Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/00543

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/00543

Хөвсгөл аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

320/2025/00480/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Г нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Э ,

Хариуцагч: Ч.Б холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,567,824.83 (есөн сая таван зуун жаран долоон мянга найман зуун хорин дөрвөн төгрөг наян гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г хувьцаат компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ч.Б нь 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Г тай цахимаар ЗГ-R000706044 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21% (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан.

Зээлдэгч Ч.Б зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй. 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 86 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа тул Г зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэх гаргаж байна.

Зээлийн олголт, тооцоолол

 

Олгосон

Төлсөн

Үлдэгдэл

Үндсэн өр

10,000,000.00

1,026,328.48

8,973,671.52

Үндсэн хүү

1,326,801.63

742,563.98

584,237.65

Нэмэгдүүлсэн хүү

14,642.04

4,726.38

9,915.66

Нийт дүн

11,341,443.67

1,773,618.84

9,567,824.83

Иймд зээлдэгч Ч.Б гаас ЗГ-R000706044 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 9,567,824.83 (есөн сая таван зуун жаран долоон мянга найман зуун хорин дөрвөн төгрөг наян гурван мөнгө) төгрөгийг гаргуулж, Г хувьцаат компанид олгуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ч.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 22 болон 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд: Г наас нэхэмжилсэн 9,567,824.83 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийг 9 сарын хугацаатай 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сар бүр1,063,824.83 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,070,423.47 төгрөг тус тус төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г ХК нь хариуцагч Ч.Б гаас 9,567,824.83 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ч.Б нь дээрх төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр хуваан төлөхийг зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г хувьцаат компани нь Ч.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,567,824.83 (есөн сая таван зуун жаран долоон мянга найман зуун хорин дөрвөн төгрөг наян гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлжээ.

Дээрх нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 9,567,824.83 (есөн сая таван зуун жаран долоон мянга найман зуун хорин дөрвөн төгрөг наян гурван мөнгө) төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,063,824.83 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,070,423.47 төгрөгийг тус тус төлж барагдуулах тухай хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг зохигч эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй.

Зохигчийн энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус хуульчилсан тул хариуцагч Ч.Б гаас нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 168,035 төгрөгийн 50 хувь болох 84,017.5 төгрөгийг, улсын орлогоос 50 хувь болох 84,017.5 төгрөг, илүү төлөгдсөн 1 төгрөг, нийт 84,018.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г хувьцаат компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,567,824.83 (есөн сая таван зуун жаран долоон мянга найман зуун хорин дөрвөн төгрөг наян гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 1,063,824.83 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,070,423.47 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.Б гаас 84,017.5 (наян дөрвөн мянга арван долоон төгрөг таван мөнгө ) төгрөгийг, улсын орлогоос 84,018.5 (наян дөрвөн мянга арван найман төгрөг таван мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА