Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 157/ШШ2025/00112

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

          ******* аймгийн*******- сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч ******* хот ******* дүүрэг ******* дүгээр хороо ******* гудамж-*******, ******* цогцолборт хаягтай, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* аймгийн*******- сум дугаар баг дугаар байрны тоотод оршин суух*******жигин овогт холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 949,68******* (есөн зуун дөчин есөн мянга зургаан зуун наян нэгэн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 05 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ нь “******* ББСБ”-тай 0 оны 08 сарын 9-ний өдөр *******4000079395 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 9977709******* дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. нь уг гэрээний үндсэн дээр 0 оны *******0 сарын **************-ний өдөр 530,000 төгрөгийг сарын 3,0%-ын хүүтэй, ******* сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.

“******* ББСБ”-ын зүгээс аас зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардахад өнгөрсөн хугацаанд *******00,000 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 05 оны 03 дугаар сарын *******8-ны өдрийн байдлаар ын үндсэн зээлийн үлдэгдэл 473,344 төгрөг, 0 оны *******0 сарын **************-ний өдрөөс 05 оны 03 дугаар сарын *******8-ны өдрийг хүртэлх 8 хоногийн зээлийн хүү 435,975 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,36 төгрөг нийт 949,68******* төгрөг байна.

нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “******* ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 949,68******* төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.” гэжээ.

 

.Хариуцагч овогт Ууганбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...”******* ББСБ”-аас нэхэмжилсэн 949,68******* төгрөгийг 3 хувааж төлөх хүсэлтэй байна.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

*******.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Э. холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 949,68******* (есөн зуун дөчин есөн мянга зургаан зуун наян нэгэн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

.Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.******* дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

3.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч ын нарын хооронд Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.******* дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 949,68******* (есөн зуун дөчин есөн мянга зургаан зуун наян нэгэн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох , 949,68******* төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            6.Хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 949,68******* төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,34 төгрөгийн тал хувь болох *******3,67******* төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж *******3,67******* төгрөгийг, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж *******3,67******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.*******, *******3 дугаар зүйлийн *******3.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

*******.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 949,68******* (есөн зуун дөчин есөн мянга зургаан зуун наян нэгэн) төгрөгийг хариуцагч нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,34 төгрөгийн тал хувь болох *******3,67******* төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж *******3,67******* төгрөгийг, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж *******3,67******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******.******* дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      М.ЭНХМАНДАХ