| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00348/И |
| Дугаар | 309/ШШ2025/00498 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 309/ШШ2025/00498
| 2025 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 309/ШШ2025/00498 | Дорнод аймаг |
2025 05 01 309/ШШ2025/00498
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* овогтой ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогтой ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие /*******/ ******* овогтой ******* /*******/ 850 000 төгрөг зээлсэн. Уг зээлсэн мөнгөө 2025 оны 02 сарын 28-наас өмнө төлнө гэсэн боловч одоог хүртэл төлөхгүй байна. Тиймээс миний энэ хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ******* гэдэг хүнээс 850 000 төгрөг зээлээр авсан нь үнэн болно. Уг зээлийг 2 хувааж өгөх бодолтой байна. 2025.04.29-2025.05.20 хүртэл хугацаа өгч дуусгах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч ******* миний бие ******* овогтой Алтансувдын хариу тайлбартай танилцлаа. Гаргасан шийдвэрийг нь зөвшөөрч байна. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.******* холбогдуулан “850 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 850 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нэхэмжилсэн 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь биелүүүлэхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 12 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ