| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/00362/и |
| Дугаар | 320/ШШ2025/00468 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 320/ШШ2025/00468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М****н сумын ** дугаар багийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ****** дугаар регистртэй, ****** овогт З***гийн Н***а ,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2025/00362/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Н***а , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Н***а нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие З***гийн Н***а нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1970 онд З***гийн 2 дахь охин болж төрсөн бөгөөд сумын 2 дугаар сургуулийг 1988 онд төгсөж 10 дугаар ангийн боловсрол эзэмшсэн.
1990 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестэд кассчинаар орж, ажлын гараагаа эхэлсэн бөгөөд кассчинаар 1990 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад мөн өдрөөс тус трестэд ногоочноор 10 хоног ажиллаж, 1990 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс үргэлжлүүлэн кассчинаар ажиллаж трест татан буугдах хүртэл буюу 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан.
Үүний дараагаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Найрамдал хоршоонд худалдагчаар томилогдон 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан.
Гэтэл өндөр насны тэтгэвэрт орох болтол Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн кассчинаас чөлөөлсөн тушаал байхгүй, мөн трестэд ажиллаж байсан үеийн цалингийн баримт, Найрамдал хоршоонд ажиллаж байсан үеийн цалингийн баримт олдохгүй байгаа зэргээс миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.
Иймд З***гийн Н***а миний Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1990 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл кассчин, ногоочноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Найрамдал хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 3 дахь тал),
****** овогт З***гийн Н***а гийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 4 дэх тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11/210 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 5 дахь тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Завхан аймаг дахь Худалдааны техникум ТМС-иас 1990 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нээж олгосон 357205 дугаартай хөдөлмөрийн дэвтэр (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 167 дугаартай тушаал (хавтаст хэргийн 8 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 187 дугаартай тушаал (хавтаст хэргийн 9 дэх тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 199 дугаартай тушаал (хавтаст хэргийн 10 дахь тал),
Н.Н***г , Ч.Б***г нарыг гэрчээр асууж өгнө үү гэх хүсэлт (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг нотлох баримт гаргаж өгсөн.
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс З.Н***а гийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №050 (хавтаст хэргийн 22 дахь тал), иргэний хаягийн хуудас №7 баримт (хавтаст хэргийн 24-25 дахь тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 167 дугаартай тушаал (хавтаст хэргийн 27 дахь тал), Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 1990 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 151 дугаартай тушаал (хавтаст хэргийн 28 дахь тал), Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 187 дугаартай тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 29-30 дахь тал), Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 31 дэх тал) зэрэг баримтыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Н***г , Ч.Б***г нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 40-41, 45-46 дэх тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч З.Н***а нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч З.Н***а нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1990 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл кассчин, ногоочноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Найрамдал хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Нотариатаар гэрчлүүлсэн Завхан аймаг дахь Худалдааны техникум ТМС-иас 1990 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нээж олгосон 357205 дугаартай ...хугацаа он, сар, өдөр: 1990 оны 08 дугаар сарын 07, ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана): Мөрөн ХБ трестийн харьяа 4-р гуанзанд кассчинаар түр авч ажиллуулав, юуг баримтлан бичсэн (баримтын он, сар, өдөр ба дугаар): Мөрөн ХБ трестийн даргын 1990 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 167-н тоот тушаал, хугацаа он, сар, өдөр: 1990 оны 9 дүгээр сарын 27, ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана): кассчинаас чөлөөлж ногоочноор томилов, ажилд авсан, юуг баримтлан бичсэн (баримтын он, сар, өдөр ба дугаар): Мөрөн ХБ трестийн даргын 1990 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 58-н тоот тушаал, хугацаа он, сар, өдөр: 1990 оны 9 дүгээр сарын 27, ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана): ногоочноос чөлөөлж мөн өдрөөс ТҮЦ-т кассчинаар томилов, юуг баримтлан бичсэн (баримтын он, сар, өдөр ба дугаар): Мөрөн ХБ трест даргын 1990 оны 09-р сарын 27-ны 199-н тоот тушаал, хугацаа он, сар, өдөр: 1991 оны 11 дүгээр сарын 30, ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана): худалдааны трест татан буугдсан тул буугдсан учир үүрэгт ажлаас нь чөлөөлөв, юуг баримтлан бичсэн (баримтын он, сар, өдөр ба дугаар): Мөрөн хотын ХБ трестийн даргын 1991 оны 11-р сарын 30-ны 45-н тоот тушаал, хугацаа он, сар, өдөр: 1992-01-01, ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана): Найрамдал хоршоонд худалдагчаар томилов, юуг баримтлан бичсэн (баримтын он, сар, өдөр ба дугаар): Хоршооны даргын 1992 оны 01-р сарын 01-ний 05 тоот тушаал, хугацаа он, сар, өдөр: 1994-12-25, ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана): Өөр газар шилжин ажиллах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөв, юуг баримтлан бичсэн (баримтын он, сар, өдөр ба дугаар): Хоршооны даргын 1994 оны 12-р сарын 25-ны 30-н тоот тушаал ... гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 167 дугаартай ...З***гийн Н***а нь Завхан аймгийн Худалдааны техникумын нягтлан бодохын анги төгсөж ирсэн. Орон тоо байхгүй учир 4-р гуанзны кассчинаар ...томилсугай гэх бичилттэй ажилд томилох тухай тушаал (хавтаст хэргийн 8 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 187 дугаартай ажилд томилох тухай тушаалын ...З**ү Н***а , IX/5 ...гэх бичилттэй ногоонд түр хугацаагаар авсан ажилчдын нэрс гэх хавсралт (хавтаст хэргийн 9 дэх тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 199 дугаартай ...З***гийн Н***а г 9 дүгээр сарын 27-ноос ногоочноос чөлөөлж мөн өдрөөс ТҮЦ-т кассчинаар түр хугацаагаар ... гэх бичилттэй ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал (хавтаст хэргийн 10 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 151 дугаартай ...Улаанбаатар, Завхан хотын хөнгөн хүнсний аж үйлдвэрийн техникумын Худалдаа ТМС-ийн анги төгссөн нэр бүхий 9 хүүхдийг хавсралт №-I ээр баталж томилсугай ... гэх бичилттэй тушаал, ...№10, З**ү Н***а , аль сургууль Завхан ТМС ... гэх бичилттэй тус тушаалын хавсралт №1 (хавтаст хэргийн 28 дахь тал),
ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ... 1. Аймаг: Завхан, 2. Сум (район): Улиастай, 4. РД: ****** , 5. Овог: З**ү , 6. Нэр: Н***а ...14. Ажилладаг байгууллага: Худалдааны техникум, ажилд орсон он: 1988, цех, тасаг, бригад: 1-р курс... гэх бичилттэй архивын хуулбар (хавтаст хэргийн 22 дугаар тал),
гэрч Н.Н***г ийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Худалдаа бэлтгэлийн трестэд 1990 оны 8 дугаар сараас 1991 онд 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл кассчин, ногоочноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Найрамдал хоршоонд худалдагчаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
гэрч Ч.Б***гийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Худалдаа бэлтгэлийн трестэд 1990 оны 8 дугаар сараас 1991 онд 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл кассчин, ногоочноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Найрамдал хоршоонд худалдагчаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо.
Нэхэмжлэгч З.Н***а шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч З.Н***а өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд З.Н***а гийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1990 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд кассчинаар, 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд ногоочиноор, 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд кассчинаар, Хөвсгөл аймгийн Найрамдал хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Иргэний хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 23 дахь тал), ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 24-25 дахь тал) зэрэг баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна.
6. З.Н***а д холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны шүүж үзэхэд З.Н***а г ажилд томилсон тушаал байхгүй, тус байгууллагын 1992-1994 оны боловсон хүчинтэй холбоотой буюу Б тушаал манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/266 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 26 дахь тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 3 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ****** овогт З***гийн Н***а /****** /-ийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1990 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд кассчинаар, 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд ногоочиноор, 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд кассчинаар, Хөвсгөл аймгийн Найрамдал хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН