Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 320/ШШ2025/00481

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч:  МБ- хувьцаат компани /хаалттай/

Хариуцагч: Б.М

Нэхэмжлэлийн шаардлага: 600015403 тоот цалингийн зээлийн гэрээний үүрэгт 678,547.88 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг, нийт 695,547.88 (зургаан зуун ерэн таван мянга таван зуун дөчин долоо мянга) төгрөг (наян найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 320/2025/00354/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч МБ- хувьцаат компани /хаалттай/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 600015403 тоот цалингийн зээлийн гэрээний үүрэгт 678,547.88 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг, нийт 695,547.88 (зургаан зуун ерэн таван мянга таван зуун дөчин долоо мянга) төгрөг (наян найм) мөнгийг хариуцагч Б---гийн М-аас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-4 дэх тал)

2. Хариуцагч Б.М- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М- нь МБ-наас ирсэн гомдлын 678,547.88 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 48 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч МБ- хувьцаат компани /хаалттай/ нь хариуцагч Б.М-ад холбогдуулан 600015403 тоот цалингийн зээлийн гэрээний үүрэгт 678,547.88 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг, нийт 695,547.88 (зургаан зуун ерэн таван мянга таван зуун дөчин долоо мянга) төгрөг (наян найм) мөнгө гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие М- нь МБ-наас ирсэн гомдлын 678,547.88 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,243 (хорин нэгэн мянга хоёр зуун дөчин гурав) төгрөгийн тал хувь буюу 10,621.5 (арван мянга зургаан зуун хорин нэгэн мянга) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.М-аас 10,621.5 (арван мянга зургаан зуун хорин нэгэн мянга) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч МБ- хувьцаат компани /хаалттай/-ийн нэхэмжилсэн 600015403 тоот цалингийн зээлийн гэрээний үүрэгт 678,547.88 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг, нийт 695,547.88 (зургаан зуун ерэн таван мянга таван зуун дөчин долоо мянга) төгрөг (наян найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М- төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,243 (хорин нэгэн мянга хоёр зуун дөчин гурав) төгрөгийн тал хувь буюу 10,621.5 (арван мянга зургаан зуун хорин нэгэн мянга) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.М-аас 10,621.5 (арван мянга зургаан зуун хорин нэгэн мянга) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч МБ- хувьцаат компани /хаалттай/-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН