| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 101/2025/00116/И |
| Дугаар | 320/ШШ2025/00588 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 320/ШШ2025/00588
| 2025 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 320/ШШ2025/00588 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
101/2025/00116/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Г нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.С ,
Хариуцагч: А.Г холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 10,868,036.68 (арван сая найман зуун жаран найман мянга гучин зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г хувьцаат компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн А.Г нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Г банктай R001489694 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21 (хорин нэгэн) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүгч төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн хүү 857,110.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,925.98 төгрөг, нийт 10,868,036.68 төгрөгийг А овогтой Г аас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд: Миний бие А овогтой Өсөхбаяр нь А.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.
А.Г нь Г наас нэхэмжилсэн 10,868,036.68 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Г ХК-аас зээл авсан нь үнэн болно. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г хувьцаат компани нь хариуцагч А.Г т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт нийт 10,868,036.68 (арван сая найман зуун жаран найман мянга гучин зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус хуульчилсан тул хариуцагч А.Г аас нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 188,839 төгрөгийн 50 хувь болох 94,419.5 төгрөгийг, улсын орлогоос 50 хувь болох 94,419.5 төгрөг, илүү төлөгдсөн 59 мөнгө, нийт 94,420.09 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г хувьцаат компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Г т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 10,868,036.68 (арван сая найман зуун жаран найман мянга гучин зургаан төгрөг жаран найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.Г аас 94,419.5 (ерэн дөрвөн мянга дөрвөн зуун арван есөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 94,420.09 (ерэн дөрвөн мянга дөрвөн зуун хорин төгрөг есөн мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г хувьцаат компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА