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,557 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М...... 18,279 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 18,279 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 36,557 төгрөгийг нэхэмжлэгч ....... ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.М...... холбогдох, 1,350,434 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч М.М...... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ..... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,557 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М...... 18,279 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 18,279 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 36,557 төгрөгийг нэхэмжлэгч ....... ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М...... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ