| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00254/И |
| Дугаар | 311/ШШ2025/00259 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 311/ШШ2025/00259
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, ..........өөрийн байранд үйл ажиллагаагаа явуулж буй, ........ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг, Шилүүстэй сум, .........тоотод оршин суух хаягтай, .......холбогдох,
1,217,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ......... ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Улиастай суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа ........ ХХК нь хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. ........ ХХК-нийн нэрийн бүтээгдэхүүнээс 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд бараа бүтээгдэхүүн зээлээр авч, бараа бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ болох 1726580 төгрөгийг 2022 оны 11 сарын 25-ны өдрийн дотор багтаан төлөх, мөн тохиролцсон хугацаанд төлбөр барагдуулаагүй тохиолдолд төлөгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцсон. Гэтэл 3............. нь үлдэгдэл төлбөрөөс 509.480 төгрөгийг төлсөн ч 1.217.100 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй тул танай шүүхэд тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр хандаж байна гэжээ.
Хариуцагч З......... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Шүүхээс ирүүлсэн бичиг баримттай уншиж танилцлаа. Энэхүү ......... ХХК-нд 1,217,100 төгрөгийг төлөх нь үнэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч .......... ХХК нь хариуцагч З.Д............ холбогдуулан 1,217,100 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч .......... ХХК-ийн нэхэмжилсэн 1,217,100 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч З.Д........ нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Д........ 35,100 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 35,100 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 70,200 төгрөгийг нэхэмжлэгч ...... ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч .......ХХК-ийн нэхэмжлэлтэй З.Д........ холбогдох, 1,217,100 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч З.Д........ бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ..... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Д........ 35100 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 70200 төгрөгийг нэхэмжлэгч ........ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч З.Д........ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ