| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/03484/И |
| Дугаар | 192/ШШ2025/03550 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/03550
2025 04 30 192/ШШ2025/03550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 05 дугаар хороо, 10 дугаар хороолол, 3-69 тоотод байрлах “*******” ХХК /РД:5129206/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд “Дорнын**************” ХХК /РД:3377377/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд******* /утас:99583499,*******,/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Жамсумд шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Манай компани нь регистерийн******* дугаартай “Дорнын Мөнх Уд” ХХК, захирал*******д холбогдуулж, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулахаар Дорнод аймгийн сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан нэхэмжлэлийн нэг хувийг хариуцагчид гардуулах гэхэд “Дорнын Мөнх Уд” ХХК-ийн захирал******* нь нэхэмжлэлд дурдагдсан хаягт бүртгэлтэй боловч хаяг дээрээ байхгүй нь Дорнод аймаг, Хэрлэн сум, 4-р багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул 2024 оны 08-р сарын 13 өдрийн тоот эрэн сурвалжлах шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжийн дагуу Дорнод аймгийн цагдаагийн газраас хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэсэн боловч хариуцагчийн оршин суугаа газар нь тогтоогдохгүй байгаа талаар Дорнод аймгийн цагдаагийн газрын 2024 оны 10-р сарын 28 өдрийн 39/3168 тоот албан бичгийг тус шүүхэд ирүүлсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны улмаас тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүйд хүрээд байна.
Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй “Дорнын**************” ХХК, захирал*******г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Өмнөговь аймаг, Цогтцэций сум, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилчдын хотхонд Цэвэрлэх байгууламж барих ажлын барилга угсралтын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ хуулбар, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 138/ШЗ2024/03233 дугаар захирамжийн хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШЗ2025/13847 дугаар захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь “Дорнын**************” ХХК /РД:3377377/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд******* /утас:99583499,*******,/ нарыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргажээ.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж, хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана.
5. “Дорнын**************” ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд******* нарын оршин суух хаяг тодорхойгүй болох нь Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 138/ШЗ2024/03233 дугаар захирамжаар тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд “Дорнын**************” ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд******* нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаагаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд “Дорнын**************” ХХК /РД:3377377/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд******* /утас:99583499,*******,/ нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг*******ирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Дорнын**************” ХХК /РД:3377377/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд******* /утас:99583499,*******,/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд “Дорнын**************” ХХК /РД:3377377/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд******* /утас:99583499,*******,/ нарыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ