| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 155/2024/01311/и |
| Дугаар | 320/ШШ2025/00437 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 320/ШШ2025/00437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн дарг**л ж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***** сумын ** дугаар багийн *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, *** дугаар регистртэй, ***** овогт Д***н Г**д ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн *****9 сумын 5 дугаар багийн 12-11 тоотод байрлах, ******* дугаар регистртэй, Ш***д г**л хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн ***** сумын ** дугаар багийн *** дүгээр байрны зоорины давхарт байрлах *** номерын 15,6 м.кв авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, Д.Г**д ын өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2025/1311/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Г**д ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.М***л ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г**л -Э***э хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г**д нь хариуцагч Хөвсгөл аймгийн *****9 сумын ** дугаар багийн * дүгээр байрны зоорины давхарт байрлах *** номерын 15,6 м.кв авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, Д.Г**д ын өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Г**д миний бие Хөвсгөл аймгийн ********** дугаар багт байрлах ** дүгээр байрны зоорины давхарт байрлах *** номерын 15,6 м.кв авто зогсоолыг Ш***д г**л ХХК-иас 13,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №2024/01 дугаартай худалдан авах гэрээг байгуулан, авто зогсоолын төлбөрийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тус тус бүрэн төлсөн.
2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийн худалдан авсан *** номерын авто зогсоолд машинаа тавих гэтэл Д.М***л гэх хүн авто зогсоол нь бүхэлдээ миний өмч гэх зүйл ярьж ** дүгээр байрны ** давхрын авто зогсоолыг бүхэлд нь цоожилж миний худалдан авсан авто зогсоолыг ашиглуулахгүй эрхийг минь зөрчиж байгаа тул уг ** номерын *** м.кв авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч гаргасан тайлбартаа: Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу сэрүүний улирал эхлээд машин тавих гэсэн н. гэдэг хүн машинаа тавьсан байсан. Энэ миний граш гэсэн чинь Д.М***л гэдэг хүн миний граш гэсэн. Би авах гэж байгаа гэж З.Г**л -Э***э рүү ярьсан. Би зохицуулна гэдэг зүйл ярьдаг. Сүүлдээ утсаа авахаа байсан. Тэгээд би гэрээний үүргээ биелүүлэхийг даалгуулахаар шүүхэд хандсан. Д.М***л тэй би уулзаагүй. н.Ш****г гэх хүн Д.М***л тэй хамаатан гэж явдаг. Тэгээд машин тавьсан. Гэрээний дагуу минийх гэсэн. З.Г**л -Э***э рүү ярьсан. Д.М***л миний өмч гэж байна гэхэд тийм зүйл байхгүй. Би зохицуулна гэж хэлээд утсаа авахаа байсан. 11 сар гартал машинаа тавьж чадаагүй н.Ш****г гэх хүн тавьж байсан. Тэгээд 10 дугаар сард шүүхэд хандсан нэхэмжлэл буцсан. Тэгээд холбогдох зүйлийг тодруулаад дахин шүүхэд хандсан гэв.
2. Д.М***л шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.М***л миний бие Ш***д г**л хязгаарлагдмал хувьцаат компанийн 51 хувийн эзэмшигч 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр болсон билээ. Хөвсгөл аймгийн ***** сумын * дугаар багт байрлах дүгээр байрны зоорины давхар нь миний эзэмшлийнх гэдгийг компанийн удирдлагууд хувьцаа эзэмшигч нар бүгд мэдэж байгаа. Д.Г**д ын нэхэмжлэл нь миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.М***л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Г**д ын машины дугаарыг мэднэ. Грашинд тавихгүй гэсэн талаар бид нар маргаан хийгээгүй. 10 зогсоол эзэнгүй байдаг. Тусгаарлаад цоожилсон талаар ярилцаагүй. Маргаан үүсээгүй байсан. Өмчлөлөөр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байна. н.Ш****г т би минийх шүү гэж амаар болон бичгээр ямар нэгэн зүйл гаргаж өгөөгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс: В**** овогт Д***н Г**д ын иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 2 дахь тал),
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 3 дахь тал),
2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/01 дугаартай худалдах, худалдан авах гэрээ (хавтаст хэргийн 4 дэх тал),
Хаан банк 22490-01 дугаартай тэмдэг дарагдсан Д***н Г**д ын 5890558791 тоот харилцах дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШЗ2024/03776 дугаартай шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
*** гэх фейсбүүк хаяг руу 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдөр хүртэл харьцсан чат (хавтаст хэргийн 80 дахь тал),
**** гэж хадгалсан сан дугаар руу бичсэн мессеж (хавтаст хэргийн 81 дэхь тал) зэрэг баримт гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас: Хөвсгөл аймгийн Ш***д Г**л ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 99 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэл (хавтаст хэргийн 18 дахь тал),
2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ...шүүх хурлыг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хойшлуулах тухай хүсэлт (хавтаст хэргийн 41 дэх тал),
Эмнэлгийн магадлагаа (хавтаст хэргийн 42-43 дэх тал),
2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд цахимаар оролцуулж өгнө үү гэх хүсэлт (хавтаст хэргийн 49 дэх тал),
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр биш өөр аймаг, нийслэлийн шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэх хүсэлт (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс:
Х**г овогт Д**лийн М***р-ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 70 дахь тал),
Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт (хавтаст хэргийн 71-72 дахь тал),
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэх тайлбар (хавтаст хэргийн 100 дахь тал),
Лавлагаа гаргуулах тухай хүсэлт (хавтаст хэргийн 102 дахь тал),
Канондсон Хөвсгөл аймгийн Ш***д г**л ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэр (хавтаст хэргийн 103 дахь тал),
Канондсон Ш***д г**л хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм (хавтаст хэргийн 104-107 дахь тал) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татг**л зсан эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг няцаагаагүй болно.
Нэхэмжлэгч Д.Г**д , хариуцагч Ш***д г**л хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хооронд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №2024/01 дугаартай “Худалдан, худалдан авах гэрээ”-ээр Хөвсгөл аймгийн ****** сумын ** дугаар багт байрлах ** дүгээр байрны В1 давхрын авто зогсоолоос ** номерын авто зогсоолыг 13.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулагдсан байна.
Энэ тухай зохигчдын тайлбар, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №2024/01 дугаар “Худалдан, худалдан авах гэрээ” зэрэг баримтаар нотлогдлоо.
Уг гэрээгээр үндсэн гүйцэтгэгч буюу Ш***д г**л хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Хөвсгөл аймгийн *****9 сумын ** дугаар багт байрлах ** дүгээр байрны В1 давхрын авто зогсоолоос ** номерын авто зогсоолыг худалдах, худалдан авах талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна,
Гэрээний хугацааны тухайд энэхүү гэрээ нь байгуулагдсан өдрөөс гражийн захиалгыг өгсөнд тооцож, тухайн худалдан авч байгаа авто зогсоолдоо ямар нэгэн маргаангүйгээр ашиглах, эзэмшинэ.
Төлбөрийн нөхцөл, үнийн тухайд гэрээний үнэ буюу нийт төлбөр 13,000,000 (арван гурван сая) төгрөг байна. Төлбөрийн гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө 4,000,000 (дөрвөн сая) төгрөг, гэрээ хүчин төгөлдөр болмогц гэрээний үнэ буюу нийт төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. (хавтаст хэргийн 4 дэх тал),
Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №2024/01 дугаартай “Худалдан, худалдан авах гэрээ”-ээр нэхэмжлэгч Д.Г**д нь гэрээний үнэ болох 13,000,000 төгрөгөөс гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө 4,000,000 төгрөг, гэрээ хүчин төгөлдөр болмогц гэрээнд заасан төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлөх, нийлүүлэгч нь улсын комисс барилгыг хүлээн авсны дараа гэрээнд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг худалдан авагч талд гаргаж өгөх үүргийг тус тус хүлээснээр талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.
Худалдан авагч буюу нэхэмжлэгч Д.Г**д нь Хөвсгөл аймгийн *****9 сумын *** дугаар багт байрлах *** дүгээр байрны В1 давхрын авто зогсоолоос ** номерын авто зогсоолын төлбөрт 2024 оны 03 дугаар сарын 07-ны 3,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөгийг Ш***д г**л ХХК-д “Г**д грашны урьдчилгаа”, “грашны төлбөр бүрэн хийв” гэсэн утгаар, З.Г**л –Э***ний өгсөн ХААН банкны ***** тоот дансанд тус тус шилжүүлж, нийт 13,000,000 төгрөг төлсөн байна. (хх-ийн 5-6, 80-81 дэхь тал)
Гэрээний нөхцөл, гэрээ байгуулагдсан байдал нь талуудын хүсэл зориг болоод Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд нийцсэн байна.
Үүнээс гэрээний талуудын дээрх тохиролцоо, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.
Худалдан авагч буюу нэхэмжлэгч Д.Г**д нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №2024/01 дугаартай “Худалдан, худалдан авах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-т зааснаар гэрээний нийт үнэ болох 13,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд тэрээр энэхүү гэрээний үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
Үүгээр нэхэмжлэгч Д.Г**д ыг гэрээгээр тохирсон үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхийн хүрээнд Д.Г**д нь “Ш***д г**л ” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 20424/01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний дагуу “Ш***д г**л ” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь гэрээний үүргээ биелүүлж, Хөвсгөл аймгийн ********** дугаар багийн *** дүгээр байрны ** давхрын ** номерын авто зогсоолыг иргэн Д.Г**д ын өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан нь үндэслэлтэй.
Иймд худалдан авагч буюу нэхэмжлэгч Д.Г**д нь гэрээний үүргээ биелүүлсэн байх тул худалдагч буюу хариуцагч Ш***д г**л хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ш***д г**л ” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 20424/01 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний дагуу “Ш***д г**л ” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь гэрээний үүргээ биелүүлж, Хөвсгөл аймгийн ******* сумын ** дугаар багийн ** дүгээр байрны ** давхрын ** номерын авто зогсоолыг иргэн Д.Г**д ын өмчлөлд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш***д г**л хязгаарлагдмал хариуцлагатай компаниас улсын тэмдэгтийн хураамж 222,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Д.М***л нь Ш***д г**л хязгаарлагдмал хувьцаат компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч гэж тайлбарлаж байгаа боловч дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт Хөвсгөл аймгийн Ш***д г**л хязгаарлагдмал хувьцаат компанийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн үүсгэн байгуулагчийн шийдвэр гэх канондсон баримтыг гаргаж өгсөн нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. (хавтаст хэргийн 103 дахь тал)
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тус байрыг бүхэлд нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьсан, хариуцагч уг зээлээ төлөхгүй байгаагаас улсын бүртгэл хийгдэх боломжгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгуулахгүй гэж тайлбарласан боловч түүнтэй холбоотой холбогдох нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, түүнчлэн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлгээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Ш***д г**л хязгаарлагдмал хувьцаат компанийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн үүсгэн байгуулагчийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 103 дахь тал), Ш***д г**л хязгаарлагдмал хувьцаат компанийн дүрэм (хавтаст хэргийн 104-107 дахь тал) зэргийг нотариатчаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г**л -Э***э д шүүх хуралдааны товыг 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 45 минутад мэдэгдэхэд “за ойлголоо” гэх тайлбар хэлсэн. Мөн шүүгчийн туслах түүний 89035588 дугаарын утас руу шүүх хуралдааны товыг давхар мессежээр бичиж үлдээсэн гэх утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн байна. (хавтаст хэргийн 99 дэх тал)
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 (хоёр зуун хорин хоер мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 222,950 (хоёр зуун хорин хоер мянга есөн зуун тавь) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.Г**д од олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛ АГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН