| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00300/И |
| Дугаар | 310/ШШ2025/00272 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 310/ШШ2025/00272
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1054394 /нэг сая тавин дөрвөн мянга гурван зуун ерэн дөрвөн/ төгрөгөөс 496791 /дөрвөн зуун ерэн зургаан мянга долоон зуун ерэн нэгэн/ төгрөгийг төлж, үлдэх 557603 /таван зуун тавин долоон мянга зургаан зуун гурван/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д 2025 оны 05 сарын 23-ны өдөр 278802 /хоёр зуун далан найман мянга найман зуун хоёр/ төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 278802 /хоёр зуун далан найман мянга найман зуун хоёр/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29855 /хорин есөн мянга найман зуун тавин таван/ төгрөгөөс 14927.5 /арван дөрвөн мянга есөн зуун хорин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 14927.5 /арван дөрвөн мянга есөн зуун хорин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.*******гаас 14927.5 /арван дөрвөн мянга есөн зуун хорин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ