| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00127/И |
| Дугаар | 157/ШШ2025/00111 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 157/ШШ2025/00111
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:*******7/2025/0027/И
******* аймгийн - сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч *******.Энхмандах би,
Хариуцагч ******* аймгийн - сум дүгээр баг 3******* дугаар байрны тоотод оршин суух жигон овогт холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,6*******0,*******6.9 (хорин нэгэн сая зургаан зуун наян мянга нэг зуун тавин зургаан төгрөг арван есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
.Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 2 дугаар сарын 04-нд 6000392372 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 6,620,000 төгрөгийн зээлийг сарын .9%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 2 дугаар сарын 02-нд 6000390944 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 3,440,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000392372 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг хоног, 6000390944 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 9 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Зээлдэгчтэй байгуулсан 6000392372 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2027 оны 05 дугаар сарын 3-нд, 6000390944 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2027 оны 05 дугаар сарын 20-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225., 225.2, 226 дугаар зүйлийн 226. дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний ******* дугаар зүйлийн *******.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000392372 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 6,620,000 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт ,425,037.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4,557.******* төгрөг, 6000390944 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 3,7,*******.******* төгрөг, үндсэн хүүний төлбөрт 26*******,0*******6.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,356.65 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, Нийт 2,6*******0,*******6.9 төгрөгийг зээлдэгч оос гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.
2.Хариуцагч жигон овогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...*******иний бие Төмөрхуяг овогтой “*******” банкнаас 2024 оны 2 дугаар сарын 02-нд 3,440,000 төгрөгийн зээл, 2024 оны 2 дугаар сарын 04-нд 6,620,000 төгрөгийн зээлийг тус тус авсан. Одоо нийт 2,6*******0,*******6.9 төгрөгийг ******* сарын хугацаанд төлж барагдуулна. Сарын ,445,343.******* төгрөгөөр төлнө.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
.Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Т. холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,6*******0,*******6.9 (хорин нэгэн сая зургаан зуун наян мянга нэг зуун тавин зургаан төгрөг арван есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45. дэх хэсэгт “*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
3.Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Т. нарын хооронд Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45. дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,6*******0,*******6.9 (хорин нэгэн сая зургаан наян мянга нэг зуун тавин зургаан төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,6*******0,*******6.9 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
6.Хариуцагч Т. нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,6*******0,*******6.9 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,35 төгрөгийн тал хувь болох 33,75 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 33,75 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Т.оос улсын тэмдэгтийн хураамж 33,75 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23.-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
.Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,6*******0,*******6.9 (хорин нэгэн сая зургаан зуун наян мянга нэг зуун тавин зургаан төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг хариуцагч Т. нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,35 төгрөгийн тал хувь болох 33,75 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 33,75 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Т.оос улсын тэмдэгтийн хураамж 33,75 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Т. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.. дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ *******.ЭНХ*******АНДАХ