| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00408/И |
| Дугаар | 320/ШШ2025/00526 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 320/ШШ2025/00526
| 2025 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 320/ШШ2025/00526 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 320/2025/00408/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Д.М,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Д.М ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жавзанпагма.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.М нь шүүхэд Х сумын Б нэгдлийн Агар бригадад 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Би 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс малчин гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэрт орох гэж байгаа. Би 1986 онд Х сумын Б нэгдэлд илгээлтээр гарч малчнаар ажилласан. 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирсэн. Гэтэл цэргийн албанд татагдахад ажлаас чөлөөлсөн тушаал маань олдохгүй байгаагаас би хохироход хүрээд байна...гэв.
Хүсэлт гаргагч Д.М нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 11/249 дүгээр албан бичиг, Х аймгийн Архивын тасгийн ХУУЛБАР ҮНЭН 2025 оны 03 сарын 21-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х сумын Б нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, Х сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3/15 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн хөлсний лавлагаа, Х сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2025 оны 01 сарын 20-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд, 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 121 дүгээр Илгээлт, 1987 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны дээд зөвлөлөөс Д.М д олгосон Сайшаалын үнэмлэх, Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 74 дүгээр албан бичиг, түүний хавсралт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.О , Л.Н нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Батлан хамгаалахын төв архиваас хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, Х сумын Засаг даргын тамгын газраас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтуудыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
... 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирсэн. Гэтэл цэргийн албанд татагдахад ажлаас чөлөөлсөн тушаал маань олдохгүй байгаагаас хохироход хүрээд байна...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х сумын Б нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар: ...1.МАА-н үйлдвэрлэлт саналаараа гарсан 19 охид, хөвгүүдийг хавсралт ёсоор баталсугай...
Хавсралт:...1.Д.М Агар бригадад хоньчноор... гэсэн бичвэр бүхий Хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт,
Х сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3/15, 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 3/104 дүгээр албан бичгээр ирүүлсэн: ...1986 он хн 81, хуудас 78, 9 сар 170.50, 10 сар 188, 11 сар 100, 12 сар 125, 1987 он хн 82, хуудас 60б, 01 сар 90, 02 сар 99.28, 3 сар 100, 4 сар 100, 5 сар 100, 6 сар 117.23, 7 сар 47.03, 8 сар 234.72, 9 сар 404.39, 10 сар 331.15, 11 сар 111.15, 12 сар 111.15, 1988 он хн 86, хуудас 137б 01 сар 111.19, 02 сар 106.23, 3 сар 313.90, 4 сар 111.15, 5 сар 120.88, 6 сар 246.30, 7 сар 91.28, 8 сар 24.22, 9 сар 478.23. гэсэн түүвэр бүхий Х сумын Засаг даргын тамгын газар гэсэн тамга, нийгмийн даатгалын улсын байцаагч гэсэн тэмдэг тус тус дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан хөдөлмөрийн хөлсний лавлагаа,
Х сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2025 оны 01 сарын 20, 2025 оны 05 сарын 02-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд,
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 30/49 дүгээр албан бичгээр ирүүлсэн: Д.М , ажилладаг байгууллага: Б нэгдэл, ажилд орсон он: 1986, эрхэлдэг ажил: хоньчин, оршдог сум, район: Ц ... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,
Батлан хамгаалах төв архивын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 296 дугаар албан бичгээр ирүүлсэн: Д.М , төрсөн он, сар, өдөр: 1970.06.09, цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан: Агар бригадын Залаагийн хэсэгт хоньчин, хаана ямар курс төгссөн: 1986 онд 8-р анги төгссөн, Гэрийн дотор ам бүл хэд, таны юу болох, хэн, хэн, хэдэн настай, хаана ямар ажилтай: Ам бүл-9, аав Д 47, ээж Бүд 38 настай хоньчин, ... гэсэн мэдээлэл бүхий Х аймгаас 1983 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкет,
Д гийн М д МХЗЭ-ийн Төв хорооноос 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олгосон 121 дүгээр ИЛГЭЭЛТ,
Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны дээд зөвлөлөөс 1987 оны 7 дугаар сарын 18-ны өдөр олгосон САЙШААЛЫН ҮНЭМЛЭХ,
Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 74 дүгээр: ...Д.М нь Х сумын 10 жилийн сургуулийг 1986 онд Дэмбэрэл багштай 8а ангид суралцаж суурь боловсрол эзэмшиж төгсөн дахин манай сургуульд суралцаагүй болохыг тодорхойлов. гэсэн албан бичиг зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Д.М нь Х сумын Б нэгдлийн Агар бригадад 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Гэрч Д.О ын: ...Д.М нь 1986 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд Х сумын Б нэгдлийн Агар бригадад малчнаар илгээлт авч гарсан, аав, ээж нь тэр багт мал малладаг хүмүүс байсан... гэх,
Гэрч Л.Н ийн: ...Д.М нь 1986 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд Х сумын Б нэгдлийн Агар бригадад малчин хийж байсан. Аав Д болон ээж нь мал малладаг хүмүүс байсан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх хүсэлт гаргагч Д.М Х сумын Б нэгдлийн Агар бригадад 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Хүсэлт гаргагч Д.М ажиллаж байсантай холбоотой зарим баримт холбогдох байгууллагуудад хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 11/249 дүгээр: Х сумын Б нэгдлийн даргын 1988, 1990 оны тушаал шүүж үзэхэд Д.М малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх,
Хугацаат цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалах яамны төв архивын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 08/2030 дугаар: Д гийн М БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Х аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 120 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 643504 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэсэн мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 30/49 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, БНМАУ-ын Ардын боловсролын яамны 1987-1988 оны хичээлийн жилийн Журналын хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хайрхан Д гийн М Х сумын Б нэгдлийн Агар бригадад 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА