| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/03078/И |
| Дугаар | 192/ШШ2025/03088 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/03088
2025 04 18 192/ШШ2025/03088
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ************** цамхагт байрлах “**************” ХК /РД:2693321/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих иргэн******* ургийн овогтой*******гийн******* /РД:РЭ79060179/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранзулд шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “**************” ХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Зээлдэгч Ш.Гүндсамбуу нь “**************” ХК-ийн Хан-Уул Мишээл тооцооны төвтэй 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ЗГ201743331979 тоот зээлийн гэрээ байгуулж 14,000,000 /Арван дорвон сая/ төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ201743331979 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч Ш.Гүндсамбуу нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ201743331979 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 10,553,223.91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,594,345.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,467.70 төгрөг, нийт 13,150,037.46 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч Ш.Гүндсамбуу нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас' зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул******* Ш.Гүндсамбууд холбогдуулан зээлийн гэрээнд гэрээнд дурдсан хаягаар буюу Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, Толгодын 33-32 тоот хаягаар нэхэмжлэл гаргасан боловч нь тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 312/Ш32025/00898 дугаартай захирамжаар Ш.Гүндсамбуу нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Гүндсамбуу нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягыг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаягдээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* ургийн овогт*******гийн******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ201743331979 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн БГХ201743331979 дугаартай барьцааны гэрээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 312/ШЗ2025/00898 дугаартай захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “**************” ХК нь******* ургийн овогтой*******гийн******* /РД:РЭ79060179/-г эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргажээ.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж, хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана.
5. Ш.Гүндсамбуугийн оршин суух хаяг тодорхойгүй болох нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 312/ШЗ2025/00898 дугаар захирамжаар тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Ш.Гүндсамбуугийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаагаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд******* ургийн овогтой*******гийн******* /РД:РЭ79060179/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* ургийн овогтой*******гийн******* /РД:РЭ79060179/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд******* ургийн овогтой*******гийн******* /РД:РЭ79060179/-г эрэн сурвалжлах ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ