| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/00817/И |
| Дугаар | 192/ШШ2025/03562 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/03562
2025 04 30 192/ШШ2025/03562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо,************** тоотод оршин суух******* ургийн овогтой*******ийн******* /РД:УЗ91082002/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг,******* дугаар хороо,******* дугаар байр, тоотод оршин суух ургийн овогтойын /РД:ШГ83100410/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.Амраа,
Хариуцагч Э.Давааням,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Э.Амраа нь хариуцагч Э.Даваанямд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Э.Амраа нь Э.Даваанямтай 2009 онд гэр бүл болж онд охин, онд охин, онд нар дараалан мэндэлсэн. 2019 онд******* миний бие элэгний хавдартай гэж оношлогдсон үүний улмаас Э.Давааням нь хүү, охин 3 хүүхдийн хамт миний биеийг орхин өөр хүнтэй хамтын амьдралтай болсон. Хариуцагч Э.Давааням нь өнгөрсөн он жилүүдэд нэг ч удаа хүүхдийн тэтгэмж, тэтгэлэг өгч байгаагүйн улмаас өнөөдрийг хүртэл ээж Бямбажавын хамт хүүхдүүдээ өсгөн сургууль соёлд явуулж байсан. 3 хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд мөнгөний хэрэгцээ шаардлага их гардаг тул Э.Даваанямаас хүүхдийн тэтгэмж тогтоолгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Ерөнхий боловсролын 134 дүгээр сургуулийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянбигэр өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хариуцагчаас шүүхэд гаргасан баримтгүй.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ хүүхдүүдийн төрсөн эцэг Э.Давааням хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Э.Давааням нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаагүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдийн эрүүл мэндийн тодорхойлолт, төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Э.Амараа, хариуцагч Э.Давааням нарын дундаас оны 09 дүгээр сарын 12-ний өдөр охин А.Саранлянхуа, оны 07 дугаар сарын 18-ны өдөр охин Д.Наранлянхуа, оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү Д.Хатанболд нар төрсөн болох нь тогтоогдож байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2011 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр төрсөн охин А.Саранлянхуа, оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Д.Наранлянхуа, оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.Хатанболд нарыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хувь хэмжээгээр сар бүр эцэг Э.Даваанямаар тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл нь эд хөрөнгийн бус нэхэмжлэлд хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 70,200 төгрөгөөр тогтоож, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2011 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр төрсөн охин А.Саранлянхуа, оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Д.Наранлянхуа, оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.Хатанболд нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Даваанямаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Даваанямаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Амараад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ