| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00316/И |
| Дугаар | 311/ШШ2025/00258 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 311/ШШ2025/00258
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Хариуцагч: Завхан аймаг, Улиастай сум, ........... тоотод оршин суух хаягтай, ........ холбогдох,
эд хөрөнгөд учирсан хохирол 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Б........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Автотээврийн гадаа Приус-41 маркийн авто машин хөдөлгөөнд оролцож байх үед Примо маркийн авто машин Автотээврийн хашаан дотроос ухарч гарч ирэн жолооч талын урд карлон гупер их гэрэл хэсэг рүү мөргөсөн. Хариуцагч тал үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байсан тул цагдаа дуудан маргааныг шийдвэрлэж даатгалаар шийдвэрлүүлнэ гэж тохиролцсон. Даатгалаар үнэлгээ хийлгэн 450,000 төгрөг нэхэмжлэгч талын дансанд орсон боловч хохирлыг бүрэн барагдуулах хэмжээнд хүрэхгүй байгаа. Иймд эд хөрөнгөд учирсан хохирол 1,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Б......... шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: иргэн .......ээс 1,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч миний хохирлыг барагдуулж 1,000,000 төгрөг өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Б........ нь хариуцагч С.Б......... эд хөрөнгөд учирсан хохирол 1,000,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгч М.......... ...иргэн .........гээс 1,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч миний хохирлыг барагдуулж 1,000,000 төгрөг өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэсэн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч М........ нэхэмжлэлтэй хариуцагч С.Б.......... холбогдох эд хөрөнгөд учирсан хохирол 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч М.Б........ нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Нэхэмжлэгч нь давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ