| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/05179/И |
| Дугаар | 192/ШШ2025/03555 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/03555
2025 04 30 192/ШШ2025/03555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10 дугаар гудамж, 129 тоотод оршин суух, ******* ургийн овогтой*******гийн******* /РД:ЕЙ81081101/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байр, 38 тоотод оршин суух,******* ургийн овогтой*******гийн******* /РД:ЗП82110211/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах үндсэн, хүү Г.Чингэсийг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Ганцоож,
Хариуцагч Д.Гантөмөр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Ганцоож нь хариуцагч Д.Гөнтөмөрт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Бид 2002 онд танилцаж, 2003 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болон 3 хүүхэд төрүүлсэн, том хүү маань насанд хүрч, тусдаа амьдардаг. Удаах хүү*******ийн******* оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, одоо 17 настай, бага охин*******ийн оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн 11 настай.******* нь 2021 онд хүү, охин хоёртой минь эгчийнхээ түрээсийн хашаанд, түрээсийн гэрт хаяад явсан. Гэтэл өөр хүнтэй гэр бүлийн харьцаанд орж, 2021 оноос хойш тэр хүнтэйгээ хамт амьдарч байгаа болно. Дунд хүү*******ийг аав нь 2023 онд авч явсан. Бид цаашид амьдрах боломжгүй, бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй тул гэрлэлтийг цуцалж, Охинийг миний асрамжид үлдээж хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.Гөнтөмөр хариу тайлбартаа: Нэхэмжлэгч зуун хувь худал ярьж байна. Бага охин маань надтай хамт байж байгаад ээж рүүгээ явсан. Би бага хүүхэдтэйгээ гар утсаараа залгаж ярих гэж байхад надтай яриулахгүй, уулзуулахгүй байсан. Гудамжаар үсдэж чирдэг гэж хэлдэг байсан. Ээж нь дандаа араас нь хяналт тавьдаг байсан. Мөнгө асуух гэж залгаа юу гэж хэлж байсан. Хөдөө байсан бүх малыг маань аваад явсан. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Би гэрээсээ өмссөн хувцастайгаа гарсан. Миний хувцаснуудыг шатаагаад хаясан гэсэн. Би том хүүхэдтэйгээ байнга холбоотой байдаг. Том хүүхэд маань 22 настай. Дараагийн хүүхэд маань сарын дараа 18 нас хүрнэ, 12 дугаар анги төгсөх гэж байгаа. Бага охин маань 13 нас хүрэх гэж байгаа, 6 анги төгсөнө. Би бага охиноо ээжийнх асрамжид үлдээж, дунд хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа. Мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, Г.Чингэсийн төрсний гэрчилгээний хуулбар, Г.Ариунгэрэлийн төрсний гэрчилгээний хуулбар, Улсын тэргүүний 13 дугаар сургуулийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 113 дугаар сургуулийн тодорхойлолт, Нийслэлийн Баянгол дүүргийн “Ариун чанар” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжийн хуулбар, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн журмаар хүүхдийн санал асуусан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Ганцоож гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ гэрлэгчид таарамжгүй харилцааны улмаас цаашид гэр бүлийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч Д.Гантөмөр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаагүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн эрүүл мэндийн болон сургуулийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Гэрлэгчид болох Б.Ганцоож, Д.Гантөмөр нар нь 2003 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2004 оны 03 дүгээр сарын 26-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, тэдгээрийн дундаас 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү Г.Чингэс, оны 04 дүгээр сарын 27-ны өдөр охин Г.Ариунгэрэл, 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү нарыг төрүүлжээ.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэгчид таарамжгүй харилцааны улмаас хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
6. Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан.
Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүйгээс гадна Баянгол дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Г.Чингэсийг эцэг Д.Гантөмөрийн асрамжид, 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Г.Ариунгэрэлийг эх Б.Ганцоожийн асрамжид тус тус үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Хүү насанд хүрсэн байна.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч Д.Гантөмөрөөс тэтгэлэг гаргуулан охин Г.Ариунгэрэлийг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.
Хариуцагч Д.Гантөмөр нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан хариуцагчийн татгалзлыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг тус тус дурдаж байна.
9. Гэрлэлт цуцлуулах, түүнтэй холбогдуулан гаргасан бусад нэхэмжлэл нь эд хөрөнгийн бус нэхэмжлэлд хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 70,200 төгрөгөөр тогтоож, шүүх гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт*******гийн******* /РД:ЕЙ81081101/,******* овогт*******гийн******* /РД:ЗП82110211/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Г.Чингэсийг эцэг Д.Гантөмөрийн асрамжид, оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Г.Ариунгэрэлийг эх Б.Ганцоожийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Г.Ариунгэрэлийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл тухайн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Д.Гантөмөрөөс сар бүр тэтгэлэг гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хүү Г.Чингэсд хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан хариуцагчийн татгалзлыг баталж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гантөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ганцоожид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Хуягт даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ