2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/02881

 

 

 

 

 

 

 

 

    2025            04              14                                          192/ШШ2025/02881                         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 06 дугаар хороо, ХМК, өөрийн байранд байрлах Сонгинохайрхан дүүргийн *******,********************* /РД:6108466/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд**************-Эрдэнэ /РД:ОЮ77031420/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэв-Очирт шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн *******,********************* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр,********************* нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дүгээр сарын 09-ны өдрийн 01 дүгээр тоот тогтоолоор батлагдсан “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн” санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд 2021 онд хамрагдсан хариуцагч иргэн**************-Эрдэнэ (РД:ОЮ77031420)-д 2,000,000 (Хоёр сая) төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож гэрээнд заасан хуваарийн дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотой 1,960,000 (нэг сая есөн зуун жаран мянга) төгрөгийг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч**************-Эрдэнэ хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 9 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд оршин суугаа хаяг тодорхойгүй хариуцагч**************-Эрдэнэ эрэн сурвалжлах, шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 197/ШЗ2025/01697 дугаар захирамж, итгэмжлэл, Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид олгох эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн АА7/21-62 дугаартай гэрээ хуулбар, иргэний бүртгэлийн мэдээлэл, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн АА7/21-62 дугаартай Батлан даалтын гэрээ хуулбар, Нийслэлийн Хөдөлмөр, Халамжийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тушаал хуулбар, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн *******,********************* нь**************-Эрдэнэ /РД:ОЮ77031420/-ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргажээ.

 

3. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж, хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана.

 

4. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн *******,********************* нь М.Сувд-Эрдэнэтэй байгуулсан Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид олгох эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ, Батлан даалтын гэрээний үүрэгтэй холбогдуулан түүнийг хариуцагчаар оролцвол зохих этгээдээр тодорхойлж, тэдгээрийн хооронд Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид олгох эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн АА7/21-62 дугаартай гэрээ хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн АА7/21-62 дугаартай Батлан даалтын гэрээг хавсаргасан байна.

 

5. М.Сувд-Эрдэнийн оршин суух хаяг тодорхойгүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 197/ШЗ2025/01697 дугаар захирамжаар тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Сувд-Эрдэнийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаагаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд**************-Эрдэнэ /РД:ОЮ77031420/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох**************-Эрдэнэ /РД:ОЮ77031420, утас:91112550/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд**************-Эрдэнэ /РД:ОЮ77031420, утас:91112550/-ийг эрэн сурвалжлах ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн *******,********************* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Нэхэмжлэгч шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.БАТЧИМЭГ