| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/00373/И |
| Дугаар | 320/ШШ2025/00469 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 320/ШШ2025/00469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.А
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2025/00373/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.А*** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие С**гийн А*** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1972 онд С**гийн 2 дахь хүү болон мэндэлсэн бөгөөд тус сумынхаа 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэл малчнаар 1988 онд элсэн орсон билээ. Түүнээс хойш тус нэгдэлд 1992 оны 7 дугаар сард цэргийн албанд мордох хүртлээ тасралтгүй ажилласан юм.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тогтоогдохгүй байгаа юм.
Иймд С.А*** миний Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Х** овогт С**гийн А***ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 2 дахь тал),
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 3 дахь тал),
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3/57 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 4 дэх тал),
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1988-1992 онуудад малчнаар ажиллаж байсан С** овогтой А***ийн хөдөлмөрийн хөлсний лавлагаа, малын хөдөлгөөний бүртгэл, гишүүдийн тооцооны данс (хавтаст хэргийн 5-10 дахь тал),
Нотариатаар гэрчлүүлсэн 1990 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон 696736 дугаартай цэргийн батлах (хавтаст хэргийн 52-53 дахь тал) зэрэг нотлох баримт гаргаж өгсөн.
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлийн 185 дугаартай баримт (хавтаст хэргийн 17 дахь тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийг хувьчлах тухай тогтоол (хавтаст хэргийн 19-20 дахь тал), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.А***ийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №027 (хавтаст хэргийн 22 дахь тал), иргэний хаягийн хуудас №7 баримт (хавтаст хэргийн 23 дахь тал), ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 24 дэх тал), Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал ХК компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дугаартай Ажилд томилох тухай тушаал (хавтаст хэргийн 26 дахь тал), Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаартай Хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, хавсралтын хамт (хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг баримтыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч.Ш, Д.Б- нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 35-36, 43-44 дэх тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч С.А*** нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч С.А*** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал ХК-д 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1988-1992 онуудад малчнаар ажиллаж байсан С** овогтой А***ийн хөдөлмөрийн хөлсний 70 дугаар дансны ...1988 оны 8, 10, 11, 12 дугаар сарууд, 1989 оны 9, 10, 11,12 дугаар сарууд, 1990 оны 1, 2, 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12 дугаар сарууд, 1991 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 11 дүгээр сарууд, 1992 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9 дүгээр саруудад цалин бичигдсэн лавлагаа, малын хөдөлгөөний бүртгэл, гишүүдийн тооцооны данс (хавтаст хэргийн 5-10 дахь тал),
Нотариатаар гэрчлүүлсэн 1990 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон 696736 дугаартай ...7. 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдөр .. аймаг, хот /район/-ын цэрэг татлагын комиссоос цэргийн албанд татав. .. 10. Ангийн захирагчийн 1993 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 526-р тушаалаар бэлтгэлээр учир бэлтгэлээр халж Хөвсгөл аймаг /хот/ явуулав. 12. Цэргийн тангарагийг 298-р ангид 1992 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өргөв ... гэх бичилттэй цэргийн батлах (хавтаст хэргийн 52-53 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай ... Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийг Бадрал бүрэн бус хариуцлагатай компани ... гэх бичилттэй Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийг хувьчлах тухай тогтоол (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №027, 4. РД: РП***********, 5. Овог: С**н, 6. Нэр: А***, 14. Ажилладаг байгууллага: Цагаан-Уул Бадрал, ажилд орсон он: 1988, цех, тасаг, бригад: Хужирт, эрхэлдэг ажил: хоньчин, эрхэлж эхэлсэн он: 1988 ... гэх баримт (хавтаст хэргийн 22 дахь тал),
иргэний хаягийн хуудас №7 ... 10. Ажилладаг байгууллага: Бадрал нэгдэлд хоньчин, 12. Байнгын оршин суудаг: Цагаан-Уул сумын Хужирт бригадад ... гэх бичилттэй баримт (хавтаст хэргийн 23 дахь тал),
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал ХК компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дугаартай ...1. нэр бүхий хүмүүсийг хавсралтад заагдсан ажилд 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс тус тус томилон ажиллуулсугай... гэх тушаал, тус тушаалын ...67. С.А***, малчин ... гэх бичилттэй хавсралт (хавтаст хэргийн 26 дахь тал),
гэрч Ч.Шын өгсөн: ...С.А*** нь 1988 онд илгээлтээр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд гарч мал маллаж байсан. Тус нэгдлийг тарах хүртэл мал малласан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
гэрч Д.Б-гийн өгсөн: ...Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1988 онд илгээлтээр 1992 онд хүртэл мал малласан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо.
Нэхэмжлэгч С.А***ийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч С.А*** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд С.А***ийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал ХК-д 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 23-24 дэх тал), Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаартай тушаал (хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна.
6. С.А***ийн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1988-1991 оны тушаал шүүж үзэхэд С.А***ийг ажилд томилсон тушаал болон бусад холбоотой баримт байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. Бадрал компанийн захирлын 01 тоот тушаалыг хавсралтаар хүргүүлэв гэх бичилттэй 11/261 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 25 дахь тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 3 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х** овогт С**гийн А*** /РП***********/-ийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал ХК-д 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН