Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/00546

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/00546

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: ГБ- ХК-ийн,  

Хариуцагч: Т.Г-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 6,539,817.91 төгрөг, үндсэн хүү 608,451.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,452.75 төгрөг, нийт 7,157,722.25 (долоон сая нэг зуун тавин долоон мянга долоон зуун хорин хоёр) төгрөг (хорин тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 320/2025/00441/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ГБ- ХК-ийн тусгай активын хэлтсийн дарга Г.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 7,157,722.25 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 6,539,817.91 төгрөг, үндсэн хүү 608,451.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,452.75 төгрөг.

Гэрээ байгуулсан огноо: 2024.07.16. Гэрээ дуусгавар болох огноо: 2027.01.10. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 883,465.19 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2024.08.10-с хойш.

Зээлдэгч Т овогтой Г- нь 2024 оны 07 сарын 16-ны өдөр ГБ-тай ЗГ-R000659352 тоот дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 07 сарын 16-ны өдөр ЗГ-R000659352 тоот дижитал зээлийн гэрээ байгуулан 7,080,000 (долоон сая наян мянга) төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Т овогтой Г- нь ЗГ-R000659352 тоот дижитал зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 161 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа тул ГБ- ЗГ-R000659352 тоот дижитал зээлийн эрх нээх гэрээний 5.3.1-д заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэх гаргаж байна. Иймд зээлдэгч Т овогтой Г-ээс ЗГ-R000659352 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 7,157,722.25 (долоон сая нэг зуун тавин долоон мянга долоон зуун хорин хоёр) төгрөг (хорин тав) мөнгийг гаргуулж ГБ-анд олгуулж өгнө үү гэжээ. . (хавтаст хэргийн 1-2 дахь тал) 

 

2.    Хариуцагч Т.Г- шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Г- би ГБ- ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. 3-р эмнэлэгт ажиллаж байхдаа цалингийн зээл авсан. Ажлаасаа гарсан тул зээлийн төлбөр хугацаа хэтэрсэн. ГБ-ны холбогдох хүнтэй ярилцаад хэрхэн төлж барагдуулах талаар ярилцана. Ямар ч байсан одоо нэхэмжилж байгаа үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7,157,722.25 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 45 дахь) 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ГБ- ХК нь хариуцагч Т.Г-т холбогдуулан үндсэн зээл 6,539,817.91 төгрөг, үндсэн хүү 608,451.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,452.75 төгрөг, нийт 7,157,722.25 (долоон сая нэг зуун тавин долоон мянга долоон зуун хорин хоёр) төгрөг (хорин тав) мөнгө гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Г- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ...Ажлаасаа гарсан тул зээлийн төлбөр хугацаа хэтэрсэн. ГБ-ны холбогдох хүнтэй ярилцаад хэрхэн төлж барагдуулах талаар ярилцана. Ямар ч байсан одоо нэхэмжилж байгаа үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7,157,722.25 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага  7,157,722.25 (долоон сая нэг зуун тавин долоон мянга долоон зуун хорин хоёр) төгрөг (хорин тав) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,474 төгрөгийн тал хувь болох 64,737 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Г-ээс улсын тэмдэгтийн хураамж 64,737 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ГБ- ХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 6,539,817.91 төгрөг, үндсэн хүү 608,451.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,452.75 төгрөг, нийт 7,157,722.25 (долоон сая нэг зуун тавин долоон мянга долоон зуун хорин хоёр) төгрөг (хорин тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Г- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн ГБ-ны 1165117377 тоот дансанд 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,474 төгрөгөөс 64,737 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Г-ээс улсын тэмдэгтийн хураамж 64,737 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч  ГБ- ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

      ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА