Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 320/ШШ2025/00493

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Д.Сүхбаатарын талбай 5, ГБ*** төв байранд байрлах ГБ*** хувьцаат компани /нээлттэй ХК/,

Хариуцагч: Ш.Л

Хариуцагч: Ж.Ш

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,947,448.64 (найман сая есөн зуун дөчин долоон мянга дөрвөн зуун дөчин найман мянга) төгрөг (жаран дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 320/2025/00363/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ГБ*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарын захирал А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш-в овогтой Л- нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ГБ***тай ЗГ-4905122714 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд цалингийн зээлээр 4905122714 тоот зээлийн данс үүсгэж 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 12,000,000 төгрөгийн зээлийн жилийн 12 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээл нэмж авсан. Зээлдэгч Ш.Л- нь ЗГ-4905122714 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 337 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна.

Зээлдэгч Ш-в овогтой Л-, Ж- овогтой Ш-в нараас ГБ***тай байгуулсан ЗГ-4905122714 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 8,947,488.64 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ГБ***инд олгуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-4 дэх тал),

2. Хариуцагч Ш.Л- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ш-в овогтой Л- нь ГБ***наас зээлсэн 8,954,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 30 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ГБ*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Ш.Л-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,947,448.64 (найман сая есөн зуун дөчин долоон мянга дөрвөн зуун дөчин найман мянга) төгрөг (жаран дөрөв) мөнгө гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Л- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Ш-в овогтой Л- нь ГБ***наас зээлсэн 8,954,000 төгрөгийг төлж барагдуулна ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,110 (нэг зуун тавин найман мянга нэг зуун арав) төгрөгийн тал хувь буюу 79,055 (далан есөн мянга тавин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ш.Л-гээс 79,055 (далан есөн мянга тавин тав) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ГБ*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 8,947,448.64 (найман сая есөн зуун дөчин долоон мянга дөрвөн зуун дөчин найман мянга) төгрөг (жаран дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Л- төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 03 дугаар 14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,110 (нэг зуун тавин найман мянга нэг зуун арав) төгрөгийн тал хувь буюу 79,055 (далан есөн мянга тавин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ш.Л-гээс 79,055 (далан есөн мянга тавин тав) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч ГБ*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН