| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 101/2022/04870/И |
| Дугаар | 191/ШШ2025/03311 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/03311
2025 04 21 191/ШШ2025/03311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б дүүрэг, дүгээр хороо, Лхагвасүрэнгийн гудамж- тоот, хуучин цэ байранд байрлах, А УХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, Лхагвасүрэнгийн гудамж- тоот, хуучин байранд байрлах, Э е цБСБ /РД:8119643/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б дүүрэг, дүгээр хороо, Лхагвасүрэнгийн гудамж- тоот, хуучин ...байранд байрлах, Шү цэ БСБ /РД:8112045/ нарт холбогдох,
12,221,898.69 төгрөг болон 29,910,439.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тү, Д.Уу
Хариуцагч нарын төлөөлөгч Н.А,
Хариуцагч нарын өмгөөлөгч Т.Ба, Б.Эн
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
(Иргэдийн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А тр У ХХК нь хариуцагч Э е цБСБ, Шү цэ БСБ-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
А УХХК нь Оросын холбооны улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай аж, ахуйн нэгж бөгөөд Монгол Улсад 1999 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь ОХУ-ын өмчийн байр болох Улаанбаатар хот, ..... хуучин цэцэрлэгийн байрыг гэрээний үндсэн дээр түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг.
Манай компани нь 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх Холбооны улсын бие даасан байгууллага болох Хилийн чанад дахь өмч хөрөнгийн асуудлыг зохицуулах газар /товчилсон нэр ФГУП/-тай түрээсийн гэрээг байгуулсан.
Түрээсийн гэрээний 3.3-т өмчийн түрээсэнд ашиглалтын төлбөр /дулаан, цахилгаан, эрчим хүч, усан хангамж, хог зайлуулах, нийтийн хэрэгцээний талбай цэвэрлэх, урсгал засвар, байрны байнгын комендантын орон тооны хөдөлмөрийн хөлс, утасны яриа, өмч ашиглахтай холбогдсон бусад төлбөр, татвар зэрэг ороогүй болно. Дээр дурдсан төлбөрүүдийг түрээслэгч өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд Улаанбаатар хотын ашиглалтын байгууллагуудын төлбөр төлөх маягтын дагуу хийж гүйцэтгэнэ гэж заасны дагуу ашиглалтын зардлыг тогтмол зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.
Хариуцагч байгууллага нь түрээсийн гэрээний дагуу өмчийн түрээсэнд багтаагүй ашиглалтын төлбөр болох дулаан, цахилгаан, эрчим хүч, усан хангамж, хог зайлуулах, нийтийн хэрэгцээний талбай цэвэрлэх, урсгал засвар, байрны байнгын комендантын орон тооны хөдөлмөрийн хөлс, утасны яриа, өмч ашиглахтай холбогдсон бусад төлбөр, татвар зэргийг өөрсдөө хариуцан төлөх үүрэг хүлээсэн.
Уг байрны зүүн жигүүрийг хариуцагч Э ер цэ, Росинка-Шү цэ эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг. Росинка-Шү цэ нь өмнө ОХУ-ын Г.В.Пилехановын нэрэмжит Эдийн Засгийн Академийн Улаанбаатар хот дахь салбарын цэцэрлэг байсан ба 2013 онд нэрээ өөрчилж Росинка-Шү цэ болсон юм.
Хариуцагч нар нь тухайн объектод үйл ажиллагаа явуулдгийн хувьд ус, цахилгаан, дулаан, хог тээврийн зардлыг хариуцан төлөх үүрэгтэй боловч мөн үүргээ үл биелүүлсний улмаас бусдын буюу нэхэмжлэгчийн хууль ёсны, ашиг сонирхол зөрчигдсөөр өнөөг хүрсэн.
Учир нь хариуцагч нар Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ОСНААУГ, Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний газар зэрэг төрийн байгууллагуудтай холбогдох гэрээг байгуулж, төлбөр тооцоог барагдуулах үүргээ үл биелүүлсний улмаас манай компани нь хариуцагчийн төлөх ёстой төлбөрийг төлж эдийн засгийн хувьд хохирсон.
Нэхэмжлэгчийн зүгээс дээрхи төлбөр тооцоог төлөхийг байнга буюу сар бүр шаардаж төлбөрийн нэхэмжлэлийг хариуцагч байгууллагад хүргүүлдэг ба хариуцагчийн зүгээс тодорхой төлбөрүүдийг төлдөг хэдий ч бүрэн гүйцэд төлж барагдуулалгүй их хэмжээний төлбөрийн хуримтлалыг үүсгээд байна.
Нэхэмжлэгч нь ОХУ-ны өмчийн байрны ашиглалт, үйлчилгээ, тэдгээрийн холбогдох төлбөртэй холбоотой асуудлыг хариуцан Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, БЗД ХҮТ-5, ОСНААУГ, ХҮТ-2 гэх хангамжийн үйлчилгээний төрийн байгууллагуудтай аж ахуйн гэрээ байгуулан ажиллаж байсан болно.
Хариуцагч нар нь 2020 онд усны гэрээгээ салгаж тусдаа гэрээг байгуулсан буюу тооцоогоо тусгаарласан. Дулаан хангамжийн гэрээг манай компани нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл байгуулан ажилласан ба хугацааны эцсээр тооцоо нийлсэн акт үйлдэж 0 үлдэгдлээ баталгаажуулсан байгаа. Цахилгаан хангамжийн хувьд одоогийн байдлаар нийт байраар нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай нэгдсэн гэрээг шинэчлэн байгуулсан. Тус байрны анхны техникийн нөхцөл, ЦТП-ээс гарсан цахилгааны оролт, ерөнхий щит нь 1 тул байгууллагуудын цахилгаан хангамжийг салган хийх тохиолдолд шинээр техникийн нөхцөл авах, тус байрны шугамыг шинээр татаж цахилгааны оролт, щитийг салган хийх зэрэг шаардлагатай байгаа болно. Иймд цахилгаан түгээх байгууллагаас цахилгааны гэрээг салган тус тусд нь хийх боломжгүй байна гэсэн хариуг өгч байгаа болно.
Хариуцагч Э е цБСБ-ын төлөгдөөгүй төлбөрийг он оноор дурдвал 2014 онд 1,608,639.80 төгрөг, 2015 онд 1,528,336.20 төгрөг, 2016 онд 6,959,291.80 төгрөг, 2017 онд 5,708,889.72 төгрөг, 2018 онд 8,539,365.12 төгрөг, 2019 онд 12,155,410.29 төгрөг, 2020 онд 12,221,898.69 төгрөгийн ус, цахилгаан, дулаан ашигласны болон хогны төлбөрийн үлдэгдэлтэй, өр төлбөрөө барагдуулахгүй, нэхэмжлэгчийг хохироож байна.
Хариуцагч Э е цБСБ-ын төлөгдөөгүй төлбөрийг он оноор дурдвал 2014 онд 1,608,639.80 төгрөг, 2015 онд 1,528,336.20 төгрөг, 2016 онд 6,959,291.80 төгрөг, 2017 онд 5,708,889.72 төгрөг, 2018 онд 8,539,365.12 төгрөг, 2019 онд 12,155,410.29 төгрөг, 2020 онд 12,221,898.69 төгрөгийн ус, цахилгаан, дулаан ашигласны болон хогны төлбөрийн үлдэгдэлтэй, өр төлбөрөө барагдуулахгүй, нэхэмжлэгчийг хохироож байна.
2014-2020 оны цахилгааны төлбөрт 1,516,014.84 төгрөг, дулааны төлбөрт 5,005,007.78 төгрөг, усны төлбөрт 4,595,164.79 төгрөг, хог тээврийн төлбөрт 830,711 төгрөг, бусад зардалд 275,000.30 төгрөг байна.
Хариуцагч Шү цэ БСБ-ын төлөгдөөгүй төлбөрийг он оноор дурдвал 2013 онд 108,890 төгрөг, 2014 онд 7,936,224.7 төгрөг, 2015 онд 12,936,150.7 төгрөг, 2016 онд 14,305,932.97 төгрөг, 2017 онд 18,134,830.14 төгрөг, 2018 онд 21,788,527.34 төгрөг, 2019 онд 25,561,062.48 төгрөг, 2020 онд 29,910,439.65 төгрөгийн ус, цахилгаан, дулаан ашигласны болон хогны төлбөрийн үлдэгдэлтэй, өр төлбөрөө барагдуулахгүй, нэхэмжлэгчийг хохироож байна.
2013-2020 оны цахилгааны төлбөрт 5,429,418.56 төгрөг, дулааны төлбөрт 13,265,549.09 төгрөг, усны төлбөрт 7,841,423.26 төгрөг, хог тээврийн төлбөрт 1,699,653.84 төгрөг, бусад зардалд 1,674,394.9 төгрөг байна.
Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хариуцагч Э е цБСБ-аас төлбөл зохих 12,221,898.69 төгрөг, хариуцагч Шү цэ БСБ-ын төлбөл зохих 29,910,439.65 төгрөгийг тус тус эрх бүхий байгууллагад бүрэн төлж барагдуулсан. Бидэнд уг төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй хэдий ч эрх бүхий байгууллагаас цахилгаан таслах, ус таслах зэрэг хориг арга хэмжээг авдаг байсан тул компанийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс төлсөөр ирсэн.
Хэрэгт дээрх төлбөртэй холбоотой бүх баримт, задаргаа авагдсан, мөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэвэл илүү их хэмжээний төлбөр гарах боловч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1, 496.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нараас төлбөрийг шаардах эрхтэй, ерөнхий хөөн хэлэлцэх үйлчлэх тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Иймд хариуцагч Э е цБСБ-аас 12,221,898.69 төгрөгийг, хариуцагч Шү цэ БСБ-аас 29,910,439.65 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Э е цБСБ, Шү цэ БСБ-аас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хилийн чанад дахь өмч хөрөнгийн асуудлыг зохицуулах газар түрээсийн гэрээг байгуулж, ......хаягт байрлах хуучин цэцэрлэгийн байрны зарим талбайг ашигладаг.
А УХХК нь түрээсийн гэрээгээр тухайн газар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг.
Тус барилгад манай 3 газраас өөр олон компани, ажиллаж байсан учир бусад газрууд ямар хэмжээний талбай түрээсэлж, ус, дулаан, цахилгаан, хогны төлбөрт хэдэн төгрөгийг аль тоолуурын заалтыг үндэслэн хэрхэн төлж байсан эсэхийг мэдэхгүй байна. 380w хэрэглэдэг том, том хөргүүр, хоногт хэдэн тонн усыг цэвэршүүлж гардаг усны үйлдвэр, банш, буузны үйлдвэр, оёдлын цех гэсэн томоохон үйлдвэрүүд тус байранд ажилладаг.
Барилгад буй тоолуурууд нь баталгаажилт байхгүй. Тоолуурыг баталгаажуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргахаар үндсэн эзнээс нь зөвшөөрөл авч гэрээг салгах, тухайн байран дээр техникийн нөхцөл шинээр хийгдэх замаар хэрэглээг тусгаарлах боломжтой гэдэг. Үүнийг түрээслэгч талд танилцуулж, хүсэлтүүдээ өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй.
Нэхэмжлээд байгаа төлбөр дээр бүх л тоолуур дээрээс задаргаа хийж байгууллагад хүргүүлдэг гэх боловч бодит амьдрал дээр зөрүүтэй, маш их хэмжээний төлбөр тооцогдсон, эцсийн байдлаар тооцоо нийлэх асуудал байдаггүй. Хариуцагч нарын зүгээс сар, сард нь хүлээн зөвшөөрсөн хэмжээгээрээ төлбөрөө төлөөд бусад илүү нэхэмжилсэн хэсгээс татгалзаж, төлдөггүй. Цэцэрлэгийн зүгээс харьяалах байгууллагуудад хүсэлт гомдлоо гаргасан.
Өнөөдрийн байдлаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сард дулаан, ус, тогны асуудлаар гэрээ байгуулсан. Цахилгааны тоолуурыг шилжүүлж чадаагүй өнөөдрийг хүртэл явж байна.
Цэцэрлэг дотор байгаа тоолуурын нэг нь ч баталгаажилт хийгдээгүй. Хариуцагч нараас эрх бүхий байгууллагад хүсэлт гаргахаар гэрээтэй байгууллага биш учраас баталгаажуулдаггүй. Баталгаагүй тоолуураас авсан нэхэмжлэлүүд орж ирсэн. Шүүхээс үзлэг хийхэд 10 гаруй тоолуурын асуудал байсан. Баталгаагүй тоолуурын заалтаар хэдэн төгрөг нэмж байгаа нь ойлгомжгүй. Задалж өгсөн баримт хэрэгт байхгүй. Цэцэрлэг хэдий хэмжээний ус хэрэглэдэг вэ? гэдэг нь тодорхой гараад ирчихсэн. Хүүхдийн цэцэрлэгийн гал тогоо нь 220w-р ажилладаг 4 ширэмтэй лисва, хөргөгч гэсэн тоног төхөөрөмжтэй ажиллаж байна.
Хажууд нь 380w хэрэглэж байгаа байгууллагуудын цахилгааны тооцоог тэнцүү хуваагаад, илүү эсхүл ямар үндэслэлээр гаргаж байгааг нь мэдэхгүй.
Түрээсийн талбайн м.кв зөрүүтэй. Үүнд нарийн хэмжилт хийгээд өгнө үү гэхээр хэмжиж өгдөггүй. Гэрээ цуцлагдахад албан ёсоор м.кв зөрүүтэй гэсэн. Төлбөр авсан байдал 244,04 м.кв талбайгаар хувааж тооцоо хийгээд явдаг.
Хог тээврийн гэрээгээр цэцэрлэгийн бүх байранд 1 сарын төлбөр нь 200,000 төгрөг гардаг. Өчнөөн олон жил аваад явчихсан. Хог тээврийн гэрээг шинэчлээд хийхэд 2 цэцэрлэгийг нийтдээ 100,000 төгрөг хүрэхгүй мөнгө төлөөд явж байна. Бүх хогны төлбөрийг хариуцагч байгууллагаас авдаг байсан. Цэцэрлэгийн үйл ажиллагаагаа явуулах зорилгоор жил жилд нь төлбөрөө хийгээд явж байсан.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус гэдэг нь дээрх байдлаас харагддаг.
Нэхэмжлэгч аль тоолуур дээр гарсан заалтуудаар хариуцагч нараас төлбөр нэхэмжилсэн нь тодорхойгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 63-70 дугаар хуудсанд байгаа баримтуудаас харахад бүхэл тоо л байдаг.
2014-2020 оны хооронд 4,017,000 төгрөгийн хогийн төлбөр гарсан гэдэг. Үүнээс үзвэл хариуцагч төлбөрийн 50 хувийг буюу 2,000,000 гаруй төгрөгийг төлсөн байдаг. Гэхдээ хог гаргадаг 5, 6 байгууллага байдаг. Эдгээр байгууллага ялгаагүй төлсөн баримт энэ хэрэгт байхгүй байна. Яаж хуваарилаад байгаа нь тодорхойгүй байна.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 76 дугаар 76.1 дэх хэсэгт Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тодорхойлсон байна.
Нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 2018 он хүртэлх бүх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 2018 оноос хойших хэсэгт нь тодорхой хэмжээгээр өөрт ногдох хэсгээ төлөөд явсан.
Шинжээчийн дүгнэлтийн үндэслэл нь буруу гарсан. Шинжээч дүгнэлт хийхдээ хавтаст хэрэгт байгаа бүх нэхэмжлэлүүдийн төлсөн, төлбөл зохих, суурь хураамж НӨТ-ийг бүгдийг нь бодож тооцоог гаргах ёстой атал зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тоонуудыг л нэмээд тавьчихсан. Талбайн хэмжээг буруу тооцож, тооцоог зөвхөн 3 байгууллагад хуваасан.
Цэцэрлэг зун огт ажилладаггүй. 06 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллахгүй. Гэтэл зуны амралтаар маш олон тооцоо бодож гаргасан.
Хариуцагч нар ашиглалтын зардлаа бүрэн төлсөн, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Түрээсийн гэрээ /1хх-4-10, 10хх-117-124/ хэлэлцээр /1хх-11/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-16/, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /1хх-20-27/, Хог тээврийн гэрээ /1хх-28-36/, 2007 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, зураг /1хх-37/ 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /1хх-39-40/, Гэрээ хийх өргөдлийн маягт /1хх-41/, 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ /1хх-42-49/, Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ /1хх-50-59/, Авлагын дэлгэрэнгүй тооцоо /1хх-62-69/, Санхүүгийн баримт /1хх-70-244/, 2хх-4хх-126/, /5хх-7хх/
4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн Үүнд: Э ер цэээс А т ХХК-ийн ерөнхий захиралд хүргүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1/41 дугаартай албан бичиг /4хх-144/, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А4 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-145/, Мэргэжлийн хяналтын газрын албан бичиг /хх-146/, санхүүгийн баримт /9хх-45-50/, Цэцэрлэгийн хүүхдийн төлбөрийн хэмжээ тогтооа тухай албан бичиг /9хх-58/, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Ус сувгийн Удирдах газарт ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт /9хх-59/, Ус сувгийн Удирдах газраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт илгээсэн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгийн хуулбар /9хх-60/, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Ус сувгийн Удирдах газарт ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт /9хх-61/, Нийслэлийн МХГ-н төв лабораторийн Шинжилгээний дүн, зөвлөмж /9хх-62-64/, ёийн 2019 оны 9-10 сарын орлогын мэдээлэл /9хх-69/, Зөрчил арилгуулах тухай албан бичиг /9хх-70/, Э ер цэийн хүүхдийн төлбөр тогтоох тухай албан бичиг /9хх-71/, Э ер цэийн дансны хуулга /9хх-72-93/, 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэлийн МХГ-н төв лабораторийн шинжилгээний дүн, зөвлөмж /9хх-96-98/, Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02-07-378/1321 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан бичгийн хуулбар /9хх-99-10/, ОСНАА-н Удирдах газар ХҮТ-2-ын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 129 дугаартай Шү цэ БСБ-д хүргүүлсэн албан бичиг /9хх-101/, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Шү цэт хүргүүлсэн албан бичиг, ОСНАА-н Удирдах газар ХҮТ-2-ын Шү цэт хүргүүлсэн албан бичиг /9хх-102/, Баянзүрх хэрэглэгчид үйлчлэх төвийн Шү цэт хүргүүлсэн албан бичиг, ОСНАА-н Удирдах газар ХҮТ-2-ын Шү цэт хүргүүлсэн албан бичиг /9хх-103/, Шү цэийн УБЦТС ТӨХК-д, Баянзүрх хэрэглэгчид үйлчлэх төвд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг /9хх-104-106/, УБ хотын захирагч Сумъяабазарт хүргүүлсэн хүсэлт /9хх-107/, 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 953 дугаартай Түрээсийн гэрээ /9хх-108-117/, /10хх-168-170/, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт /9хх-118/, үл хөдлөх эд хөрөнгө хүлээлцсэн акт /9хх-117/, /10хх-175/, 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 953 дугаартай Түрээсийн гэрээний нөхцөлийг өөрчлөх тохиролцоо-1, тохиролцоо-2 /9хх-118-119/, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 43/15-109 Түрээсийн гэрээ, /10хх-142-148/, Үл хөдлөх хөрөнгийн жагсаалт, үл хөдлөх эд хөрөнгө хүлээлцсэн акт /9хх-120-133/, /10хх-149-151/, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 43/15-109 тоот Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг шинэчлэх тухай хэлэлцээр-1, хэлэлцээр-2 /9хх-134-135/, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 43/15-109 тоот Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг шинэчлэх тохиролцоо-2, тохиролцоо-1 /9хх-136-137/, Ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт /9хх-138-141/, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах аж ахуйн гэрээ /9хх-143-146/, Тооцооны хуудас /9хх-149-168/, Хог тээврийн гэрээ /9хх-169-171/, Цахилгаан эрчим хүчний тооцоо, дулааны тооцоо, нэхэмжлэх /9хх87-250/, /10хх-1-23/, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 924 тоот үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг сэргээх тухай Хэлэлцээр /10хх-116/, 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 953 тоот түрээсийн гэрээний Хэлэлцээр-4 /10хх-186/,
5. Шүүхийн журмаар бүрдүүлж хэрэгт авагдсан баримт. Үүнд: Нэхэмжлэгч талын хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2022/03533 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай захирамжийн дагуу Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн хэрэглэгчид үйлчлэх төв /4хх-174-177/, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2022/05503 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн дагуу Ус сувгийн удирдах газраас А тр У ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 223 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 234 дугаартай Гэрээ цуцлах тухай албан бичиг, Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, .... ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /10хх-40-56/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А УХХК нь хариуцагч Э е цБСБ-т холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс 12,221,898.69 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2022/08122 дугаар захирамжаар тус хэрэгт нэхэмжлэгч А УХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Шү цэ БСБ-д холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс 29,910,439.65 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэгтгэсэн байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2022/18246 дугаар захирамжаар тус хэргээс хариуцагч Шү цэ БСБ-ийн нэхэмжлэгч А УХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 5,780,000 төгрөг, хариуцагч Э е цБСБ-ийн нэхэмжлэгч А УХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 2,574,857 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгаарлажээ.
Шүүх нэхэмжлэгч А УХХК-ийн хариуцагч Э е цБСБ-т холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс 12,221,898.69 төгрөгийг гаргуулах, хариуцагч Шү цэ БСБ-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс 29,910,439.65 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Нэхэмжлэгч нь талбай түрээслэн үйл ажиллагаа явуулахаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хилийн чанад дахь өмч хөрөнгийн асуудлыг зохицуулах газар-тай түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу ашиглалтын төлбөр болох дулаан, цахилгаан, эрчим хүч, усан хангамж, хог зайлуулах, нийтийн хэрэгцээний талбай цэвэрлэх, урсгал засвар, байрны байнгын комендантын орон тооны хөдөлмөрийн хөлс, утасны яриа, өмч ашиглахтай холбогдсон бусад төлбөр, татвар зэргийг түрээслэгч өөрөө хариуцахаар тохиролцсон.
Хариуцагч нар нь тухайн объектод үйл ажиллагаа явуулдгийн хувьд ус, цахилгаан, дулаан, хог тээврийн зардлыг хариуцан төлөх үүрэгтэй боловч үүргээ бүрэн биелүүлээгүй, эрх бүхий төрийн байгууллагуудтай холбогдох гэрээг байгуулж, төлбөр тооцоог барагдуулах үүргээ биелүүлээгүйн улмаас манай компани нь хариуцагчийн төлөх ёстой ашиглалтын төлбөрийг төлсөн.
2020 онд хариуцагч нар нь усны гэрээгээ тусдаа байгуулж, тооцоогоо тусгаарласан. Манай компани нь дулаан хангамжийн гэрээг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл байгуулан ажилласан ба хугацааны эцсээр тооцоо нийлсэн акт үйлдэж 0 үлдэгдлээ баталгаажуулсан байна. Цахилгаан хангамжийн хувьд шинээр техникийн нөхцөл авах, тус байрны шугамыг шинээр татаж цахилгааны оролт, шитийг салган хийх зэрэг ажиллагааг хийсний дараа гэрээг тусдаа байгуулах нөхцөл бүрдэх тул нэгдсэн 1 гэрээтэй байна.
Хэрэгт ашиглалтын зардал, тооцоотой холбоотой бүх баримт, задаргаа авагдсан, мөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэвэл илүү их хэмжээний төлбөр гарах боловч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарын 2013-2020 онд төлөх ёстой ашиглалтын төлбөрийг төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1, 496.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас төлбөрийг шаардах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хилийн чанад дахь өмч хөрөнгийн асуудлыг зохицуулах газар-тай түрээсийн гэрээ байгуулж, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байна.
Тус барилгад А УХХК-аас гадна олон компани, ажиллаж байсан учир бусад газрууд ямар хэмжээний талбай түрээсэлж, ус, дулаан, цахилгаан, хогны төлбөрт хэдэн төгрөгийг аль тоолуурын заалтыг үндэслэн хэрхэн төлж байсан эсэх нь тодорхойгүй.
Барилгад буй тоолуурууд нь баталгаажилт байхгүй. Нэхэмжлэгч нь тоолуур дээрээс бичилт хийж, тооцоо гаргадаг гэх боловч эцсийн байдлаар тооцоо нийлэх асуудал байдаггүй, бодит амьдрал дээр тоолуур хий гүйлттэй, маш их хэмжээний төлбөр тооцогдсон. 380w хэрэглэж байгаа байгууллагуудын цахилгааны тооцоог тэнцүү хуваагаад, илүү эсхүл ямар үндэслэл тооцоо гаргаж байгааг нь мэдэхгүй. Цэцэрлэгийн зүгээс харьяалах байгууллагуудад хүсэлт гомдлоо гаргаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сард дулаан, ус, тогны асуудлаар тусдаа гэрээ байгуулсан. Цахилгааны тоолуурыг шилжүүлж чадаагүй өнөөдрийг хүргэж байна.
Хүүхдийн цэцэрлэгийн гал тогоо нь 220w-р ажилладаг 4 ширэмтэй лисва, хөргөгч гэсэн тоног төхөөрөмжтэй ажиллаж байна.
Түрээсийн талбайн хэмжээ зөрүүтэй. Гэрээ цуцлагдахад албан ёсоор м.кв зөрүүтэй гэдгийг өмчлөгч зөвшөөрсөн. Төлбөрийг тооцохдоо гэрээнд заасан зөрүүтэй талбайгаар тооцсон.
Өмнө хог тээврийн төлбөрийг авахдаа цэцэрлэгийн бүх байранд 1 сарын 200,000 төгрөг авдаг байсан. Бид одоо хог тээврийн гэрээг шинэчлээд хийхэд 2 цэцэрлэг нийтдээ 100,000 төгрөг хүрэхгүй төлбөр төлж байгаа. Бүх хогны төлбөрийн 50 хувийг хариуцагч байгууллагаас авдаг, хог гаргадаг 5, 6 байгууллага төлбөр төлсөн баримт хэрэгт авагдаагүй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2018 онд дууссан. 2018 оноос хойших төлбөрийн хувьд хариуцагч нар өөрт ногдох хэсгээ бүрэн төлж барагдуулсан.
Шинжээчийн дүгнэлтийн үндэслэл нь буруу гарсан. Шинжээч дүгнэлт хийхдээ хавтаст хэрэгт байгаа бүх нэхэмжлэлүүдийн төлсөн, төлбөл зохих, суурь хураамж НӨТ-ийг бүгдийг нь бодож тооцоог гаргах ёстой атал зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тоонуудыг л нэмээд тавьчихсан. Талбайн хэмжээг буруу тооцож, тооцоог зөвхөн 3 байгууллагад хуваасан.
Цэцэрлэг зун ажилладаггүй байхад төлбөрийн тооцоог бодож гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд,
4.1 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх Холбооны улсын Бие даасан байгууллага болох Хилийн чанад дахь өмч хөрөнгийн асуудлыг зохицуулах газар, А УХХК-ийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх Холбооны улсын Бие даасан байгууллага болох Хилийн чанад дахь өмч хөрөнгийн асуудлыг зохицуулах газар нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд 698,9 м.кв талбайг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээслүүлж, А УХХК нь нийт түрээсийн төлбөрт 80,513.28 ам.доллар төлөхөөр хэлэлцэн тохиролцсон ба гэрээний талууд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулж, гэрээний хугацааг тодорхой бус хугацаагаар үргэлжлэхээр тохиролцжээ. /1хх 4-11, 10хх 117-139/
4.2 ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь төрийн өмч хөрөнгийг удирдах Холбооны улсын үйлдвэрийн газар болон Э е цБСБ-ийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх Холбооны улсын Бие даасан байгууллага болох Хилийн чанад дахь өмч хөрөнгийн асуудлыг зохицуулах газар нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд 244.4 м.кв талбайг түрээслүүлж, Э е цБСБ нь жилийн түрээсийн төлбөрт 5,280 ам.доллар төлөхөөр хэлэлцэн тохиролцож, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №1 хэлэлцээрийн дагуу гэрээг тодорхойгүй хугацаагаар сунгасан байна.
4.3 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь төрийн өмч хөрөнгийг удирдах Холбооны улсын үйлдвэрийн газар болон Шү цэ БСБ-ийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь төрийн өмч хөрөнгийг удирдах Холбооны улсын үйлдвэрийн газар нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд 474.6 м.кв талбайг түрээслүүлж, Шү цэ БСБ нь түрээсийн төлбөрт сар бүр 711.9 ам.доллар төлөхөөр хэлэлцэн тохиролцжээ.
4.4 Түрээсийн гэрээнүүдийн 3.3-т өмчийн түрээсэнд ашиглалтын төлбөр / дулаан, цахилгаан, эрчим хүч, усан хангамж, хог зайлуулах, нийтийн хэрэгцээний талбай цэвэрлэх, урсгал засвар, байрны байнгын комендантын орон тооны хөдөлмөрийн хөлс, утасны яриа, өмч ашиглахтай холбогдсон бусад төлбөр, татвар зэрэг ороогүй болно. Дээр дурдсан төлбөрүүдийг түрээслэгч өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд Улаанбаатар хотын ашиглалтын байгууллагуудын төлбөр төлөх маягтын дагуу хийж гүйцэтгэнэ гэж,
гэрээний 3.3-т Тус эд хөрөнгө түрээслэх үеийн төлбөрт ашиглалтын зардал болох Цахилгаан, дулаан, усан хангамж, хог тээвэрлэлт, нийтийн эзэмшлийн газрын цэвэрлэгээ, урсгал засвар, жижүүр, утасны төлбөр, эд хөрөнгийг ашиглахтай холбоотой орон нутгийн татвар, хураамж болон төлбөрийг тооцогдоогүй болно. Эдгээр төлбөрийг түрээслэгч эсвэл түүний төлөөлөгчид өөрийн зардлаар Улаанбаатар хотын ашиглалтын үйл ажиллагааны байгууллагуудын дансанд тогтоосон хугацаанд эсвэл ийм төлбөрийн ердийн практикаар төлдөг. Түрээслэгч нь дээрхи үйлчилгээний зардлуудын төлбөр төлөгдсөн гэдгийг нотолсон төлбөрийн баримтуудын баталгаажуулсан хуулбарыг сар бүр тухайн оронд байгаа түрээслүүлэгчид гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон хариуцагч нараас түрээслэгч этгээдтэй байгуулсан гэрээ тус бүрийн 3.3-т зааснаар ашиглалтын зардал болох дулаан, цахилгаан, усан хангамж, хог тээвэрлэлт, бусад зардал нь түрээсийн гэрээний төлбөрт багтаагүй, түрээслэгч этгээд өөрөө хариуцан төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигч талууд хэн аль нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч этгээдтэй гэрээ байгуулан, гэрээний үндсэн дээр 1 барилгад талбай түрээслэн үйл ажиллагаа явуулдаг болон гэрээний 3.3-т зааснаар ашиглалтын зардлыг түрээслэгч этгээд өөрөө хариуцан төлөх үүргийг хүлээсэн талаар маргаагүй.
Харин хариуцагч нар ашиглалтын зардлыг бүрэн төлсөн эсэх, ашиглалтын зардлын тооцоо бодитой эсэх, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон эсэх талаар маргаж, мэтгэлцсэн.
6. Нэхэмжлэгч А УХХК нь хариуцагч Э е цБСБ, Шү цэ БСБ-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс төлбөр гаргуулахаар шаардсан гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж,
А/ хариуцагч Э е цБСБ-аас 2014-2020 оны ашиглалтын зардалд цахилгааны төлбөрт 1,516,014.84 төгрөг, дулааны төлбөрт 5,005,007.78 төгрөг, усны төлбөрт 4,595,164.79 төгрөг, хог тээврийн төлбөрт 830,711 төгрөг, бусад зардалд 275,000.30 төгрөг нийт 12,221,898.69 төгрөг
Б/ хариуцагч Шү цэ БСБ-аас 2013-2020 оны цахилгааны төлбөрт 5,429,418.56 төгрөг, дулааны төлбөрт 13,265,549.09 төгрөг, усны төлбөрт 7,841,423.26 төгрөг, хог тээврийн төлбөрт 1,699,653.84 төгрөг, бусад зардалд 1,674,394.9 төгрөг нийт 29,910,439.65 төгрөгийг тус тус шаардсан.
7. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно. гэж зохицуулсан.
Бусдын зардлаар хөрөнгөжсөн гэж үзэхэд өөр этгээдийн бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөрийг түүний нэрийн өмнөөс хэн нэг этгээд сайн дураараа эсхүл андуурч зардал гаргасан байх, өөр этгээд үүргээ гүйцэтгээгүй байх, сайн дураараа буюу андуурч гаргасан зардлын хэмжээгээр нэг тал хөрөнгийн алдагдал хүлээсэн бол нөгөө тал хөрөнгөжсөн байхыг шаардана.
8. Цахилгааны төлбөрийн тухайд нэхэмжлэгч нь Барилгын анхны техникийн нөхцөл, ЦТП-ээс гарсан цахилгааны оролт, ерөнхий шитний нөхцөлөөс хамаарч нэхэмжлэгч нь Цахилгаан эрчим хүчийг түгээх эрх бүхий байгууллагатай барилгын хэмжээнд нэгдсэн гэрээг шинэчлэн байгуулсан. Уг гэрээний дагуу цахилгааны төлбөр нэг гардаг, үүнээс хариуцагч нарын ашигласан цахилгааны төлбөрийг өөрсдийнх нь байгууллага доторх тоолуурын заалтыг үндэслэн гаргадаг. Цахилгааны тоолуурын хувьд 220v, 380v хүчдэлтэй хэдий ч хариуцагч нарын тоолуур 220w тоолууртай холбогддог гэсэн бол
хариуцагч нараас цахилгааны тоолуурыг баталгаажуулаагүй, тооцоо нийлдэггүй, 380v хүчдэл ашигладаггүй байхад төлбөрийг тооцож гаргадаг, өнөөг хүртэл цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг тусдаа байгуулж чадаагүй гэж маргасан.
8.1 А УХХК нь 2008 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, 2011 онд УБТЗ ЭХУХ- I ангитай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулжээ. /1хх 20-27, 4хх 225-232/
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 25/410 дугаар албан бичгээр Э е цБСБ нь манай төвтэй Цахилгаан эрчим хүчээр хангуулах гэрээгүй тул А УХХК-ийн мэдээллийг өгөх боломжгүй гэх албан бичгийг хариуцагч Э е цБСБ-д хүргүүлсэн байна. /4хх148/
Дээрх тайлбар, баримтаас үзвэл нэхэмжлэгч А УХХК нь дангаар эрх бүхий байгууллагатай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, гэрээний дагуу цахилгааны төлбөрийг төлдөг буюу хариуцагч нар нь эрх бүхий байгууллагатай тусдаа гэрээ байгуулж, эрчим хүчний төлбөр төлдөггүй болох нь тогтоогдож байна.
8.2 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүхээс зохигч талуудын үйл ажиллагаа явуулдаг байранд үзлэгийн ажиллагаа явуулж, тэмдэглэл үйлджээ.
Үзлэгийн тэмдэглэлд ...Шү цэ бүтэн барилгын /объект/ төвлөрсөн щитэнд үзлэг хийв. Гаднаас орж ирж байгаа цахилгааны щит нь 380v хүчдэлтэй 3 тоолуур байгаа ба 2 тоолуур нь цаанаас ирж байгаа ерөнхий тоолуур бол 1 тоолуур нь А УХХК-ийн хөлдөөгчний тоолуур гэв..., ...Шү цэийн 2 тоолуур, 1 ерөнхий щит байна. Захирлын өрөөний үүдэнд ил тоолуур байна. Дугаар 2008-1017509, тус цэцэрлэгийн 2 давхарт гал тогооны хэсэгт 1 тоолуур байна. Дугаар 1111138637...,
...Э ер цэийн 1 дүгээр давхарт 4 тоолуур байна..., ... Э ер цэийн 1 ангид 1 тоолуур байна... гэжээ.
Тус тэмдэглэлд хариуцагч Шү цэийн 2 давхрын гал тогооны хэсэгт 11111386371 дугаартай 1 тоолуур байна гэсэн ба тэмдэглэлд хавсаргасан гэрэл зурагт Стандартчилал Хэмжил зүйн газраас 1111138637 дугаартай тоолуурыг шалган 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл баталгаажуулж Цахилгааны электрон тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ олгосон байна. /9хх-49/.
8.3 Дээрхээс үзвэл барилгад нэгдсэн цахилгааны тоолуур байхаас гадна хариуцагч тус бүрийн үйл ажиллагаа явуулж буй хэсэгт цахилгааны тоолуур суурилагдсан байх тул хариуцагч нарын өөрсдийн байгууллага доторх тоолуурын заалтыг үндэслэн цахилгааны төлбөрийн тооцоог гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
8.4 Эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа этгээд болох А УХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д зааснаар өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүргийг хүлээнэ.
Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, суурилуулсан, засварласны дараа, ашиглахын өмнө шалгалт баталгаажуулалтад хамруулна, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт Иргэн, төрийн бус байгууллага хэмжил зүйн чиглэлээр дараах эрх, үүрэгтэй: 22.3.1-т Хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт, хэмжил зүйн хяналт шалгалт хийлгэх хүсэлт гаргах гэж зохицуулсан.
Хариуцагч нараас цахилгааны тоолуурыг баталгаажуулаагүй, хий гүйлттэй, 380v тоолуурын маш их хэмжээний төлбөр тооцогдсон гэж татгалзаж буй тохиолдолд шалгалт баталгаажуулалтын лац, тэмдэг нь хөндөгдсөн, арилсан, баталгааны хугацаа дууссан, эвдэрсэн буюу буруу заалттай хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт, хэмжил зүйн хяналт шалгалт хийлгэх хүсэлт гаргах эрхтэй.
Шүүх хуралдааны явцад хариуцагч нараас гэрээгүй тул бидний тоолуурыг баталгаажуулах хүсэлтийг хүлээн авдаггүй гэх боловч энэ талаарх баримт байхгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
8.5 Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ, 32.2.1-т эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж заасан.
Нэхэмжлэгч талаас эрчим хүч хэрэглэсний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд эрчим хүчний хэрэглээ хязгаарлагдах тул хариуцагч нарын өр төлбөрийг сайн дураараа төлдөг байсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.
9. Улаанбаатар Дулааны сүлжээ ХК болон А УХХК-ийн хооронд 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах гэрээ-г тус тус байгуулжээ.
Гэрээ тус бүрт эрх бүхий байгууллагаас хэрэглэгчид нийлүүлэх дулааны эрчим хүчний төрөл, хэмжээг тооцохдоо халаалтыг 6790 м.куб-д, хэрэглээний халуун ус буюу ХХУ-г /Гкал/ 67.5 гэсэн хэмжээгээр тооцохоор тохиролцсон байна.
Үүний дараа, нэхэмжлэгч А УХХК нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 2-той Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ-г 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл байгуулж, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гэрээний хугацааг сунгажээ. /1хх 50-51/
Гэрээнд хэрэглэгчид нийлүүлэх дулааны эрчим хүчний төрөл, хэмжээг тооцохдоо халаалтыг 6790 м.куб-д 31,984.26 тарифтай, хэрэглээний халуун ус буюу ХХУ-г /Гкал/ 67.5 хэмжүүртэй тооцохоор тохиролцсон байна.
Мөн тус гэрээнд дулааны тоолуурын баталгаажуулалт дуусах хугацааг сүүлийн байдлаар 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэсэн байна.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2-оос хариуцагч Шү цэ БСБ-аас гаргасан хүсэлтийн хариуд 2021 оны 12 дугаар сарын 22-ны 121 дугаар албан бичгээр Тус салбар нь манай байгууллагатай ус дулаанаар хангах гэрээ байгуулаагүй тул төлбөрийн дэлгэрэнгүй задаргааг гаргаж өгөх боломжгүй гэж, 20221 оны 02 дугаар сарын 01-ний 17 дугаар албан бичгээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчтэй ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулах журмын 5.3-т Үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч иргэн буюу байгууллагатай гэрээ байгуулна гэж заасан тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна... гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2013-2020 оны хооронд нэхэмжлэгч нь дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг эрх бүхий байгууллагатай байгуулж, гэрээний дагуу төлбөрийг дангаар төлж байсан үйл баримт дээрх бичгийн баримт болон хэрэгт авагдсан төлбөрийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас дулааны төлбөрийг шаардахдаа тэдгээрийн үйл ажиллагаа явуулдаг гэрээнд заасан талбайн хэмжээгээр тооцсон гэж тайлбарласан бол хариуцагч нараас бодит байдал дээр гэрээнд заасан хэмжээнээс бага талбай ашигладаг гэж тайлбарласан.
Түрээсийн гэрээнд зааснаар хариуцагч Э е цБСБ нь 244.4 м.кв, Шү цэ БСБ нь 474.6 м.кв талбайг тус тус түрээсэлж үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсон ба уг хэмжээг үндэслэн нэхэмжлэгч нь дулааны эрчим хүчний төлбөрийг тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.
Хариуцагч Э е цБСБ-аас ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэрэг эрхлэх газрын Холбооны улсын өмчийн үйлдвэрийн газрын Хилийн чанад дахь өмч хөрөнгийн удирдлагын байгууллага-аас ирүүлсэн 2014.12.10-ны өдрийн №43/15-109 түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл-ийг үндэслэн талбайн хэмжээ бодит байдалд 204.7 м.кв байсан гэж маргасан. /10хх 218-221/
Тус гэрээг цуцлах мэдэгдэлд ...Нэмж мэдээлэхэд, Төлөөлөгчийн газар нь тус Объектийн /барилгын нэг хэсэг-өрөө 162-172, нийт 204.7 м.кв/ түрээсийн эрхийн зах зээлийн үнийн үнэлгээний тайланг хүлээн авсан /техникийн тооллого 2021.08.17-ны өдөр хийгдсэн/ гэсэн.
Хариуцагч нараас шүүх хуралдааны явцад түрээсийн гэрээний талууд гэрээнд өөрчлөлт оруулаагүй, сүүлд гэрээ цуцлахад мэдсэн талаар тайлбарласан ба нэхэмжлэгч талаас хариуцагч нарын түрээсийн гэрээнд заасан талбайн хэмжээгээр тооцон дулааны эрчим хүчний төлбөр шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2022/27383 дугаар захирамжид зааснаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газраас зохигч талуудын түрээсийн талбайн бодит хэмжээ хэдэн м.кв болох талаарх тодорхойлолт холбогдох баримтыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн захирамжийн биелэлт хангагдаагүй талаар хариуцагч нараас тайлбар гаргасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүх ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газраас дээрх захирамжид заасан баримтыг ирүүлэхийг шаардан 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 2721 дугаар, 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 4163 дугаар, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4424 дугаар Нотлох баримт гаргуулах тухай албан бичгийг тус тус хүргүүлж, нотлох баримтыг шаардан авсан байна.
Шинжээч .... ХХК-д шүүх 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 622 дугаар албан бичгээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газраас ирүүлсэн 72 хуудас баримтыг хүргүүлсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй болжээ.
10. Ус сувгийн удирдах газар болон нэхэмжлэгч А УХХК-ийн хооронд 2007 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус тус Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулагдсан байна.
Гэрээ тус бүрт барилгын талбайн хэмжээг 1204.3 м.кв гэж тодорхойлж тоолуурын төрлийг хүйтэн усны тоолуур, 970900564 дугаартай тоолуур гэжээ.
Хариуцагч Шү цэ БСБ нь Ус сувгийн удирдах газартай 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах аж ахуйн гэрээ-г байгуулж, гэрээнд хүйтэн усны 1911100116, 20190600686 дугаартай тоолууртай болсон нь хэрэгт авагдсан гэрээ, төлбөрийн тооцооны хуудас, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч талаас байгууллага тус бүр дотроо тоолууртай, уг тоолуурын заалтыг үндэслэн төлбөрийг тооцсон гэсэн бол хариуцагч талаас нэгдсэн 1 тоолуураас талбайн хэмжээгээр нь тооцоог гаргасан нь үндэслэлгүй, үйлдвэрлэл эрхэлдэг түрээслэгч нарын хэрэглээтэй харьцуулах боломжгүй гэж татгалзсан.
Хэрэгт авагдсан баримт, үзлэгийн тэмдэглэлийг харьцуулан үзвэл, гэрээнд дурдагдаагүй дугаартай тоолуур үзлэгээр илэрсэн ба нэхэмжлэгч талын хариуцагч нараас төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэх тус бүрт харилцан адилгүй төлбөр гарснаас үзвэл хариуцагч нарын талбайн хэмжээгээр тооцоог гаргасан гэх тайлбар үндэслэлгүй байна.
11. 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч А УХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Хог хаягдлын үйлчилгээний сантай Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, тэдгээрт хяналт тавих тухай гэрээ-г байгуулж, нэхэмжлэгч нь 2019 он хүртэл сарын 200,000 төгрөгийн төлбөр төлдөг байжээ.
Нэхэмжлэгч А УХХК нь Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газартай 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хог тээвэрлэлтийн гэрээ-г байгуулж, 7 хоногт 1 рейс 90,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хог тээвэрлэлтийн гэрээ-г байгуулж, 1 сард 330,000 төгрөгийн тариф тогтоохоор тохиролцсон болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Э е цБСБ-аас 2014-2020 оны хог тээврийн төлбөрт 830,711 төгрөг шаардсан байна. Үүнээс 2016 оны хогны төлбөрт 466,669 төгрөг, 2019 оны хогны төлбөрт 364,042 төгрөг шаарджээ.
Хариуцагч Шү цэ БСБ-аас 2013-2020 оны хог тээврийн төлбөрт 1,699,653.84 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
Хэрэгт авагдсан тооцоолол, нэхэмжлэгчээс хариуцагч байгууллага тус бүрт гаргасан нэхэмжлэх баримтаас үзвэл 2 цэцэрлэгийн төлбөр нийлээд 200,000 төгрөг гардаг талаарх тайлбар үндэслэлгүй байна.
12. Хэргийг хянан шийдвэрлэхэд тооцоо, тоо бүртгэлтэй холбоотой зүйлийг тодруулахаар шаардлагатай үндэслэлээр талуудын маргаантай асуудлаар буюу зохигч нарын хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны бодит зардлыг тогтоохоор .... ХХК-ийг шинжээчээр томилжээ.
Шинжээч .... ХХК нь шүүгчийн захирамжид дурдсан асуудлаар санхүүгийн шинжилгээ хийж, хариуцагч Э е цБСБ-д холбогдох төлбөрийг дүнг 74,555,306 төгрөг, хариуцагч Шү цэ БСБ-д холбогдох төлбөрийн дүнг 144,778,840 төгрөг гэж дүгнэсэн байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлтээр өөр дүн гарсан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэсэн бол хариуцагч нараас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй тул дахин шинжилгээ, нэмэлт шинжилгээ хийх хүсэлт гаргахгүй гэх тайлбар гаргасан.
13. Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч нь төрийн эрх бүхий байгууллага тус бүртэй ашиглалтын гэрээг дангаар байгуулж, гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж, хариуцагч нараас дээр дурдсан үндэслэл, тооцооллоор ашиглалтын төлбөр гаргуулахаар шаардсаныг үндэслэлтэй гэж үзлээ.
Талууд хариуцагч нараас маргаан бүхий хугацаанд ашиглалтын төлбөрт төлсөн тооцооллын талаар маргаагүй, нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Э е цБСБ-аас 12,221,898.69 төгрөгийг, хариуцагч Шү цэ БСБ-аас 29,910,439.65 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А УХХК-д олгохоор шийдвэрлэв.
14. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд
Иргэн, хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргах эрх олгогдсон хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэх ба хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зохицуулсан.
Хариуцагч нараас Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгч 2018 он хүртэлх хугацааны төлбөрийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байхыг заасан бөгөөд энэхүү ерөнхий зохицуулалтыг хуульд тусгайлсан заалт байхгүй тохиолдолд хэрэглэнэ.
Дээр дурдсанаар хариуцагч нарыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзсэн тул хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчлэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа энэ маргаанд хамаарахгүй, нэхэмжлэгч нь хариуцагч Э е цБСБ-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс 2014-2020 онд гаргасан зардлыг нэхэмжилж 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, хариуцагч Шү цэ БСБ-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс 2013-2020 онд гаргасан зардлыг нэхэмжилж шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Шүүхээс нэхэмжлэгчийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн тул хэргийг шийдвэрлэсэн болно.
15. Шүүхээс иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч томилогдсон иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан тул зохигчдын зөвшөөрлөөр түүний эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг шүүх бүрэлдэхүүн явуулсан болно.
16. Нэхэмжлэгч А УХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 537,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 19,918 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А УХХК-д олгож, хариуцагч Э е цБСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид 210,500 төгрөг, хариуцагч Шү цэ БСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид 307,502 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А УХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс нь зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шинжээч .... ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 56/023 дугаар албан бичгээр 5,380,000 төгрөгийн ажлын хөлс гарсан талаар хүсэлт ирүүлсэн ба нэхэмжлэгч талаас шинжээчид 2,680,000 төгрөгийг төлсөн талаарх шилжүүлгийн баримтыг ирүүлсэн байна.
Иймд шинжээчийн ажлын хөлсөнд хариуцагч нараас 2,690,000 төгрөгийг гаргуулж, .... ХХК /РД:5091624/-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Э е цБСБ-аас 12,221,898.69 төгрөг, хариуцагч Шү цэ БСБ-аас 29,910,439.65 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А УХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А УХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 537,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 19,918 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А УХХК-д олгож, хариуцагч Э е цБСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид 210,500 төгрөг, хариуцагч Шү цэ БСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид 307,502 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А УХХК-д олгож, шинжээчийн ажлын хөлсөнд хариуцагч нараас 2,690,000 төгрөгийг гаргуулж шинжээч .... ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ