| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00328/И |
| Дугаар | 309/ШШ2025/00496 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 309/ШШ2025/00496
| 2025 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 309/ШШ2025/00496 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: Жигжидийн ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Батмөнхийн ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохирол 10 414 408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би 2024.04.10-ны өдрийн 18 цагт Дорнод аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг Нарлаг худалдааны төвийн урд талд байх шороотой хэсэгт 2 ачын хамт зогсож байхад иргэн ******* хүнд зэргийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодон яваад замаас гарч намайг мөргөн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж 2024.09.19-ний өдрийн ******* дугаар Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тооцогдсон. Шүүхийн шийдвэр 3 шатаар яваад эцэлэгдэн шийдвэрлэгдсэн. Одоо би анхны хурал болсоноос хойш эмчилгээний зардал буюу 2025.01.16-ны өдрийн хагалгаанд орсон, эмчилүүлсэн гэх мэт эрүүл мэндтэй холбоотой үүссэн зардалаа нэхэмжилж байна. Энэхүү эмчилгээнд гарсан зардал 10 414 408 төгрөг болсон гэжээ.
Хариуцагч Б.Шагжаадорж нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн зарим хэсэг буюу эмчилгээ шинжилгээ, эм тариа баримтыг үндэслэн төлнө. Мэдээж ******* ирэн очсон зардал бензин төлнө. ******* хүний ирсэн очсон зардал мөнгийг төлөхгүй байх гэж бодож байна. Иймд 9 404 337 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие ******* холбогдуулаад хариу тайлбар гаргасан байна танилцлаа. Хариу тайлбар дээрээ 9 404 337 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байна. Миний зүгээс хариуцагч тайлбарыг зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. 1 010 071 төгрөгийг үндсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.******* холбогдуулан гэм хорын хохирол 10 414 408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Шагжаадорж нь нэхэмжлэгчийн 10 414 408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 9 404 337 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 010 071 төгрөгийг үндсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд зохигчдийн шүүхэд ирүүлсэн тайлбарууд нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид нийт 181 580 төгрөгийг төлсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасан байх тул нэхэмжлэгч *******гийн төлсөн 181 580 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******гийн гэм хорын хохирол 10 414 408 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Шагжаадорж нь 9 404 337 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 1 010 071 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, зохигчид эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 580 төгрөгөөс 90790 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, 90790 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч 165419 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ