| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/03573/И |
| Дугаар | 192/ШШ2025/03549 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/03549
2025 04 30 192/ШШ2025/03549
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ************** цамхагт байрлах “**************” ХК /РД:2693321/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих иргэн Ёохон ургийн овогтой*******гийн******* /РД:КЮ79080633/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранзулд шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “**************” ХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Зээлдэгч Н.Цогоо нь “**************” ХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр******* тоот зээлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор******* тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлого барьцаалуулсан.
Зээлдэгч Н.Цогоо нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл болох 430,000 төгрөг дээр нэмж 5,070,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор******* тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлого зэргийг барьцаалуулсан.
Зээлдэгч Н.Цогоо нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар болон******* тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 3,967,696.16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,092,617.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 5,060,313.31 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч Н.Цогоо нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийн зээлжих эрхтэй, бэлэн зарлагад 20 хувь, бэлэн бус гүйлгээнд 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, тоот кредит картын гэрээ байгуулсан.
Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар тоот кредит картын гэрээний үндсэн зээлийн төлбөрт 0 төгрөг, хүүгийн төлбөрт 0 төгрөг, нэмэгдүүсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч Н.Цогоо нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул******* Н.Цогоод холбогдуулан зээлийн гэрээнд гэрээнд дурдсан хаягаар буюу Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын 2Б-353 тоот хаягаар нэхэмжлэл гаргасан боловч нь тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай захирамжаар Н.Цогоо нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Цогоо нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягыг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ёохон ургийн овогт*******гийн******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн******* дугаартай зээлийн болон барьцааны гэрээ хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт хуулбар, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай зээлийн болон барьцааны гэрээ хуулбар, гүйлгээний баримт хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн кредит картын гэрээ хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШЗ2024/21679 дугаар захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “**************” ХК нь Ёохон ургийн овогтой*******гийн******* /РД:КЮ79080633/-г эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргажээ.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж, хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана.
5. Н.Цогоогийн оршин суух хаяг тодорхойгүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШЗ2024/21679 дугаар захирамжаар тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Цогоогийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаагаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Ёохон ургийн овогтой*******гийн******* /РД:КЮ79080633/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ёохон ургийн овогтой*******гийн******* /РД:КЮ79080633/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд Ёохон ургийн овогтой*******гийн******* /РД:КЮ79080633/-г эрэн сурвалжлах ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ