Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 309/ШШ2025/00583

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “******* *******” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* констракшн” ХХК нь манай компанитай 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан аах гэрээ байгуулсан ба бид худалдан авагч талын захиалга шатахууныг цаг тухайд нь нийлүүлсэн. Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 4.3-т зааснаар худалдан авагч нь хүлээн авсан шатахууны үнийг дараа сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Гэвч хариуцагч “******* констракшн” ХХК нь худалдан авсан шатахууны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөлгүй биднийг хохироосоор байна. Гэрээний 3.3, 3.12, 5.2-т шаардах эрх, алдангийн талаар тохиролцсон байгаа. Гэвч тус компани нь худалдан авсан шатахууны төлбөрийн үүргээ биелүүлэлгүй 7 сар болж, гэрээний үүргээ ноцтой зөрчөөд байна. Иймд төлөх ёстой төлбөр 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /*******/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /9/ нар 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

1. “******* Жи ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн нийт шаардлага 27,000,000 төгрөгөөс 4,500,000 төгрөгөөс татгалзаж, ******* ******* ХХК нь үлдэх 22,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2. “******* ******* ХХК нь энэхүү гэрээний 1-р зүйлд заасан 22,500,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:

2.1. 2025 оны 06-р сарын 30-ны өдрийн дотор 5,625,000төгрөг;

2.2. 2025 оны 07-р сарын 31-ний өдрийн дотор 5,625,000 төгрөг;

2.3. 2025 оны 08-р сарын 31-ний өдрийн дотор 5,625,000 төгрөг;

2.4. 2025 оны 09-р сарын 30-ны өдрийн дотор 5,625,000 төгрөг.

3. Улсын тэмдэгтийн хураам*******йг хуульд заасан үндэслэлээр шүүхээс хуваарилсны дагуу талууд төлөхөөр тохиролцов.

4. Хуульд заасан эрх, үүргийг мөн эвлэрсний дараа гарах үр дагаврыг ойлгосон тул цаашид ямар нэгэн санал, гомдол гаргахгүй гэдгээ талууд илэрхийлж байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.6-д заасан заалтуудыг ойлгож мэдсэн ба бид сайн дураараа өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж энэхүү гэрээг байгуулав гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* Жи ******* *******” ХХК нь тус шүүхэд хариуцагч “Баян цог констракшн” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх а*******ллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 27,000,000 төгрөгөөс 4,500,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 22,500,000 төгрөгийг хариуцагч Баян цог констракшн ХХК-аас гаргуулах, хариуцагч нь 22,500,000 төгрөгийг заасан хугацаанд төлж барагдуулах”-аар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураам*******йн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураам*******д төлсөн 292,950 төгрөгийн 50 хувь болох 146,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 146,475 төгрөгийг, хариуцагч “Баян цог констракшн” ХХК-аас 135,225 төгрөг /22,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 270,450 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* Жи ******* *******” ХХК /РД: /-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч “Баян цог констракшн” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22,500,000 төгрөгийг нэхэмжлэгч “******* Жи ******* *******” ХХК-д эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураам*******йн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураам*******д төлсөн 292,950 төгрөгийн 50 хувь болох 146,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 146,475 төгрөгийг, хариуцагч “Баян цог констракшн” ХХК-аас 135,225 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* Жи ******* *******” ХХК /РД: /-д олгосугай.

3. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 309/ШЗ2025/01195 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирам*******йг хүчингүй болгосугай.

4. Энэхүү шийдвэрийн хувийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхнаранд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирам*******йг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.БАТЖАРГАЛ