| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00111/И |
| Дугаар | 157/ШШ2025/00113 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 157/ШШ2025/00113
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн *******-******* сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Хариуцагч Хэнтий аймгийн *******-******* сум дугаар баг дугаар байрны *******9 тоотод оршин суух, овогт *******болдын ,
Хариуцагч Хэнтий аймгийн *******-******* сум дугаар баг дугаар байрны 4 тоотод оршин суух, *******жигин овогт нарт холбогдох “гэмт хэргийн улмаас учирсан хохирол ажилгүй байсан хугацааны цалин 8,15,000 (найман сая нэг зуун хорин таван мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 05 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.*******- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “04 оны 1 дугаар сарын 18-ны орой Б., Г. хоёрт зодуулсан. Нүдэндээ гэмтэл авч хагалгаанд орсон. Үүний улмаас ажилдаа явах боломжгүй 4******* хоног эмчийн хяналтад акттай байсан. Иймээс 4******* хоногийн цалингаа нөхөн төлүүлэх болно. Ажлын нөхцөл хүнд байсан тул ажлаасаа түр 6 сарын цалингүй чөлөө авсан. Ажиллах боломжгүй байсан. Ажилгүй байсан хугацааны цалин 8,15,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
.Хариуцагч *******жигин овогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Батсайхан овогтой миний бие Б.*******- нэхэмжилсэн 8,15,000 төгрөгийг Г.тэй хувааж 4,06,500 төгрөгийг хэсэгчлэн хувааж төлөх хүсэлтэй байна.” гэжээ.
*******.Хариуцагч овогт *******болдын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...*******болд овогтой миний бие Б.*******- нэхэмжилсэн 8,15,000 төгрөгийг Б.тэй хувааж 4,06,500 төгрөгийг хэсэгчлэн хувааж төлөх хүсэлтэй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.*******- нь хариуцагч Б., Г. нарт холбогдуулан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол ажилгүй байсан хугацааны цалин 8,15,000 (найман сая нэг зуун хорин таван мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
.Тус шүүхийн 05 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 05/ШЦТ/6 дугаартай шийтгэх тогтоолоор овогт *******болдын , *******жигин овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ...хохирогч Б.*******- нь эрүүл мэнд, цалин хөлстэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.
*******.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******- нь хариуцагч Б., Г. нараас хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Нэхэмжлэгч нь хариуцагч нараас “гэмт хэргийн улмаас учирсан хохирол ажилгүй байсан хугацааны цалин 8,15,000 (найман сая нэг зуун хорин таван мянган) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй, хариуцагч нар нь уг төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б., Г. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,15,000 төгрөгийг тэнцүү хувааж, 4,06,500 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
6.Хариуцагч Б., Г. нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 8,15,000 төгрөгийг тэнцүү хувааж, 4,06,500 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.*******- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б., Г. нараас 4,06,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 79,950 төгрөгийн тал хувь болох *******9,975 төгрөгийг тус тус гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 1******* дугаар зүйлийн 1*******.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.*******- нэхэмжилсэн 4,06,500 (дөрвөн сая жаран хоёр мянга таван зуун) төгрөгийг хариуцагч Б., 4,06,500 (дөрвөн сая жаран хоёр мянга таван зуун) төгрөгийг хариуцагч Г. нар нь тус тус төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.гээс улсын тэмдэгтийн хураамж 79,950 төгрөгийн тал хувь болох *******9,975 төгрөгийг, Г.ээс улсын тэмдэгтийн хураамж 79,950 төгрөгийн тал хувь болох *******9,975 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б., Г. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ