| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/00105/и |
| Дугаар | 320/ШШ2025/00461 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 320/ШШ2025/00461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М***н сумын *** дугаар багийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ****** дугаар регистртэй, Ч***т овогт Б****н М***н ,
Хариуцагч: Улаанбаатар хот, Х**н-У***л дүүрэг, *** дугаар хороо, *****, Засгийн газрын *** байранд байрлах Х****л д****ны с***ц ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны 43 сарын цалин 91,603,932 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 320/2025/00105/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.М***н ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ө**д , Б.Б**н , Д.Д***м ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М***н нь хариуцагч Х***л д***ны с**ц ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох ажилгүй байсан хугацааны 43 сарын цалин 91,603,932 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: Миний бие Б***а овогтой М***н нь Х***л д***ны с**ц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хууль бусаар ажлаас халагдаж шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилд нь эгүүлэн тогтоох 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №01 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2020/00537 дугаартай тогтоолоор ажилд нь эгүүлэн тогтоосон юм.
Иймд Б.М***н нь би 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 14 сарын цалин, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 29 сарын цалин бүгд 43 сарын цалинг нэхэмжилж байна.
Х***л д***ны с**ц ТӨХК-д ажиллаж байсан сүүлийн 3 сарын дундаж цалин 2018 оны 4 дүгээр сард 1,625,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сард 1,650,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сард 3,140,972 төгрөг, бүгд 6,390,972 төгрөгөөс 3 сарын дундаж цалин нь 2,130,324 төгрөг х 43 сар= 91,603,932 төгрөг болж байна.
Б.М***н би ажилгүй байсан хугацааны 43 сарын цалин 91,603,932 төгрөгийг Х***л д***ны с**ц ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.М***н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М***н би Х***л д***ны с**ц ТӨХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хууль бусаар ажлаасаа халагдаж байсан. Энэ талаараа шүүхэд нэхэмжлэл гаргаж 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 537 дугаартай тогтоолоор ажилдаа эгүүлэн тогтоолгосон. Өнөөдрийг хүртэл ажилдаа орж чадахгүй байсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 14 сарын цалин, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 29 сарын цалин бүгд 43 сарын цалин 91,603,932 төгрөгийг Х***л д***ны с**ц ТӨХК-ний төлөөлөн удирдах зөвлөлөөс нэхэмжилж байна ... Х***л д***ны с**ц ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 5 сар хүртэл ажилгүй байсан хугацааныхаа цалин авсан. 2019 оны 5 дугаар сараас өнөөдрийг хүртэл цалингаа нэхэмжилж байна. 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хассан. Тэр хугацааны цалингаа нэхэмжлээгүй. Бусад ажилгүй байсан хугацааны 43 сарын цалинг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө**д , Б.Б**н нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х***л д***ны с**ц ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Б.М***н г тус компанийн гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж байсан. Нэхэмжлэгч Б.М***н г 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор ажилд эгүүлэн томилсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухайн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэх заалтыг үндэслэн Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Б.М***н г албан үүргээ гүйцэтгэх үедээ хууль бусаар хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал бий болгосон нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн болно.
Нэхэмжлэгч Б.М***н ы хавсаргасан баримтад Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалд дүгнэхэд “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй. Тухайн үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд эцэслэн шийдвэрлэгдэж тогтоол гараагүй байсан.
Хөвсгөл аймга дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Б.М***н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож Б.М***н г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,500,000 торгох ял оногдуулж шийтгэсэн байна.
Мөн түүнчлэн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай албан бичигтэй танилцахад Б.М***н нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр насны тэтгэвэр тогтоолгосон байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х***л д***ны с**ц ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө**д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.М***н ыг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор ажилд эгүүлэн томилсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэх заалтыг үндэслэн Компани тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Б.М***н нь албан үүргээ гүйцэтгэх үедээ хууль бусаар давуу байдал олгосон нь тогтоогдсон тул ажлаас нь чөлөөлсөн. Б.М***н ы Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1 дүгээр магадлалд ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, үүсгэх, татгалзах, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтын цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь татгалзлаа нотлоогүй... гэсэн байна. Тухайн үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд эцэслэн шийдвэрлэх тогтоол гараагүй байсан. Хөвсгөл аймаг дахь сум дундын эргүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Б.М***н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилээр хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай албан бичигтэй танилцахад Б.М***н нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ өгч тэтгэвэр тогтоолгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... Хөвсгөл аймаг дахь сун дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 152 дугаартай шийдвэрийг судлан танилцахад Б.М***н нь нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 19 сар ажилгүй байсан. Ажилгүй байсан хугацааны 19 сарын 2,138,666 төгрөгөөр үржүүлэхэд 40,000,000 төгрөг байна. Уг мөнгийг Х***л д***ны с**ц ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Х***л д***ны с**ц ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 23,883,675 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 16,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь явагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн явагдаад манай зүгээс харилцах дансыг битүүмжилж төлбөр мөнгийг нь авсан. Манай байгууллагын зүгээс 16,869,270 төгрөгийг тушаасан. Төлбөр авагч Б.М***н ы шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэснийг үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 5/246 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу бүрэн биелэгдсэн гэж үзэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Одоо нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 14 сарын цалин дахин нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг өгөх боломж байхгүй. Шүүхийн шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад албадлагын арга хэмжээ бүрэн явагдаад дууссан. 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 29 сарын цалин нэхэмжилж байна гэсэн. Үүнээс харахад Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай албан бичгээр, тэтгэвэр тогтоолгох хүсэлтээр 2019 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна. Компани тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу компани дүрэм гэж байгаа. Уг дүрэм дээр гүйцэтгэх захирлын шалгуур хангагдсан байдаг. Компани дүрмийн 10.7 дугаар зүйлийн 3 дугаар зүйл дээр ял шийтгэлгүй байх гэж заасан. Эрүүгийн хариуцлага хүнийг насан туршид нь дагаж байдаг. Е-Mongolia лавлагаа авахад хүртэл ял шийтгүүлж байсан гэх лавлагаа гарч ирдэг. Компани дүрэм, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэх зэрэг хуулиудыг зөрчиж байгаа. Шүүхийн шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон байгаа. Б.М***н ыг Х***л д***ны с**ц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар нь эгүүлэн томилох юм бол Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг зөрчиж байна гэсэн үг. Х***л д***ны с**ц ТӨХК-ийн удирдах зөвлөлийн зүгээс Б.М***н ыг ажиллуулахгүйгээр сул цалин өгөх эрх зүйн зөрчил үүсэж байгаа. Одоо тэтгэврээ тогтоолгоод өндөр насны тэтгэвэр, тэтгэмжээ авч байгаа. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Х***л д***ны с**ц ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б**н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэлт тайлбар байхгүй гэв.
Хариуцагч Х***л д***ны с**ц ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д***м шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэлт тайлбар байхгүй гэв.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-ийн 1тал),
Ч***т овогт Б****н М***н ы иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 3 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нээж олгосон ********** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр (хх-ийн 4 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай магадлал (хх-ийн 5-6 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол (хх-ийн 7-11 тал) зэрэг баримт гаргаж өгсөн.
Хариуцагчаас: Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн а/364 дугаартай албан бичиг (хх-ийн 19 тал),
Н.Ө**д оос 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн хүсэлт (хх-ийн 20 тал),
Эрчим хүчний яамны Н.Ө**д нь Гэрээ эрх зүйн газрын мэргэжилтэн тул үнэмлэх олгов гэх ажлын үнэмлэх ( хх-ийн 38 тал),
Нотариатын гэрчлүүлсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/235 дугаартай шийтгэх тогтоол ( хх-ийн 47-50 тал),
Х***л д***ны с**ц-ын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймаг Х***л д***ны с**ц төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоол (хх-ийн 51 тал),
Х***л д***ны с**ц-ын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймаг Х***л д***ны с**ц төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай тогтоол (хх-ийн 52 тал),
Хөвсгөл аймаг Х***л д***ны с**ц төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай тогтоол (хх-ийн 53 тал),
Хөвсгөл аймаг Х***л д***ны с**ц төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай тогтоол (хх-ийн 54 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 155/ШШ2019/00910 дугаартай шийдвэр (хх-ийн 57-59 тал),
Хөвсгөл аймаг Х***л д***ны с**ц төрийн өмчит хувьцаат компанийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 168 дугаартай албан бичиг (хх-ийн 63 тал),
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө**д , Б.Б**н нараас ирүүлсэн Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас баримт гаргуулах хүсэлт (хх-ийн 67 тал),
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө**д , Б.Б**н нарын шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт (хх-ийн 70 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай албан бичиг (хх-ийн 74 тал),
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө**д , Б.Б**н нарын Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас баримт гаргуулах тухай хүсэлт (хх-ийн 82 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Х***л д***ны с**ц төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай тогтоол (хх-ийн 86 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Хөвсгөл аймаг Х***л д***ны с**ц төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай тогтоол (хх-ийн 87 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Хөвсгөл аймаг Х***л д***ны с**ц төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай тогтоол (хх-ийн 88 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Х***л д***ны с**ц төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай тогтоол (хх-ийн 89 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Х***л д***ны с**ц төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай тогтоол (хх-ийн 90 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Х***л д***ны с**ц төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай тогтоол (хх-ийн 91 тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Х***л д***ны с**ц төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай тогтоол (хх-ийн 92 тал),
Хөвсгөл аймаг Х***л д***ны с**ц төрийн өмчит хувьцаат компанийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 235 дугаартай албан бичиг (хх-ийн 93 тал),
Хөвсгөл аймгийн шүүхийн Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаартай магадлал (хх-ийн 148-150 тал),
Хөвсгөл аймгийн шүүхийн Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 155/ШШ2021/00152 дугаартай шийдвэр (хх-ийн 151-156 тал),
Х***л д***ны с**ц ТӨХК-ийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Х***л д***ны с**ц төрийн өмчит хувьцаат компанийн дүрэм (хх-ийн 157-173 дахь тал) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
Шүүх: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн №155/ГХ2023/00086 дугаартай гүйцэтгэх хуудас (хх-ийн 72 тал),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 03/704 дугаартай албан бичиг (хх-ийн 85 тал),
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 105 дугаартай албан бичиг, тус албан бичигт хавсарган ирүүлсэн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлсэн баримтууд (хх-ийн 106-140 тал),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 225 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01/766 дугаартай албан бичиг (хх-ийн 141 тал), тус албан бичигт хавсарган ирүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 178 дугаартай тогтоол, №20230789 дугаартай төлбөрийн даалгавар (хх-ийн 143-144 тал) нотлох баримт бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Б.М***н би Х***л д***ны с**ц ТӨХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хууль бусаар ажлаасаа халагдаж байсан. Энэ талаараа шүүхэд нэхэмжлэл гаргаж 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 537 дугаартай тогтоолоор ажилдаа эгүүлэн тогтоолгосон. Өнөөдрийг хүртэл ажилдаа орж чадахгүй байсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 14 сарын цалин, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 29 сарын цалин бүгд 43 сарын цалин 91,603,932 төгрөгийг Х***л д***ны с**ц ТӨХК-ний төлөөлөн удирдах зөвлөлөөс нэхэмжилж байна ... 2019 оны 5 дугаар сараас өнөөдрийг хүртэл цалингаа нэхэмжилж байна. 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хассан. Тэр хугацааны цалингаа нэхэмжлээгүй. Бусад ажилгүй байсан хугацааны 43 сарын цалинг нэхэмжилж байна гэж тайлбарлалаа.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй. Үүнд: Нэхэмжлэгч Б.М***н ыг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор ажилд эгүүлэн томилсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэх заалтыг үндэслэн Компани тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Б.М***н нь албан үүргээ гүйцэтгэх үедээ хууль бусаар давуу байдал олгосон нь тогтоогдсон тул ажлаас нь чөлөөлсөн. .. Хөвсгөл аймаг дахь сум дундын эргүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Б.М***н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилээр хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай албан бичигтэй танилцахад Б.М***н нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ өгч тэтгэвэр тогтоолгосон байна. ... Хөвсгөл аймаг дахь сун дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 152 дугаартай шийдвэрийг судлан танилцахад Б.М***н нь нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 19 сар ажилгүй байсан. Ажилгүй байсан хугацааны 19 сарын 2,138,666 төгрөгөөр үржүүлэхэд 40,000,000 төгрөг байна. Уг мөнгийг Х***л д***ны с**ц ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Х***л д***ны с**ц ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 23,883,675 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 16,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь явагдсан. .. Одоо нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 14 сарын цалин дахин нэхэмжилж байгаа. .. 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 29 сарын цалин нэхэмжилж байна гэсэн. Үүнээс харахад Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай албан бичгээр, тэтгэвэр тогтоолгох хүсэлтээр 2019 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна. Компани тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу компани дүрэм гэж байгаа. Уг дүрэм дээр гүйцэтгэх захирлын шалгуур хангагдсан байдаг. Компани дүрмийн 10.7 дугаар зүйлийн 3 дугаар зүйл дээр ял шийтгэлгүй байх гэж заасан. Эрүүгийн хариуцлага хүнийг насан туршид нь дагаж байдаг. .. Одоо тэтгэврээ тогтоолгоод өндөр насны тэтгэвэр, тэтгэмжээ авч байгаа. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотариатаар гэрчлүүлсэн Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай магадлал /хх-ийн 5-7 тал/, нотариатаар гэрчлүүлсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 537 дугаар тогтоол /хх-ийн 7-11 тал/, нотариатаар гэрчлүүлсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 47-50 тал/, нотариатаар гэрчлүүлсэн Х***л д***ны с**ц төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай “Б.М***н ыг томилон ажиллуулах тухай” тогтоол /хх-ийн 36 тал/, нотариатаар гэрчлүүлсэн Х***л д***ны с**ц төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоол /хх-ийн 87 тал/, нотариатаар гэрчлүүлсэн Х***л д***ны с**ц төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоол /хх-ийн 89 тал/, нотариатаар гэрчлүүлсэн Х***л д***ны с**ц төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай “Ажилд томилох тухай” тогтоол /хх-ийн 92 тал/, нотариатаар гэрчлүүлсэн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай албан бичиг /хх-ийн 74 тал/, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 105 дугаартай албан бичиг /хх-ийн 106 тал/, албан бичигт хавсаргасан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас /хх-ийн 107 тал/, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Б.М***н ы 2015-2019 оны дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын тодорхойлолт /хх-ийн 108-109 тал/, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Б.М***н ы 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тэтгэврээ 5 жилийн дундаж цалин хөлсөөр нэг удаа өөрчлөн тогтоолгох хүсэлт /хх-ийн 110 тал/, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас /хх-ийн 111 тал/, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Б.М***н ы цалингийн тодорхойлолт /хх-ийн 112 тал/, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудас /хх-ийн 113 тал/, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Б.М***н ы цалингийн тодорхойлолт /хх-ийн 114 тал/, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Б.М***н ы 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 115 тал/, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нээсэн 587701 дугаартай Б.М***н ы нийгмийн даатгалын дэвтэр /хх-ийн 116-125 тал/, Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Б.М***н ы 587701 дугаартай 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтэр дэвтэр /хх-ийн 116-125 тал/, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа /хх-ийн 126 тал/, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1207 дугаартай шийдвэр /хх-ийн 127-131 тал/, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрээс 1974 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нээсэн 405288 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 132-136 тал/, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн М***н сумын засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 194 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх-ийн 136 тал/, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн М***н сумын засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б-11 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамж /хх-ийн 137 тал/, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаартай “Б****н М***н ыг ажлаас чөлөөлөх тухай” захирамж /хх-ийн 138 тал/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/756 дугаартай албан бичиг /хх-ийн 141 тал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 202 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол” /хх-ийн 142 тал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 178 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол” /хх-ийн 143 тал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Б.М***н ы материалыг дуусгавар болгож өгнө үү гэх хүсэлт, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 20230789 дугаартай төлбөрийн даалгавар /хх-ийн 144 тал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоол /хх-ийн 145 тал/, Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаартай магадлал /хх-ийн 148-150 тал/, Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 152 дугаартай шийдвэр /хх-ийн 151-156 тал/, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 910 дугаар шийдвэрээр “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хариуцагч “Х***л д***ны с**ц ” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох урьд ажиллаж байсан “Х***л д***ны с**ц ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.М***н ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэжээ. /хх-ийн 57-59 тал/,
Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаар магадлалаар “Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 910 дугаар шийдвэрийн “ Тогтоох нь:” хэсгийн 1 дэх заалтыг “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.М***н ыг “Х***л д***ны с**ц ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосугай” гэж, 2 дахь заалтын “дурьдсугай” гэснийг “ дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар “Х***л д***ны с**ц ” төрийн өмчит хувьцаат компаниас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-ийн 5-6 тал/,
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 537 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Л.Нямдоржийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 7-11 тал/,
Нэхэмжлэгч Б.М***н ы хариуцагч “Х***л д***ны с**ц ” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 40.634.654 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 152 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар “Х***л д***ны с**ц ” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 23,883,675 төгрөгийн олговрыг гаргуулан нэхэмжлэгч Б.М***н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,750,979 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 151-156 тал/,
Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар магадлалаар “Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 152дугаар шийдвэрийн “ Тогтоох нь:” хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд: а/ шийдвэрийн 1 дэх заалтыг “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Х***л д***ны с**ц ” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 16,809,270 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 23,825,384 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, б/ шийдвэрийн 2 дахь заалтыг тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 148-150 тал/,
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч***т Б****н М***н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б****н М***н ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 47-50 тал/,
Нэхэмжлэгч Б.М***н нь дээрх шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 4 жил 9 сар 19 хоногийн хугацаанд дахин шүүхэд хандаагүй бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гарган иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явагдаж байх ба уг маргааныг тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.М***н нь Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 537 дугаар тогтоол гарсан өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 43 сарын цалин хөлстэй тэнцэх олговор 91,603,972 төгрөгийг шаардаж шүүхэд хандсан гэж нэхэмжлэл гаргасан.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.М***н нь ажилгүй байсан хугацааны цалин олговор 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргаснаа санахгүй байна гэх тайлбарыг өгч байх бөгөөд дээрх хугацаанд ажилласан хугацааны цалинг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 152 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар магадлалаар шийдвэрлэж, нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.М***н ы ажилгүй байсан хугацааны цалин олговор 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хүлээн авч хангах үндэслэлгүй байна.
Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олгохоор заажээ.
Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 537 дугаар тогтоолд гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/704 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай”-ыг ирүүлсэн. /хх-ийн 85 тал/
Ажилтан ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар мөн тул ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүрэгтэй боловч нэхэмжлэгч Б.М***н нь 1959 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 60 нас хүрсэн үйл баримт нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1. “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.3. “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж зохицуулжээ.
Түүнчлэн ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан боловч хуульд зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл тогтоогдсон тохиолдолд ажил олгогч ажилтныг заавал ажилд нь эгүүлэн томилох үүрэг хүлээхгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ...-ыг олгоно, 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж тус тус зохицуулсан байна.
Хуулийн дээрх заалтаас үзвэл ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн нь ажил олгогчийн ажилтантай байгуулсан гэрээг цуцлах үндэслэл болж байх тул нэгэнт 60 нас хүрсэн ажилтныг ажилд эгүүлэн томилох эсэх нь ажил олгогчийн эрхэд хамаарна.
Ажил олгогч нь шүүхийн шийдвэр гарсан үндэслэлээр 60 нас хүрсэн ажилтныг заавал ажилд томилох үүрэг хүлээхгүй, харин ажилтныг 60 нас хүртэл нь урьд эрхэлж байсан ажилд нь томилж, ажлаар хангах үүргээ биелүүлэх ёстой бөгөөд энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй байна.
Мөн нэхэмжлэгч Б.М***н ыг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б****н М***н ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр дуусгавар болно”, 37.1.7. “ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж зохицуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгодог бөгөөд нэхэмжлэгч Б.М***н д холбогдох эрүүгийн 21938001950159 дугаартай хэрэг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хянан шийдвэрлэгдэж тус өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Б.М***н нь ял шийтгэл эдэлсэн болох нь хэргийн 47-50 хуудсанд авагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдож байгаа учир хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл тогтоогдож байна.
Тодруулбал ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан боловч хуульд зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл тогтоогдсон тохиолдолд ажил олгогч ажилтныг заавал ажилд нь эгүүлэн томилох үүрэг хүлээхгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 37 дугаар зүйлийн 37.1.7-д ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж тус тус зохицуулсан байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б.М***н ы, хариуцагч Х***л д***ны с**ц ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны 43 сарын цалин 91,603,932 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Б.М***н ы нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг бөгөөд дээрх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч Б.М***н ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 615,969 (зургаан зуун арван таван мянга есөн зуун жаран ес) төгрөгийг улсын орлогоос гаргаж Б.М***н д буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН