2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/04637

 

 

 

   

 

    2025             05              30                                                   192/ШШ2025/04637

 

                                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ******* дүүрэг, 12 дугаар хороо, 28 дугаар байр, 39 тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн *******/РД:*******/-ын

 

Цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* миний бие 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сар хүртэл Хилийн цэргийн 0184 дугаар ангид ахлах түрүүч цолтой алба хааж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1988 онд халагдсан тушаал нь байхгүй байгаа тул алба хаасан жил хасагдах байдалд хүрээд байна. Би холбогдох баримтыг шүүхэд бүрдүүлж хүсэлтээ гаргасан. Иймд намайг 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сар хүртэл Хилийн цэргийн 0184 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.******* нь цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

            Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/ХХ 4 тал/оор тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.  

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

            Хүсэлт гаргагч Д.*******ын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Хилийн цэргийн 0184 дугаар ангид хугацаат цэргийн албан хаасан болох нь Тагнуулын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08/3063 дугаартай тусгай архивын лавлагаа/ХХ 5 тал/, Д.*******ын цэргийн үнэмлэхийн хуулбар/ХХ 6 тал/, Цэргийн алдар медалийн үнэмлэхийн хуулбар/ХХ 7 тал/, гэрэл зургийн хуулбар/ХХ 8 тал/, Тагнуулын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 08/1154 дугаартай тусгай архивын лавлагаа/ХХ 9 тал/, *******, нарын гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрчээр асуугдсан тэмдэглэл/хх 10, 12-13, 15-19 тал/, Тагнуулын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08/1145 дугаартай тусгай архивын лавлагаа/ХХ 11 тал/, шүүхийн журмаар бүрдүүлсэн Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай албан бичиг/ХХ 33 тал/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08/н/33 дугаартай албан бичиг, хавсралтууд болох 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 08/1572 дугаартай тусгай архивын лавлагаа, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 08/1576 дугаартай тусгай архивын лавлагаа, БНМАУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ы өдрийн 364 дугаартай тушаалын хуулбар/ХХ 37-40 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол  бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба Д.*******ын хүсэлтээр гэрч *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд Д.*******ын гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******/РД:*******/-ыг 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Хилийн цэргийн 0184 дугаар ангид хугацаат цэргийн албан хаасан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    ****