Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2025/00589

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2025/00589

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

320/2025/00614/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: М нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

Хариуцагч: Т хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох эм бараа худалдан авсан төлбөр 2,499,986.76 (хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуун наян зургаан төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь нэхэмжлэгчийн Хөвсгөл аймагт байрлах эм ханган нийлүүүлэх төвөөс тогтмол худалдан авалт хийдэг бөгөөд хариуцагчтай 2023 оноос хойш хамтран ажилласан. Гэтэл хариуцагч нь худалдан авсан эм барааны төлбөрийг төлөхгүй удаа дараа хойшлуулсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл авсан бараа бүтээгдэхүүнийг нэг бүрчилэн тулгаж, тооцоо нийлэхэд нийт 2,606,586.76 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, үүнийг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн.

Хариуцагч нь өнөөдрийг хүртэл дээрх төлбөрөөс 106,600 төгрөгийг төлсөн бөгөөд худалдан авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч компаниас 2,499,986.76 (хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуун наян зургаан төгрөг далан зургаан мөнгө) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Т хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Б.С 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд: Миний бие Т ХХК-ийн захирал Б.С нь 2023-2024 онд М ХХК-аас нь 2,499,986.76 (хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуун наян зургаан төгрөг далан зургаан мөнгө) төгрөгийн эм бараа авсан нь үнэн болно.

Эм барааны төлбөрийн хувьд зөрчилгүй тул төлбөрийг тус компанийн дансанд төлж барагдуулна, төлнө. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Т хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан эм бараа худалдан авсан төлбөр 2,499,986.76 (хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуун наян зургаан төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч Т хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Б.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа бичгээр ирүүлжээ.

Хариуцагч Т хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Б.С энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж хуульчилсан тул хариуцагч Т хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 27,475 төгрөгийг, улсын орлогоос 27,474.79 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох эм бараа худалдан авсан төлбөр 2,499,986.76 (хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуун наян зургаан төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Т хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 27,475 (хорин долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 27,474.79 (хорин долоон мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг далан есөн мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА