Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 115/ШШ2025/0016

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа би, “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... аймгийн Худалдан авах ажиллагааны газар болон тус газрын тендерийн “Үнэлгээний хороо”-нд холбогдох захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... аймгийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хорооны 2025 оны ... өдрийн гэрээ байгуулах эрх олгогдсон шийдвэрийг хүчингүй болгуулах, ... аймгийн Худалдан авах ажиллагааны газрын ... дугаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг Худалдан авах газарт даалгах Нэхэмжлэлийн үндэслэл: ... аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан ... дугаартай "Уурын зуухны засварын ажил" тендер шалгаруулалтад оролцсон ба манай компани нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 1-д эрэмблэгдсэн хэдий ч илгээсэн саналаас татгалзсан гэх мэдэгдлийг хүлээн авсан. Тус мэдэгдэлд дурьдсан алдаа нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй хэдий ч бид маргаан гаргаагүй. Харин тендерт эрэмбийн 2-т жагсаж, гэрээ байгуулах эрх олгогдсон "И" ХХК нь тендерийн бичиг баримтын олон ерөнхий шалгуур нөхцөлүүдийг хангахгүй байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.1-д заасны дагуу гомдол Монгол улсын Сангийн яаманд нэхэмжлэлд хавсаргасан зургаан үндэслэлээр гомдол гаргасан. Монгол улсын Сангийн яамны 2025 оны ... тоот "Гомдол хянасан тухай" албан бичигт бидний гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж захиалагчийн тус тендер шалгаруулалтад холбогдуулан гаргасан 2025 оны .......-ны өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгож тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн боловч захиалагчийн зүгээс өмнө шалгарсан "И" ХХК-ийн тендерийн баримт бичгийг "Хамгийн сайн" гэж үнэлж дахин шалгаруулсан байна. Иймд ... аймгийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хорооны 2025 оны ... өдрийн гэрээ байгуулах эрх олгогдсон шийдвэрийг хүчингүй болгуулах, ... аймгийн Худалдан авах ажиллагааны газрын ... дугаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг Худалдан авах газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан ... аймгийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хорооны ...-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгогдсон шийдвэрийг хүчингүй болгуулах, ... аймгийн Худалдан авах ажиллагааны газрын ... дугаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг Худалдан авах газарт даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Мөн нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг бүрэн ойлгож байна” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Таас ... аймгийн Худалдан авах ажиллагааны газар болон тус газрын тендерийн “Үнэлгээний хороо”-нд холбогдох ... аймгийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хорооны ...-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгогдсон шийдвэрийг хүчингүй болгуулах, ... аймгийн Худалдан авах ажиллагааны газрын ... дугаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг Худалдан авах газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Таас “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... аймгийн Худалдан авах ажиллагааны газар болон тус газрын тендерийн “Үнэлгээний хороо”-нд холбогдуулан гаргасан ... аймгийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хорооны ...-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгогдсон шийдвэрийг хүчингүй болгуулах,

... аймгийн Худалдан авах ажиллагааны газрын ... дугаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах,

Дахин тендер явуулахыг Худалдан авах газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                С.ОТГОНТУЯА