Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/08

 

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Д.Ганзориг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                   Д.Ганчимэг

Яллагдагч нарын өмгөөлөгч                    Ө.Батболд

Яллагдагч                                                 *******

                                                                  *******

Нарийн бичгийн дарга                               Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/848 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02ы өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1977 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД: *******/ Урьд:

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзах ялаар шийтгүүлсэн,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан.

2. ******* овогт гийн , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1972 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Дорнод аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг, Жуков тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД: / Урьд:

Дорнод аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05/55 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.

3. Яллагдагч Г.******* нь *******тай бүлэглэж 2023 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг Дэрстийн тоот хашаанаас хохирогч ийн өмчлөлийн 120 боодол өвсийг Хундай Либеро-Эс Ар маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, нийт 1800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б. нь *******тэй бүлэглэж 2023 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг Дэрстийн тоот хашаанаас хохирогч ийн өмчлөлийн 120 боодол өвсийг Хундай Либеро-Эс Ар маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, нийт 1800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

4. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б., ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“Яллагдагч *******, ******* нараас өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авч уг мэдүүлэгт үндэслэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөв дүгээр зүйлийн нэг,  Арван зургадугаар зүйлийн арван дөрөв,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2, 9.6 дугаар зүйлийн 5,  мөн зүйлийн 6 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно.”  гэж заасан ба энэ хэрэгт яллагдагч түүний өмгөөлөгч нараас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрч ыг хэрэгт гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг мөрдөгч 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргаж  тухайн өдрөө хэргийг яллагдагч нар, түүний өмгөөлөгчид танилцуулсан байна.

Хэргийн материалтай яллагдагч нар, түүний өмгөөлөгч танилцаад дахин гэрч , хохирогч нарыг байцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй буюу хүсэлтийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн, яллагдагч нар, түүний өмгөөлөгч нь тухайн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснээс шалтгаалж цаашид дээд шатны прокурор, Улсын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхийг нь зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч ийн гаргасан хүсэлтийг үндэслэн гэрч ыг энэ хэрэгт гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолтой бөгөөд ыг гэрчээр асууж, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах нь хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай гэж үзлээ.

Мөн яллагдагч нар, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “мөрдөгч нь хохирогч т утсаар хууль сануулсан мессеж явуулсан нь” хохирогчийн эрхэнд халдсан, хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэсэн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй ба цаашид мөрдөгч, прокурорын зүгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг чанд сахих, гэрч, сэжигтэн, яллагдагчид эрх үүргийг нь танилцуулахдаа хуулийн заалтыг сайн тайлбарлан өгч эрх үүргийг нь эдлүүлж ажиллах үүрэгтэй ба энэ хүн худлаа ярина, хоорондоо хуйвалдаж байна гэх хардлагаар яллагдагч, өмгөөлөгч, хохирогчийн хуулиар олгогдсон эрх үүргийг эдлүүлэхгүй байх эрхгүй болохыг сануулах нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн;”, мөн зүйлийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр; мөн зүйлийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”  буюу нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.  

6. Прокурор эсэргүүцэлдээ: “Шүүгчийн захирамжийг хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Прокуророос 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 329 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэхдээ хохирогч ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 24х/,

Хохирогч ийн мэдүүлэг /хх-ийн 49-50, 52-53/, гэрч ын мэдүүлэг/хх-ийн 54-55, 59-60/ зэрэг нотлох баримтуудыг яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд *******, ******* нарын гэрчээр /хх-ийн 67, 77/ өгсөн мэдүүлгүүдийг огт дурдаагүй, яллах дүгнэлтийн үндэслэл болгоогүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Мөн шүүгчийн захирамжид прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг дурдаагүй, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

... Энэ хэрэгт яллагдагч түүний өмгөөлөгч нараас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрч ыг хэрэгт гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг мөрдөгч 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргаж тухайн өдрөө хэргийг яллагдагч нар, түүний өмгөөлөгчид танилцуулсан байна. Хэргийн материалтай яллагдагч нар, түүний өмгөөлөгч танилцаад “дахин гэрч , хохирогч нарыг байцааж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн тодорхойгүй буюу хүсэлтийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1,  6 дахь заалтуудыг зөрчсөн. Яллагдагч нар, түүний өмгөөлөгч нь тухайн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснээс шалтгаалж цаашид дээд шатны прокурор, Улсын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхийг нь зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэжээ.

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, мөрдөгчийн шийдвэрт гомдол гаргаагүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно,” мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Хүсэлт, гомдлыг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагаа болон бусад ажиллагааны үед хүсэлт, гомдол дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан байх боловч Улсын ерөнхий прокурорын 2022 оны А/124 дүгээр тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагад гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хянан шийдвэрлэх журам”-ын 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг Улсын ерөнхий прокурорын газар болон аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газарт Мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан, сум буюу сум дундын прокурорын газарт бичиг хэргийн ажилтан хүлээн авна”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан нь өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч цахим бүртгэлд бүртгэн дээд шатны прокурорт даруй танилцуулна”, 5 дахь хэсэгт Дээд шатны прокуророос хуваарилж, удирдлагын заалт хийсэн өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг Мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан нь хянан шийдвэрлэх прокурор, алба тушаалтанд даруй хүлээлгэн өгч бүртгэнэ” гэсний дагуу прокурорт гомдол гаргаагүй байх тул хэргийн оролцогчийн хүсэлт, гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.             

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

7. Яллагдагч нарын өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд урьдчилсан хэлэлцүүлэг хийх тухай хүсэлтийг гаргасан. ... ыг гэрчээр асуух, хохирогчийг дахин байцаалгах тухай хүсэлтийг гаргасан. Гэвч үүнийг яаж шийдвэрлэсэн талаар шийдвэрийг надад танилцуулаагүй. ... Мөн мөрдөгчийн зүгээс яллагдагч руу сүрдүүлсэн агуулгатай мессеж илгээсэн байдаг. Ерөнхийдөө мөрдөгч шийдвэрээ гаргаж байгаа. ... Ингээд цаашлаад хэрэг прокурорт шилжих ёстой. Гэтэл хэргийн материал танилцсан баримт дээр гарын үсэг зурах үедээ харсан. Энэ үед шалган тогтоох нь зайлшгүй гэдэг байдлаар ыг асуух бүрэн боломжтой байсан. Түүнээс гадна миний гаргасан хүсэлт нь хуулиар хязгаарлагдаж болохгүй. ... Эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв. 

8. Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:  “... Хүсэлтийг мөрдөгчид гаргах боломжтой. Үүнийг мөрдөгч шийдвэрлэнэ. Тэрнээс биш прокурорт гаргасан хүсэлтийг баримтын арын хэсэгт бичихгүй. ... Яллах дүгнэлт үйлдэхдээ эдгээр хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлгийг дурдаагүй. Өмгөөлөгчийн хувьд хэрэг танилцуулсан баримт дээр бичээд байгаа хүсэлтийг прокурорт гаргаагүй гэдгээ ойлгосон гэж найдаж байна. Харин прокурорт гомдлоо гаргах эрхтэй байсан. Эсэргүүцлээ бүрэн дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэв.

2. Хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

3. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс яллагдагч *******, ******* нарыг бүлэглэж 2023 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг Дэрстийн тоот хашаанаас хохирогч ийн өмчлөлийн 120 боодол өвсийг Хундай Либеро-Эс Ар маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,800,000 төгрөгийг хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Хавтаст хэргийн 131 дүгээр талд яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “ыг гэрчээр асуулгах тухай”  хүсэлт гаргасныг мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, тухайн өдрөө хэргийг яллагдагч нар, түүний өмгөөлөгч нарт танилцуулсан байх ба “гэрчээр , хохирогч нарыг  байцааж өгнө үү” гэсэн хүсэлтийг дахин гаргасан байна. /хх 133 тал /

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно.”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Хүсэлт, гомдлыг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагаа болон бусад ажиллагааны үед хүсэлт, гомдол дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.”, 15.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хүсэлтийг тухайн ажиллагаа явуулж байгаа шүүх, прокурор, мөрдөгчид гаргах ба гомдлыг хуульд заасны дагуу хяналт тавих, шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргана.”, 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана.” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд яллагдагч болон түүний өмгөөлөгч нараас  хэргийн материалтай танилцаад урьд гаргасан хүсэлтээ дахин гаргасан байхад мөрдөгч, эсхүл хяналт тавьж буй прокурорын зүгээс хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байхаас гадна хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон мөрдөгчийн тогтоолд хэргийн оролцогч гомдол гаргаагүй нь хүсэлтээ дахин гаргах тэдний эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Иймд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх ба давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

5. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг эсэргүүцэлдээ: “ ... шүүх яллагдагч *******, ******* нараас өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авч уг мэдүүлэгт үндэслэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Прокуророос ...  яллах дүгнэлтдээ *******, ******* нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг огт дурдаагүй, яллах дүгнэлтийн үндэслэл болгоогүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. ...” гэжээ.

Анхан шатны шүүх захирамжиндаа “... яллагдагч *******, ******* нараас өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авч уг мэдүүлэгт үндэслэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.” гэж дүгнэсэн боловч үүнийгээ мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл болгоогүй байна.

Иймд Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/848 дугаартай “Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/848 дугаартай “Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЗУУ

                        ШҮҮГЧИД                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                Г.УРТНАСАН