2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/03551

 

 

 

 

 

 

 

 

    2025            04              30                                           192/ШШ2025/03551

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил /17013/, Удирдлагын академи гудамж, ******* дүгээр байр,******* тоотод оршин суух*******ан ургийн овогтой*******н******* /РД:ИЗ91062509/-ын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд*******ын******* /РД:ЖЯ91030710/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,

 

Нэхэмжлэгч Н.Энхжаргалд шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Н.Энхжаргал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч миний бие нь хариуцагч С.Ганбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн дугаар бүхий захирамжаар С.Ганбатад шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. С.Ганбат нь дугаартай байсан болно.

Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Ганбатыг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШЗ2025/12778 дугаар захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Н.Энхжаргал нь*******ын******* /РД:ЖЯ91030710/-ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргажээ.

 

3. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж, хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана.

 

4. Нэхэмжлэгч Н.Энхжаргал нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэжээн тэтгэх үүрэгтэй холбогдуулан түүнийг хариуцагчаар оролцвол зохих этгээдээр тодорхойлсон байна.

 

5. С.Ганбатын оршин суух хаяг тодорхойгүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШЗ2025/12778 дугаар захирамжаар тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Ганбатын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаагаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд*******ын******* /РД:ЖЯ91030710/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******ын******* /РД:ЖЯ91030710/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд*******ын******* /РД:ЖЯ91030710/-ыг эрэн сурвалжлах ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

4. Нэхэмжлэгч шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.БАТЧИМЭГ