| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2022/02911/И |
| Дугаар | 191/ШШ2025/02078 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/02078
2025 03 14 191/ШШ2025/02078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, Т.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХШ ХХК холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 930,237,370 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******,
Хариуцагчийн төлөөлөгч Ж.*******, О.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.*******,
Гуравдагч этгээд Б.*******, Ц.*******, Б.*******, Б. болон тэдний төлөөлөгч, гуравдагч этгээд Ш., Б.,
Гэрч Д., П.,
Иргэдийн төлөөлөгч Т.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б..
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Э.******* нь Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Нуурын дүгээр гудамж, тоот хаягт байрлах, 700 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006..27-ны өдрийн 232 дугаар захирамжаар эзэмшиж, 2008.04.04-ний өдөр түүнд газар өмчлүүлэх шийдвэр гарч, Нийслэлийн Засаг даргын 159 дүгээр захирамжаар дээрх газрыг өмчлөх эрхтэй болсон. 20.03.12-ны өдөр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ гарсан бөгөөд тус хаягт байрлах 699 м.кв газрыг өмчлөх эрх хүчинтэй байгаа болно. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд Э.*******гийн өмчлөх эрх бүхий газрыг Хүчит шонхор захын авто зогсоол болон ашигласаар байгаа тул нэхэмжлэгч Э.******* нь газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүссэн. Ингээд тус шүүхэд хандаж дээрх маргаан бүхий газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Учир нь хариуцагч Хүчит шонхор ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулж маргаан бүхий газрын 20.03.12-ны өдрийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2008.04.04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Э.*******д холбогдох хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023.09.20-ны өдрийн 7 дүгээр шийдвэрээр ...маргаан бүхий газар нь Хүчит шонхор ХХК-ийн эзэмшиж байгаа газартай хоорондоо огт давхцалгүй болох нь нотлогдсон, харин Хүчит шонхор ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хүнсний худалдааны захын хашаан дотор нэхэмжлэгчийн өмчлөх эрх үүссэн газрын талбай байрлаж байгаа нь тогтоогдсон зэрэг дүгнэлтийг хийж Хүчит шонхор ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.07-ны өдрийн 728 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024.01.30-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор гомдлыг хэлэлцэхээс татгалзсан учраас анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа. Тиймээс бид газраа 2024 оны 02 сард Г.Мөнх-Эрдэнэ гэх хүнд худалдсан. Харин хариуцагч нь газрыг өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй, Г.Мөнх-Эрдэнэ энэ шүүх дээр тусдаа маргаан үүсгээд явж байгаа. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч Э.*******гийн газар чөлөөлүүлэхээр Хүчит шонхор ХХК-нд өгч байсан мэдэгдлүүдийг хууль бус гэж Цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч тэр нь хэрэгсэхгүй болж байгаа гэж сонссон. Түүнчлэн Хүчит шонхор ХХК нь Г.Мөнх-Эрдэнийн газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Гэхдээ энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
Иймд бид газраа бусдад худалдсантай холбогдуулан олох ёстой байсан орлогоо хохиролд тооцон нэхэмжлэхээр шаардлагаа өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл хариуцагч Хүчит шонхор ХХК нь нэхэмжлэгч Э.*******гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Нуурын дүгээр гудамж, тоот хаягт байрлах, 700 м.кв газрыг 2008 оны 04 дүгээр сараас эхлэн 2024 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд авто зогсоол болгон асфалтан хучилт хийж мах зардаг бүхээгтэй авто машинууд бүхий иргэдээс зогсоол ашигласны төлбөр авч ашиг олсоор ирсэн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Э.*******гийн хувьд дурдсан цаг хугацаанд газраа ашиглаж, үр шимийг хүртэж чадаагүй, Хүчит шонхор ХХК хашаалж, асфалтан талбай болгож, орох гарах боломжгүй болгосон.
Нэхэмжлэгчийн зүгээс тус өмчлөх эрх бүхий газрыг 2008 оны 04 дүгээр сараас эхлэн 2024 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 13 зогсоол болгон ашиглаж ойролцоогоор нэг сарын төлбөр 150,000 төгрөгөөр түрээсэлсэн бол нийт 372,450,000 төгрөгийн орлого олох боломжтой байсан гэж үзэж 372,450,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байсан бөгөөд хөрөнгийн үнэлгээний үнэлгээ ХХК-иар үнэлгээ гаргуулахад 20 оноос 2024.02.01-ний өдрийг хүртэлх хугацааны тус газрыг авто зогсоолын хэлбэрээр бусад этгээдэд түрээслэхэд зах зээлийн үнэ орлогын хандлагаар 930,237,370 төгрөгийн орлого олох тооцоо гарсан. Иймд ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн шаардлагаа 930,237,370 төгрөг болгон ихэсгэж, хариуцагч Хүчит шонхор ХХК нь Э.*******гийн өмчлөлийн газрыг ашиглаж дээр дурдсан хэмжээний орлогыг олж байсан гэж үзэхээр байна. Тиймээс хариуцагч Хүчит шонхор ХХК-иас хохиролд 930,237,370 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгон нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэгдүгээрт, нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй, гэрээ байхгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсэгт заасан нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд шаардах эрх үүснэ. Хуульд тодорхойлсон урьдчилсан нөхцөлүүд буюу гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэл, бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл, эс үйлдэл болон учирсан хохирлын хоорондох шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу /санаатай буюу болгоомжгүй/ байх шинжүүдийг хууль тогтоосон байна. Энэхүү 4 нөхцөл бүрдэж байж хариуцагчийн хувьд гэм хор арилгах үүрэг үүсэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 228-аас 230 дугаар зүйлд гэм хорын хохирол арилгах тодорхой дараалал журмын зохицуулсан. Иргэний хуулийн 228 дугаар зүйлээс үзэхэд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах дарааллыг зааж өгсөн. Эхлээд эвдэрсэн зүйлийг засаж болох эсэх, харин хуучин байдалдаа сэргээгдэх боломжгүй тохиолдолд хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх дарааллыг шууд заасан. Иргэний хуулийн 229 дүгээр зүйл гэм хорын хохирлын хэмжээг зохицуулсан байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хуулъ бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй заасан урьдчилсан нөхцөлүүдийг шалгавал:
2.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан байх: Эд хөрөнгөд учруулсан гэм хор гэдэг нь эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн буюу үнэлгээний хэлбэр бүхий зөрчлийн материаллаг, эдийн засгийн үр дагаврыг ойлгоно. Нэхэмжлэлд дурдсан 700 м.кв газар нь эвдэрсэн, гэмтсэн, алга болсон, ашиглагдахгүй болсон ямар нэгэн үйл баримт, нотлох баримт байхгүй байна. Газар байдгаараа байж байгаа, харин хогийн цэг, нийтийн ариун цэврийн газар байсныг цэвэрлэж арчлах, эрх бүхий байгууллагын шаардлагаар цементэлж асфальтлах ажлыг Хүчит шонхор ХХК хийсэн байдаг. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 109, 0 дугаар зүйлийн зохицуулалтад ...үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно... гэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжүүлэг улсын бүртгэлд үндэслэнэ гэдгийг тодорхойлсон. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд Э.*******гийн 700 м.кв газар өмчлөх эрх нь Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлэх тухай захирамжийг 2008.04.04-нд гаргасан өдрөөс биш харин уг захирамжийг үндэслэн түүнийг Улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн үүсэхээр байна.
Тодруулбал, Э.******* нь хожим буюу 20.03.12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан гэж шүүхэд мэдүүлж, газар өмчлөх эрхийн гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Эндээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь 2008 оны 4 дүгээр сараас гэм хорын хохирол учирсан гэж үзэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, нөгөө талаас тухайн газарт яг ямар гэм хор учирсан болох талаар ямар ч тайлбар нотлох баримт гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд буюу газар гэм хор учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.
2.2.Гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийн зүгээс хүуль бус үйлдэл, эс үйлдэл гаргасан байх: Нэхэмжлэгчид хариуцагч Хүчит шонхор ХХК-ийн ямар хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас гэм хорын хохирол учирсан болох нь тодорхойгүй, нэхэмжлэлд дурдаагүй. Хүчит шонхор ХХК-ийн хууль бус үйлдэл, эс үйлдлийг тогтоосон ямар нэгэн баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий 700 м.кв газрыг тусгайлан хашиж хамгаалсан хашаа байхгүй, Хүчит шонхор ХХК нь эзэмшлийн хүнсний захын том хашаан дотор, ил талбай байдлаар байдаг. Бид маргаан бүхий газрыг иргэн Э.******* гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилдөг гэдгийг 2022 оны 6 сард шүүхэд нэхэмжлэл гаргахад мэдсэн, өнөөдрийг хүртэл хугацаанд энэ 700 м.кв газар дээр Э. ******* болон хэн нэгэн хүн, айл огт амьдарч байгаагүй. Харин энэ 700 м.кв газар дээр УБЦТС ТӨХК-ийн эзэмшил ашиглалтад байдаг 8-400 кВА хүчин чадалтай АТП-063 цахилгааны дэд өртөө, түүний хамгаалалтын зурвас байрладаг. ...Өөрөөр хэлбэл тус дэд өртөө нь ойр хавийн айл өрхүүд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаар хангадаг том хүчин чадалтай. Бидний хувьд эрхий бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлж, тухайн газрыг харж хамгаалах ажлуудыг зохион байгуулдаг, УБЦТС ТӨХК-ийн тавьсан шаардлагын дагуу эрчим хүчний байгууламжийн хамгаалалтын зурвасыг тогтоосон хашлага хийсэн, эрчим хүчний байгууламжийн аюулгүй найдвартай байдлыг хангах орц гарцын тэмдэглэгээ тавьсан бөгөөд энэ талбай дээр автомашин тавиулж, түрээсийн үйл ажиллагаа явуулж орлого олдог үйл баримт байхгүй.
2.3.Гэм хор учруулсан этгээдийн гэм буруу /санаатай буюу болгоомжгүй/ байх: Хариуцагчийн зүгээс бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан хууль бус үйлдэл байхгүй учраас ямар нэгэн гэм буруугийн асуудал байхгүй, түүнийг тогтоосон ямар нэгэн баримт байхгүй болно. Гэм хор учруулсан үйлдэл болон гэм хорын хохирол хоорондын шалтгаант холбоо байхгүй, хариуцагчийн зүгээс гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэл байхгүй, нэхэмжлэгчийн газар буюу эд хөрөнгөд учруулсан гэм хор байхгүй тохиолдолд шалтгаант холбоо гэдэг асуудал яригдах, тогтоогдох учиргүй болно. Иргэний хуулийн 229.1-д заасан зохицуулалт нь юуны түрүүнд гэм хорыг арилгах хэмжээг зохицуулсан заалт буюу гэм хорын хохиролд юу юуг тооцож болохыг зохицуулсан заалт байна. Тодруулбал, эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг гэм хорын хохиролд тооцно гэж заасан байна. Юуны түрүүнд болон гэдэг холбоос нь энэ хоёр хэсэг хоорондоо холбоотой болохыг тодорхойлж байна, өөрөөр хэлбэл, эд хөрөнгөд бодит хохирол учирсны улмаас тухайн эд хөрөнгөөр олдог байсан орлогоо олж чадаагүй буюу олох ёстой байсан орлого алдсаныг гэм хорын хохирол гэж тооцох хууль тогтоогчийн гол агуулга, үзэл санаа байгаа болно. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бодит хохирлын талаар юу ч дурддаггүй, зөвхөн олох ёстой байсан орлого гэж шаарддаг. Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн тайлан үүнийг нотлохгүй бөгөөд тэрээр хууль ёсны орлого олж байгаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь газраа гэр бүлийн зориулалттай төрөөс авсан байж газрыг автомашины зогсоол болгон ашигласан гэж, олох байсан орлогыг хохирол гэж нэхэмжилж байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг шууд зөрчиж байна.
Мөн тухайн газар дээр цахилгааны дэд өртөө буюу эрчим хүчний байгууламж байдаг талаар дурдсан, үүнийг нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Эрчим хүчний шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байна. Гэтэл энэ хуулийг мөн зөрчиж, Э.******* газраа аж ахуйн зориулалтаар буюу автомашины зогсоол болгон ашиглавал их хэмжээний орлого олох ёстой байсан гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй, нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд нарын төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 1993 оноос хойш Хүчин шонхор худалдааны төвд мах борлуулж байгаа бөгөөд Э.*******гийн газрын асуудал яригдаж байна. Анх төв зогсоол дээр хөдөө орон нутгаас ирсэн иргэдийн машиныг байрлуулж, тэдэнд махаа борлуулах боломж олгодог байсан. Улмаар Хүчит шонхор ХХК нь 2015 оноос эхлээд зай талбай багассан тул одоо маргаад байгаа газрыг буюу нийтийн ариун цэврийн газар, хогийн цэг байсан газрыг засаж янзлаад, орц гарц гаргасан. 2019 оноос эхлэн түрээслэгч нарын хүсэлтээр нэмж засварлаад асфальт болгосон. Хэрэв Э.******* гэх хүн 2006 оноос хойш тухайн газрыг эзэмшиж, өмчилж байсан юм бол түүнээс хойш олон маргаан үүсэх байсан байх. Гэтэл саяхныг хүртэл ямар ч маргааны асуудал байгаагүй. Энэ асуудалтай холбоотойгоор зөвхөн бидний биш тухайн төвд үйл ажиллагаа явуулж байгаа бүх түрээслэгч нарын эрх ашиг хөндөгдөнө гэж харж байна. Бидний борлуулж байгаа бүтээгдэхүүн бол маш хурдан муудах, чанараа алдах мах махан бүтээгдэхүүн байдаг. Тийм учраас ойр орчинд нийтийн ариун цэврийн газар, хогийн цэг байх нь тохиромжгүй гэж үзээд засаж янзалсан. Мөн маргаад байгаа газрынх нь хэсэг бол өндөр хүчдэлийн шонтой. Нэг амьтан шувуу яваад өнгөрөхөд л гэмтэл гарч, тог тасрах эрсдэлтэй. Тийм байхад энэ газрыг авна, ашиглана гэдэг боломжгүй юм. Тэр газрын ойролцоо бол манай захын түрээслэгч нарын машин тэрэг бол байрладаггүй. Худалдан авагч нарын машин түр зогсоод орж, гарч харагддаг. Түүнээс биш тэр газрыг түрээслүүлээд ийм их хэмжээний ашиг орлого олдог зүйл бол байхгүй гэв.
4.Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд нарын төлөөлөгч Ш. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч яаж өндөр хүчдэл байдаг газар өөрийн өмчлөлдөө газар авсныг гайхаж байна. Тухайн хэсэг 2015 он хүртэл ариун цэврийн болон хогийн цэг байсан газар. Одоо өндөр хүчдэл байрлаж байгаа газар юм. Хэрэв үнэхээр тухайн газрыг өөр хүн өмчилж, эзэмшээд авчих юм бол бид хаанаас тог авах вэ, энд бидний эрх ашиг хөндөгдөж байна. Хүчит шонхор ХХК нь маргаан бүхий газрыг түрээслүүлдэг, тэндээсээ мөнгө олдог, тойроод машинууд зогсдог гэдэг нь үндэслэлгүй. Тэр бол худалдан авагч нар орж, гардаг тийм хэсэг газар байгаа гэв.
5.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг өмчилсөн асуудал нь газар өмчлөх эрхийнхээ хүрээнд, хуулийн дагуу болсон юм байна гэж ойлголоо. Нэхэмжлэгчид нэгэнт газар өмчлөх эрх нь байгаа учир түүнтэй холбоотой хохирол гарсан бол нэхэмжлэх эрх нь байгаа. Гэхдээ нэхэмжлэгчийн үндэслэл болгоод байгаа шинжээчийн дүгнэлт, тайлан хуулийн дагуу гарсан эсэхийг нягтлах нь зүйтэй байх. Тиймээс анх шаардлага тавьж эхэлсэн 2022 оноос эхлээд хохирлын асуудлыг ярих, хангах боломжтой байна гэв.
6.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,
Иргэний үнэмлэхийн хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн дүгээр хорооны Засаг даргын 2007.12.03-ны өдрийн тодорхойлолт, газар өмчлөх хүсэлт, Нийслэлийн Засаг даргын 2008.04.04-ний өдрийн 159 дугаар захирамж, түүний хавсралт, газар өмчлүүлэх тухай шийдвэр, газрын байршлын кадастрын болон сансрын зураг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хүчит шонхор ХХК-д хүргүүлсэн шаардлага, мэдэгдлүүд, Хүчит шонхор ХХК-ийн 2022.04.25-ны өдрийн 09/40 дугаар талбайр гаргах тухай албан бичиг, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022.06.15-ны өдрийн 18/408 дугаар албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.18-ны өдрийн 806 дугаар шүүгчийн захирамж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024.08.05-ны өдрийн Б/74 дугаар албан бичиг, үнэлгээ ХХК-ийн газрын түрээсийн төлбөрийг тогтоох үнэлгээний тайлан, маргаан бүхий газрын дээрээс авсан фото зураг, Хүчит шонхор ХХК-ийн хашаанд байрлах газрын түрээсэлдэг худалдагчдад олгодог тасалбарууд гэсэн баримт гэсэн баримтуудыг,
7.Хариуцагч талаас нотлох баримтаар,
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022..03, 2024.06.19-ний өдрүүдийн албан бичиг, тус цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, гомдол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.23-ны өдрийн 238 дугаар шүүгчийн захирамж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ашиглалт, засварын зүүн төвийн 2024.08.-ний өдрийн 31/236 дугаар албан бичиг, зураг төсөлд тодруулга хийсэн тодорхойлолт, Хяналт шалгалтын газрын 2024.09.02-ны өдрийн 01/571 дугаар албан бичиг, тус газрын улсын ахлах байцаагчийн 2024.08.29-ний өдрийн албан бичиг, улсын бүртгэлийн -2202014004, -, - дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ, АТП-063 дэд өртөөний байршлын кадастрын зураг, гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгчээ.
8.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,
Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******, Ц.*******, Б., Б.*******, Б., Ш. нарын Хүчит шонхор ХХК-тай байгуулсан ажлын талбай түрээслүүлэх гэрээ, тус шүүхийн 2025.03.12-ны өдрийн Доргио.мн сайтад гарсан нийтлэл, Eagle тв-ийн мэдээ сурвалжилгад үзлэг хийсэн тэмдэглэл,
Хариуцагч талын гаргасан хүсэлтээр, маргаан бүхий газрын хувийн хэргийн материал, 1995-2022 оныг хүртэлх хугацааны газрын кадастрын болон сансрын зураг, Хүчит шонхор ХХК-ийн гомдлоор иргэн Э.*******д холбогдуулан шалгаж байгаа хэрэгт бүртгэлтийн хэрэг нээсэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаарх лавлагаа, маргаан бүхий газрын өрхийн бүртгэлийн дэвтэр, хаяг өөрчлөгдсөн талаарх лавлагаа,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.20-ны өдрийн 7 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.07-ны өдрийн 728 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2024.01.30-ны өдрийн 51 дугаар тогтоол гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
НДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Хүчит шонхор ХХК-нд холбогдуулж бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү шаардлагаа хохиролд 930,237,370 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн болно.
Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчийн гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...нэхэмжлэгч Э.******* нь маргааны бүхий газрыг хууль ёсоор өмчилж авсан болох нь захиргааны шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ба, бид газраа хууль ёсоор эзэмшиж, ашиглаж, үр шимийг нь хүртэж чадаагүй, харин Хүчит шонхор ХХК нь манай газрыг хашаалж, хучилт хийн засан сайжруулж, бусдад түрээслэн орлого олж байгаа, бид газраа чөлөөлүүлэх шаардлагыг удаа дараа тавьсан боловч биелүүлдэггүй, улмаар бид газрыг 2024 оны 02 сард бусдад худалдсан учраас ХХК-ийн үнэлгээг үндэслэн 20 оноос 2024.02.01-ний өдрийг хүртэл олох байсан орлогоор хохирсон гэж үзэн шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...хариуцагч байгууллагын ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч олох ёстой байсан орлогоороо хохирсон нь тодорхойгүй, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газар аж ахуйн үйл ажиллагаа явуулж орлого олж байсан гэж үзэх нь хуульд нийцэхгүй, бид эрх бүхий байгууллагын шаардлагаар хогийн цэг, ариун цэврийн газар байсан газрыг цэвэрлэж, цементэлж сайжруулсан, тус газарт өндөр хүчдэлийн цахилгааны дэд өртөө байрладаг, бид нэхэмжлэгчийн газрыг бусдад түрээсэлдэггүй учраас үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна, ХХК-ийн үнэлгээний тайлан хохирлын хэмжээг нотлохгүй, үнэлгээний тайлан хуульд нийцээгүй учир нэхэмжлэл үндэслэлгүй... гэж тайлбарлан мэтгэлцэх ба, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд, тэдний төлөөлөгч нар нь хариуцагч талын гаргасан энэхүү тайлбарыг дэмжиж, адил агуулга бүхий тайлбарыг гаргаж байна.
3.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.20-ны өдрийн 7 дүгээр шийдвэрээр шүүхээс:
...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт Э.*******г Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Нуурын дүгээр гудамж, тоот хаягт байршилтай, 699 м.кв газрын өмчлөгчөөр бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон... гэж,
...Э.*******гийн өмчлөх Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Нуурын дүгээр гудамж, тоот хаягт байршилтай, 699 м.кв газар нь газрын кадастрын мэдээллийн зураглал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хүчит шонхор ХХК-ийн эзэмшиж байгаа газартай хоорондоо огт давхцалгүй болох нь нотлогдож байна... гэж,
...маргаан бүхий газар явуулсан үзлэгээр Хүчит шонхор ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хүнсний захын хашаан дотор Э.*******гийн өмчлөх эрх үүссэн газрын талбай байрлах байгаа нь тогтоогдож байгаа ба ийнхүү 2006 оноос хойш Хүчит шонхор ХХК болон Э.******* нар өмчлөх, эзэмших газар давхацсан талаар, үйл ажиллагаа явуулж байгаа, эсхүл байсан хашаан дотор газар өмчилсөн зэрэг асуудлаар өмнө маргаж байсан гэдэг нь нотлогдохгүй байна... гэж,
...Хүчит шонхор ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хүнсний захын хашаан дотор Э.*******гийн өмчлөх газар байгаа гэдгийг Э.******* болон Хүчит шонхор ХХК-ийн эрх бүхий этгээдүүд мэдэж байсан, мэдэх ёстой үйл баримт байна... гэж,
...Иймд Хүчит шонхор ХХК нь дээрх газрыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу хууль ёсоор ашиглаж байсан, түүнд хууль ёсны ашиг сонирхол түрүүлж үүссэн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна... гэж,
...Хүчит шонхор ХХК нь 2022 онд Т., Бар.Дашжид нарын газар өмчлөх эрхийг нь дуусгавар болгуулж, уг газрыг эзэмших эрхийг авахдаа уг газрынхаа кадастрын зураглалыг 20..19-ний өдөр Климакс ХХК-ийн үйлдүүлсэн байгаагаас харвал энэхүү газартай хил залгаа Э.*******гийн эзэмших газрыг бусдын эзэмшил, өмчлөлийн газар гэдгийг мэдэж байсан гэж үзэхээр байгаа ба уг газрыг аливаа байдлаар эзэмших хүсэлтийг гаргаж байгаагүй болох нь нотлогдлоо... гэх байдлаар тус тус дүгнэж,
Хүчит шонхор ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох нэгж талбарын 1500901664 дугаартай газар өмчлөх эрхийг 20.03.12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт иргэн Э.*******гийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2008.04.04-ний өдрийн 159 дугаартай иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай захирамжийн Э.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.07-ны өдрийн магадлалаар хянагдаж хэвээр үлдсэн байх ба, Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.01.30-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор хариуцагч Хүчит шонхор ХХК-ийн өмгөөлөгч Г.*******, Ч.Анар нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байх ба, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.******* нь маргааны зүйл болсон Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Нуурын дүгээр гудамж, тоотод байрлах, 699 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болсон, түүний газар нь хариуцагч Хүчит шонхор ХХК-ийн газартай ямар нэгэн давхцалгүй байгаа, зохигч 2006 оноос хойш маргаан бүхий газрын өмчлөх, эзэмших эрхтэй холбоотой ямар нэгэн маргаан үүсгэж байгаагүй болох нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, эдгээр үйл баримтууд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4‑т зааснаар шүүх энэ талаар дахин нотлохгүй юм.
4.Нэхэмжлэгч Э.******* нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа буюу 2024.02.-ний өдөр маргааны зүйл болсон өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Нуурын дүгээр гудамж, тоотод байрлах, 699 м.кв газраа Г.Мөнх-Эрдэнэд худалдсан байх ба, худалдах хүртэл өөрийнхөө өмчлөлд байсан газрыг хариуцагч Хүчит шонхор ХХК чөлөөлж өгөхгүй, газарт нь нэвтрүүлэхгүй, газрыг нь хашаалж, цементэлж, бусдад түрээслэн орлого олсныг бидний олох ёстой байсан орлого гэж тайлбарлан, Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн 20..30-ны өдрөөс 2024.02.01-ний өдрийг хүртэл олох байсан орлогыг хохиролд тооцон шаардаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх..., эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 229 дүгээр зүйлийн 229.1.-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй байна. Хуулийн энэхүү зохицуулалтад тусгагдсан гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг онцлогтой бөгөөд энэ нөхцөл бүрдсэн тохиолдолд нэхэмжлэгчид шаардах эрх үүсэх, хариуцагчид хохирол төлөх үүрэг үүснэ.
5.Нэхэмжлэгч тал Хөрөнгийн үнэлгээ, төслийн ХХК-иар үнэлгээ хийлгэсэн байх ба, тус байгууллагын 2024.10.31-ний өдрийн газрын түрээсийн төлбөрийг тогтоосон үнэлгээний тайлангаар 20..30-ны өдрөөс 2024.02.01-ний өдрийн хоорондох Хүчит шонхор захын ажиллах өдрүүдэд худалдаа эрхлэх машины тоогоор газрын түрээсийн төлбөрийг 20 онд 26 ажлын өдөр, нийт 183 машин зогссон, нэг машинд оногдох 1 өдрийн төлбөр 13,665 төгрөг, нийт 2,500,695 төгрөг, ...2024 онд ажлын 31 өдөр, нийт 465 машин зогссон, нэг машинд оногдох 1 өдрийн төлбөр 51,600 төгрөг, нийт 23,994,000 төгрөг гэх байдлаар он тус бүрээр нь тооцож нийтэд нь 930,237,370 төгрөг болохыг тогтоожээ. Энэхүү үнэлгээний тайлангийн 4 дүгээр хуудас дутуу, 5 дугаар хуудас хоёр дахин дугаарлагдсан нь техникийн шинжтэй алдаа байх ба, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талын эх баримтаас 4 дүгээр хуудсыг шинжлэн судалж буцаан өгсөн болно.
Энэ талаар үнэлгээний тайлан гаргасан, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д. ... нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу газар дээр нь очиж үзэн, Хүчит шонхор ХХК-ийн түрээслэгчидтэй уулзсан, 2 удаагийн сурвалжилга явуулсан ба, тэр талаараа тайландаа тусгасан байгаа... Мөн сансрын зургийг ашиглан, өнөөдрийн байдлаар тухайн газарт машин зогсоолын талбайг түрээслүүлж, түрээсийн үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа тооцооллыг хийсэн ба, ингэхдээ холбогдох бүх дүрэм, журам, нэлгээний олон улсын стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримталсан байгаа. ...Сансрын зураг, гүүгл мапын зургийг ашиглан, өдөр бүрээр нь тоолж, зургаас жижиг, том машиныг ялган гаргаж, орлогыг дундажлан тооцсон, ...2023 оны сард Хүчит шонхор ХХК-ийн зах дээр үйл ажиллагаа явуулж байгаа хүний ярилцлага, статистик мэдээлэл харж, тооцоолоод он онуудыг нь инфляцын түвшинтэй нь уялдуулж, бодож, тооцоолж гаргасан... гэх агуулга бүхий мэдүүлгийг өгчээ.
Иймд шүүх үнэлгээний тайлан гаргасан эрх бүхий этгээд болох Д.гийн өгсөн дээрх мэдүүлгийг үндэслэн ХХК-ийн үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан, үнэлэх боломжтой баримт гэж үзсэн тул энэ талаарх хариуцагч талын тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.
6.Хариуцагч Хүчит шонхор ХХК нь гадна талбайд зогсдог, мах зардаг том оврын машиныг захын хашаа руу оруулах бүртээ 5000 төгрөг, 20,000 төгрөг, 45,000 төгрөг зэргээр хураамж авдаг болох нь гэрч П.ын гаргасан ...би Хүчит шонхор зах дээр ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг буюу мах борлуулдаг хүмүүс надаар махаа зөөлгүүлж, ачуулдаг, Хүчит шонхор зах руу жилдээ хэд, хэдэн удаа ордог. Хамгийн сүүлд цагаан сарын өмнө орсон, хаалгаар орох болгонд зогсоолын мөнгө авдаг, ер нь 20,000 төгрөгөөс эхлээд 40, 45, 85,000 төгрөг болж өсөж байгаа... гэх агуулга бүхий мэдүүлэг, Шонхор худалдааны төвийн хураамж төлсөн баримтуудаар,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б. нь 2024 онд Хүчит шонхор худалдааны төвд байрлах гадна талбайг 1 сарын 1,800,0000 төгрөгөөр, Б.******* нь гадна павилоныг 1 сарын 1,000,000 төгрөгөөр, Ш. нь хонь, ямааны ажлын талбайг 1 сарын 1,200,000 төгрөгөөр тус тус түрээсэлдэг болох нь Хүчит шонхор ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн хооронд байгуулсан 2024 оны ажлын талбайн түрээсийн гэрээнүүдээр,
Хүчит шонхор ХХК нь 2023 онд гадна талбайн түрээсийн төлбөр болох 780,000 төгрөгийг 200,000-аас 300,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн болох нь Ийгл телевизийн 2023.12.-ний өдрийн мэдээ, Өдрийн сонины 2025.02.26-ны өдрийн 32 тоот албан бичиг, өдрийн сонины холбогдох нийтлэл, 2023.03.12-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, хавсралт болох баримтуудаар,
Мөн түүнчлэн Хүчит шонхор ХХК-ийн хашаанд байрлах нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр маргаан бүхий цаг хугацаанд том оврын машинууд зогсож байсан болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023.02.02-ны өдрийн албан бичиг, хавсралт болох газрын кадастрын, сансрын зургуудаар тус тус тогтоогдсон. Тодруулбал, хариуцагч Хүчит шонхор ХХК нь энэ байдлаар захын хашаанд байрлах газраа гадна талбайн түрээс болон зогсоол байдлаар бусдад түрээслүүлж, нэхэмжлэгчийн өмлөлийн газарт машин байрлуулж, улмаар захаар орж гарсан машин бүрээс хураамж авч, орлого олдог болох нь нотлогдсон.
Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.20-ны өдрийн 7 дүгээр шийдвэрт дүгнэсэнчлэн хариуцагч Хүчит шонхор ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хүнсний захын хашаан дотор нэхэмжлэгч Э.*******гийн өмчлөх эрх үүссэн газар байрлаж байгааг хэн алин нь мэдэж байсан ч 2006 оноос 20.03.-ний өдрийг хүртэл тухайн газартай холбоотой ямар нэгэн маргаан үүсгээгүй, нэхэмжлэгч нь газраа чөлөөлүүлэх талаар хариуцагчид ямар нэгэн шаардлага тавиагүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг зогсоол байдлаар ашиглаж байсныг нэхэмжлэгч эсэргүүцээгүй, түүний эрх ашиг бодит байдлаар хөндөгдөөгүй байх тул хариуцагчийн энэхүү үйлдлийг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хийгдсэн хууль ёсны үйлдэл гэж үзэхээр байна.
7.Харин нэхэмжлэгч Э.******* нь 20.03.-ний өдөр маргаан бүхий Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Нуурын дүгээр гудамж, тоотод байрлах, 699 м.кв газрыг өмчилж авснаас хойш газрыг чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагч Хүчит шонхор ХХК-нд гаргаснаар зохигчийн хооронд маргаан үүссэн, хариуцагч Хүчит шонхор ХХК нь 2022.04.25-ны өдрийн 09/40 тоот албан бичгээр газрыг чөлөөлөх боломжгүй, албан ёсны бичиг баримтаа үзүүлэх талаар нэхэмжлэгчид хариу өгсөн. Улмаар нэхэмжлэгч Э.******* нь газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022.06.22-ны өдөр анх шүүхэд гаргасан ба, хариуцагч Хүчит шонхор ХХК нь нэхэмжлэгч Э.*******гийн 2008, 2010, 2014, 2017 онуудын газар чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг хууль бус гэж үзэн 2022.10.19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт мэдээлэл гаргасныг хүлээн авч, 2022..16-ны өдрийн прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан болохыг хариуцагчийн төлөөлөгч тайлбарлах ба, эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь маргааны зүйлд хамааралгүй болжээ.
Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.20-ны өдрийн 7 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Э.*******гийн өмчлөлийн, маргаан бүхий газрын улсын бүртгэл хууль ёсны болох нь, түүнд зохих журмын дагуу газрыг өмчлүүлсэн болох нь нэгэнт тогтоогдсон ба, хариуцагч Хүчит шонхор ХХК нь 20 оноос 2024 оны 02 сарыг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг чөлөөлж өгөөгүй, түүний газраа ашиглаж, үр шимийг нь хүртэх боломжийг хязгаарласан, нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг өөрийн эзэмшлийн газар адил эзэмшиж, ашиглан орлого олсон үйлдэлдээ гэм буруутай гэж үзэхээр байна.
Тиймээс шүүх хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдлийн улмаас хариуцагч нь нэхэмжлэгчийн газрыг ашиглаж, орлого олсныг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1.-д зааснаар нэхэмжлэгчид орох байсан орлого гэж үзэн, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, газар чөлөөлүүлэхээр шаардах эрх үүссэн 20 оноос газраа бусдад худалдсан 2024.02.-ний өдрийг хүртэл ХХК-ийн үнэлгээний тайланд тусгасан тооцоолол болох, 20 онд 290 ажлын өдөр, нийт 2663 машин зогссон, нэг машинд оногдох 1 өдрийн төлбөр 27,284 төгрөг, нийт 72,658,278 төгрөг, 2022 онд 290 ажлын өдөр, нийт 3331 машин зогссон, нэг машинд оногдох 1 өдрийн төлбөр 31,050 төгрөг, нийт 103,426,263 төгрөг, 2023 онд 290 машин, нийт 3598 машин зогссон, нэг машинд оногдох 1 өдрийн төлбөр 51,600 төгрөг, нийт 185,656,800 төгрөг, 2024 онд ажлын 31 өдөр, нийт 465 машин зогссон, нэг машинд оногдох 1 өдрийн төлбөр 51,600 төгрөг, нийт 23,994,000 төгрөг, бүгд 385,735,341 төгрөгийг хариуцагч Хүчит шонхор ХХК нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна гэж дүгнэлээ.
8.Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1.-д зааснаар хариуцагч Хүчит шонхор ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг чөлөөлж өгөөгүй, хууль бусаар ашиглан, бусдад түрээсэлж орлого олсон үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газраа ашиглаж, үр шимийг нь хүртэх боломжийг нь хязгаарласан, улмаар хариуцагчийн олсон орлогыг нэхэмжлэгч олох байсан гэж үзэх ба, энэхүү үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тул энэ талаарх хариуцагч талын болон гуравдагч этгээдүүдийн гаргасан тайлбар үгүйсгэгдэнэ.
Иймд хариуцагч Хүчит шонхор ХХК-иас 385,735,341 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 544,502,029 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ талаарх иргэдийн төлөөлөгчийн гаргасан ...нэхэмжлэгчид нэгэнт газар өмчлөх эрх нь байгаа учир түүнтэй холбоотой хохирол гарсан бол нэхэмжлэх эрх нь байгаа. ...Тиймээс анх шаардлага тавьж эхэлсэн 2022 оноос эхлээд хохирлын асуудлыг ярих, хангах боломжтой байна... гэсэн агуулга бүхий дүгнэлтийг шүүх үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.
9.Нэхэмжлэгч Э.*******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2022.06.22-ны өдрийн 162,790 төгрөг, 2024.04.17-ны өдрийн 1,857,410 төгрөг, 2024..14-ний өдрийн 2,788,950 төгрөг болон 138,000 төгрөг, нийт 4,947,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Хүчит шонхор ХХК-иас 2,086,627 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 5.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 229 дүгээр зүйлийн 229.1.-д зааснаар хариуцагч Хүчит шонхор ХХК-иас 385,735,341 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 544,502,029 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 4,947,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Хүчит шонхор ХХК-иас 2,086,627 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2., 9.3., 9.4., 9.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШГЧ Т.ЭНХТУЯА
ШГЧИД Ч.ДАВААСРЭН
Т.ЗОЛЗАЯА