2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/02792

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/02792

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: АК ББСБ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Б

Хариуцагч: С.Ж нар,

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 70,735,890 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Т,

Хариуцагч Ж.*******гийн төлөөлөгч Н.Б,

Хариуцагч С.Ж болон Б ХХК-ийн төлөөлөгч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2020.01.09-ний өдөр ЗГ-2020/01 дугаартай зээлийн гэрээг хариуцагч болох Ж.*******, С.******* нартай байгуулсан. Энэхүү гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу нийт 27,000,000 төгрөгийг, сарын 3%-ийн хүүтэй, ******* сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний төлбөр, хүүг төлөх хуваарийг гэрээний хавсралтаар тохиролцож тусгасан. Хариуцагч нар нь зээлийг хүүгийн хамт 2020.12.09-ний өдөр төлж дуусгахаар байсан. Гэрээний дагуу бид зээлийн мөнгийг хариуцагч Ж.*******д бэлнээр хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан. Энэ зээлийн гэрээнд О.ын өмнө авсан зээл огт хамааралгүй юм. Харин хариуцагч нар нь зээлийг хүлээн авч ашигласан атлаа үндсэн зээл болон хүүг гэрээнд заасны дагуу зохих ёсоор төлөх үүргээ гүйцэтгээгүй. Гэрээний 2.6-т зааснаар зээлдэгч энэхүү гэрээний хавсралт №1-т заасан эргэн төлөх хуваарьт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж үзэх бөгөөд төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн 2.1.2-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн графикт хугацаанд нийцүүлэх хүртэл буюу хугацаа дууссан тохиолдолд зээл бүрэн төлөгдөх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Мөн зээлийн гэрээний 2.*******-д зааснаар зээлдэгч зээлийн барьцааг холбогдох хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр зээлийг хүлээн авах эрхтэй болох ба, 4.3-т зааснаар зээлдэгч зээлийн хугацаа дуусахад зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг бүрэн барагдуулаагүй эсхүл зээдүүлэгч энэхүү гэрээний 5.1-т заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд энэхүү гэрээний хавсралт №2 болгон байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээнд зааснаар барьцаа хөрөнгөөс болон Зээлдэгчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Хариуцагч нарын үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолж үзэхэд, үндсэн зээл 27,000,000 төгрөг, зээлийн хүү 39,093,041.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,642,849.32 төгрөг буюу нийт 70,735,890.42 төгрөг төлөхөөр байна. Хариуцагч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид тул хамтран хариуцагчаар тодорхойлсон болно.

Зээлийн гэрээний хавсралт №2-т Ипотекийн гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр зээлдэгч С.******* нь өөрийн ******* хувийн эзэмшлийн компани буюу Бүүх ХХК-ийн хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, ******* айл /*******/, гийн гудамж, дугаар байрны тоотод байрлах, 38.24 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай орон сууцыг дээр дурдсан зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болгон барьцаалсан. Барьцааны гэрээг Иргэний хууль болон бусад хуульд заасны дагуу харьяа дүүргийн улсын бүртгэлд бүртгүүлж, тэмдэглэгээ хийлгэсэн. Иймээс энэхүү барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр, хуульд нийцсэн гэрээ юм. Гэрээний 5.1-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, эсхүл зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд барьцааны зүйлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна, 5.2-т зааснаар барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийн хангуулна гэж тохиролцсон.

Иймээс Бүүх ХХК-ийн өмчлөлийн дээрх хөрөнгө нь хуульд заасны дагуу зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн учраас Бүүх ХХК-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөхийг хүсч байна. Зээлдэгч нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээ гүйцэтгэхгүй байсан тул 2021.*******.16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус асуудлаар нэхэмжлэл гаргасан юм. Гэвч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч нар нь нэхэмжлэлд дурдсан хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдож байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамж гаргасан. Захирамж бичгээр гарсны дараа хариуцагч нар 2023.03.31 ний өдрийн дотор үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэдгээ бичгээр мэдэгдсэн. Гэтэл түүнээс хойш төлөлт хийгдээгүй юм. Иймээс шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, 2024.04.05-ны өдрийн 1382 тоот захирамжаар хариуцагч нарыг эрэн сурвалжлах шийдвэр гарсан. Тус захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс хаягийг тодруулж, 2024.06.03-ны өдөр хариуг бичгээр өгсөн. Улмаар хариуцагч нарын хаяг тодорхой болсон тул нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Иймд хариуцагч Ж.******* болон С.******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 70,735,890.42 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, ******* айл *******417*******, гийн гудамж, дугаар байрны тоотод байрлах, 32 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Ж.*******, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зээлийг хариуцагч Ж.*******, С.******* нар нь бодитоор хүлээн аваагүй. Учир нь уг зээл Ж.*******гийн 20 онд ************** ББСБ ХХК-иас О.ын хамт авсан 20,000,000 төгрөгийн зээл, түүний үлдэгдэл хүү 7,000,000 төгрөгийг нэмж, нийт 27,000,000 төгрөгийн зээлийг олгосон гэх зээлийг зээлээр хаасан, хууль бус хэлцлийн үндсэн дээр үүссэн асуудал болно. 2020 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно., 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно., 22 дугаар зүйлийн 1-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Гэтэл 2020.01.09-ний өдрийн ЗГ/2020/01 тоот зээлийн гэрээгээр ************** ББСБ ХХК нь Ж.*******, С.******* нарт ямар ч зээлийн данс нээж, мөнгөн шилжүүлэг хийгээгүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн үйлдэл мөн. Иймд өмнөх зээл, хүүгийн үлдэгдэл болох 27,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, харин хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Хариуцагч С.*******, Бүүх ХХК, тэдний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2020.01.09-ний өдөр ************** ББСБ ХХК-д 27,000,000 төгрөгийг зээлэх хүсэлт гаргасны үндсэн дээр зээлийн гэрээг байгуулсан, барьцаанд Бүүх ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, ******* айл /*******/, гийн гудамж, дугаар байрны тоотод байрлах, 38.24 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу С.******* мөнгийг хүлээж аваагүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тухай хуульд зааснаар зээлийг хариуцагчид олгоогүй, зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Улмаар зээлдүүлэгч нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3, 19.5-т тус тус зааснаар зээл олгох хэлбэрийг хуульд өөрөөр заагаагүй бол талууд харилцан тохиролцохоор хуульчлагдсан хэдий ч 2 болон түүнээс дээш зээлдэгч байгаа тохиолдолд харилцагчид зээлийн данс нээн, зээлдэгчийг зээлээ ашиглах боломж нөхцөлөөр хангах, үүнтэй холбоотойгоор зээлдэгч нь зээлээ ашиглах боломж үүснэ. Өөрөр хэлбэл нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчсөн бөгөөд зээлийг бодитоор олгоогүй, хариуцагч С.******* нь зээлийг хүлээн авч ашиглаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тиймээс хариуцагч С.******* болон Бүүх ХХК нь зээлийн төлбөр төлөхийг, мөн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ж.*******, С.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2020.01.09-ний өдрийн зээлийн гэрээ, зээл хүү төлөх хуваарь, 2020.01.08-ны өдрийн *******гийн хүсэлт, 2020.01.09-ний өдрийн Ж.*******гийн хүсэлт, 2020.01.09-ний өдрийн ипотекийн гэрээ, Бүүх ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Бүүх ХХК-ийн 20.03.20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Бүүх ХХК-ийн дүрэм, 2020.01.10-ны өдрийн Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын лавлагаа, Бүүх ХХК-ийн 202.01.09-ний өдрийн үүсгэн байгуулагчийн шийдвэр, 2020.01.10-ны өдрийн зээлийн гүйлгээ хийх шийдвэр, 2020.01.10-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2020.04.13, 2022.03.02, 2022.*******.29-ний өдрийн Ж.*******гийн хүсэлтүүд, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.05-ны өдрийн 1382 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн гийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2024.06.13-ны өдрийн албан бичиг, 2024.06.-ны өдрийн хүү, тооцооллын хүснэгт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.26-ны өдрийн *******557 дугаар шүүгчийн захирамж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт гэсэн баримтуудыг,

 

4.Хариуцагч Ж.******* нотлох баримтаар,

Нотариатчдын танхимын бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2017.08.04-ний өдрийн ************** ББСБ ХХК, О. нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн төлбөр, хүүг төлөх хуваарь, 2017.08.04-ний өдрийн ипотекийн гэрээ, Ж.*******, О. нарын иргэний үнэмлэхний хуулбар, Ж.*******гийн ХААН банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, О.ын ХААН банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримууд,

Хариуцагч талын гаргасан хүсэлтээр ******* ******* ББСБ ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журам, О.ын зээл хаасан кассын гүйлгээний баримт, Шүүхийн тусгай архивын 2024.12.05-ны өдрийн 1/7483 тоот албан бичиг, хавсралт болох Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.10-ны өдрийн 14422 дугаар шүүгчийн захирамж, Б.Дэлгэрмөрөнгийн 2021.*******.16-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2020.01.10-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******, С.******* нар болон Бүүх ХХК-нд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 70,735,890 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчийн гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...бидний хооронд байгуулагдсан 2020 оны 27,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу манай байгууллага зээлийн мөнгийг хариуцагч Ж.*******д бэлнээр хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан ба, хариуцагч С.******* нь хамтран зээлдэгчээр оролцсон, Бүүх ХХК нь өөрийн хөрөнгийг тухайн зээлийн барьцаанд тавьсан, хариуцагч нар зээлийг хүлээн авч ашигласан боловч гэрээнд заасны дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг огт төлөөгүй, зээлийн үлдэгдэлтэй байгаа тул тэднээс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч Ж.*******, түүний төлөөлөгч гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...2020 онд хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-иас бодитоор зээл аваагүй, харин О.ын хамт авсан зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, хүү 7,000,000 төгрөгийг тооцож, нийт 27,000,000 төгрөг болгож гэрээ хийсэн, тиймээс хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй, харин зээлийн үлдэгдэлтэй байсан 27,000,000 төгрөгөө төлөхийг зөвшөөрнө... гэж,

Хариуцагч С.******* болон Бүүх ХХК, түүний төлөөлөгч гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...хариуцагч С.Жамрсан зээлийг бодитоор аваагүй, ашиглаагүй учир зээл төлөхийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч ************** ХХК нь зээлийг бодитоор олгоогүй учир зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна, тиймээс хариуцагч Бүүх ХХК нь барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэл үндэслэлгүй... гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Хариуцагч Ж.******* нь О.ын хамт 2017.08.04-ний өдөр ************** ББСБ ХХК-иас 20,000,000 төгрөгийн зээлийг, албан хэрэгцээнд зориулан, сарын 3,5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, бэлэн бусаар зээлж авах, 2017.08.04-ний өдрийн ипотекийн гэрээний дагуу зээлдэгч О.ын өмчлөлийн дүүргийн 1 дүгээр хороо, хорооллын 1 дүгээр байр, 8 тоотод байрлах, 29 м.кв, 2 өрөө орон сууцыг барьцаалсан байх ба, энэхүү зээлийн гэрээнд хариуцагч Ж.******* нь хамтран зээлдэгчээр оролцсон байна.

 

Уг зээлийн гэрээний дагуу ************** ББСБ ХХК нь 2017.08.07-ны өдөр зээлийн мөнгө болох 20,000,000 төгрөгөөс 19,900,000 төгрөгийг О.ын ХААН банк ХК-ийн 5750*******8081 тоот дансанд шилжүүлэн өгсөн байх ба, зээлдэгч нар нь зээлийг хүлээн авч ашиглаад, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 20.08.04-ний өдөр гэхэд үндсэн зээлд 20,000,000 төгрөг, хүүд 8,400,000 төгрөг, нийт 28,400,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн. Энэ үүргийн дагуу Ж.******* нь 2017.12.06-ны өдрийн 688,000 төгрөг, 20.03.-ны өдөр 1,500,000 төгрөг, 20.08.08-ны өдөр 0,000 төгрөг, 2019.04.03-ны өдөр 800,000 төгрөг, 2019.04.05-ны өдөр 500,000 төгрөг, 2019.09.20-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 5,708,000 төгрөг төлсөн, улмаар 2020.01.09-ний өдөр 26,893,828 төгрөг төлж О., Ж.******* нар зээлээ хаасан болох нь Ж.*******гийн ХААН банк ХК-ийн дансны хуулга, зээлийн гэрээ, О.ын ХААН банк ХК-ийн дансны хуулга, ************** ББСБ ХХК-ийн кассын гүйлгээний мэдээ гэсэн баримтаар тогтоогдсон.

 

4.Ийнхүү хариуцагч Ж.******* нь 2020.01.08-ны өдөр нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-нд хандан компанийн эргэлтийн хөрөнгөд зориулж зээл авахыг хүсэж, зээлд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах тухай хүсэлтийг, мөн хариуцагч С.******* нь 2020.01.08-ны өдөр нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-нд хандан эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 27,000,000 төгрөг зээлэх, барьцаанд компанийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах тухай хүсэлтийг тус тус гаргасан байх ба, эдгээр хүсэлтийг нэхэмжлэгч ************** ББСБ ХХК хүлээн авснаар зохигчийн хооронд 2020.01.09-ний өдөр зээл, барьцааны гэрээ байгуулагджээ.

 

Өөрөөр хэлбэл, зохигч өмнө нь зээлийн гэрээний харилцаатай байсан, хариуцагч Ж.******* нь 2017.08.04-ний өдөр О.ын хамт авсан 20,000,000 төгрөгийн зээлийн төлбөрөө 2020.01.09-ний өдөр 26,893,828 төгрөг болгон төлж дуусгаснаар мөн өдөр хариуцагч Ж.*******, С.******* нар нь шинээр 27,000,000 төгрөгийн зээл авсан гэж үзэхээр байх ба, хариуцагч нарын гаргасан өмнө авсан зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг дээр хүү 7,000,000 төгрөг нэмж аваад зээлийн гэрээ байгуулсан, зээлийг бодитоор аваагүй гэх тайлбар-ыг нотолсон өөр бусад бичгийн баримтгүй байх тул энэхүү тайлбар үгүйсгэгдэнэ.

 

4.1.Хариуцагч Ж.*******, С.******* нар нь дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-иас 27,000,000 төгрөгийг, сарын 3%-ийн хүүтэй, ******* сарын хугацаатай, бэлнээр, компанийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авах, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн гэрээний хугацаа дуусах 2020.12.09-ний өдөр үндсэн зээлд 27,000,000 төгрөг, хүүд 6,892,767 төгрөг, нийт 33,892,767 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх, нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-иас зээлийг олгох үүргийг харилцан хүлээсэн байх ба, энэхүү гэрээнд С.******* нь хамтран үүрэг хүлээжээ.

 

4.2.Зохигчид энэхүү зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2020.01.09-ний өдөр ипотекийн гэрээ байгуулж, хариуцагч нар нь Бүүх ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, ******* айл /*******/, гийн гудамж, дугаар байрны тоотод байрлах, 38,24 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг нэхэмжлэгчид барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба, 20.03.20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр барьцааны гэрээний зүйл болсон дурдсан орон сууц нь хариуцагч Бүүх ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдоно.

 

5.Шүүх зохигчийн хооронд байгуулагдсан дурдсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасан шаардлагад нийцсэн Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон, хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.

 

Тийм учраас хариуцагч С.******* болон Бүүх ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан ...зээлийн төлбөрийг бодитоор өгөөгүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон өөрийн байгууллагын зээлийн үйл ажиллагааны журмын 13 дугаар зүйлийн 13.4, 13.5-д заасныг зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл... гэх тайлбар үгүйсгэгдэнэ. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хуулиар хориглосон, хориглосон зүйлс нь талуудын хэлцлийн объект болсон, хэлцлийн агуулга хуульд нийцэхгүй байх шинжийг агуулдаг онцлогтой.

 

5.1.Зохигчийн маргааны зүйл болсон 27,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь дээрх хууль зүйн ойлголтод хамаарахгүй, нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-ийг хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэхгүй, зээлийн гэрээний зүйл нь хуулиар хориглосон объектод хамаарахгүй, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хариуцагч нарын зээл авах хүсэл зоригийг нэхэмжлэгч хүлээн авснаар зохигчид зээлийн гэрээний харилцаанд орсон, хэлцлийн агуулга нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл, зохигчийн гэрээ байгуулах 2020 онд 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан байна. Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцох гэж, ************** ББСБ ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журмын 13 дугаар зүйлийн зээл олгох гэсэн хэсгийн 13.4-т зээлийг харилцагчийн хүсэлтээр бэлэн болон бусаар олгож болно. Бэлэн бусаар олгох бол зээлдэгчийн эзэмшлийн дансанд олгож, гүйлгээний баримтын хувийг зээлийн хувийн хэрэгт хадгална. Зээлдэгчээс өөр этгээдийн дансанд зээл олгохыг хориглоно гэж, 13.5-д зээлдэгч хоёр буюу түүнээс дээш этгээд байх тохиолдолд гэрээнд заасан аль нэгнийх нь дансанд зээлийг олгоно гэж тус тус зохицуулжээ.

 

5.2.Зохигч хууль болон журмын дээрх заалтуудын дагуу зээл олгох хэлбэрийг зээлийн гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2.1.6-д бэлэн гэж тодорхойлон тохиролцсон байх ба, энэ тохиролцооны дагуу зээлийн мөнгийг хариуцагч Ж.*******д бэлнээр хүлээлгэн өгснийг хууль болон журмын заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин 2021.05.21-ний өдөр Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай шинэчлэн батлагдаж, 2021.07.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байх ба, зохигчийн хооронд үүссэн 2020 оны зээлийн гэрээний харилцаанд уг хуулийн зохицуулалтыг хамааралгүй гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.6, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зээлийн 27,000,000 төгрөгийг 2020.01.10-ны өдрийн зээлийн гүйлгээ хийх шийдвэрийг үндэслэн, зээлийн шимтгэлийг суутган, мөн өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар хариуцагч Ж.*******д 26,894,000 төгрөг болгон хүлээлгэн өгч, үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлсэн байна. Харин хариуцагч нар нь зээлийг хүлээн авч ашигласан атлаа гэрээний хугацаа дуусах 2020.12.09-ний өдөр зээл, хүүг эргэн төлөх үүргээ огт биелүүлээгүй байна.

 

6.1.Улмаар нэхэмжлэгч ************** ХХК нь зээлийн төлбөрөө төлөхийг хариуцагч нараас удаа дараа шаардсан байх ба, хариуцагч Ж.******* нь 2020.04.13-ны өдрийн хүсэлтээр 27,000,000 төгрөгийг зээлж авсан, зээлийн эхний 3 сарын хүүг төлөх ёстой боловч төлөлт хийж чадсангүй, санхүүжилт орох үед зээлийг төлөх гэсэн байдлаар зээл төлөхөө илэрхийлж байсан ба, зээлийн гэрээний хугацаа 2020.12.09-ний өдөр дууссан байна. Тиймээс нэхэмжлэгч ************** ББСБ ХХК нь 2021.*******.16-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэхүү зээлтэй холбоотой нэхэмжлэлийг гаргасан, тус шүүхийн 2021.12.10-ны өдрийн 14422 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.

 

6.2.Түүнчлэн хариуцагч Ж.******* нь 2022.03.02-ны өдөр 2022.03.02-ны өдөр зээл төлөлтийн талаар уулзлаа, 2022.12.25-ны дотор зээлээ төлж дуусгахаар тохиролцоо гэдэг байдлаар зээл төлөхөө зөвшөөрсөн, мөн хариуцагч Ж.******* нь 2022.*******.29-ний өдрийн хүсэлтээр зээл төлөхөө удаа дараа нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд илэрхийлсэн байх боловч огт төлөөгүй, холбоо тасарсан. Тиймээс нэхэмжлэгч ************** ББСБ ХХК нь шүүхэд дахин хандаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.05-ны өдрийн 1382 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн гийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2024.06.13-ны өдрийн албан бичгээр хариуцагч С.*******, Ж.******* нарыг эрэн сурвалжлуулж тэдний оршин суугаа хаягийг тогтоолгосон. Нэхэмжлэгч нь 2024.06.26-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.26-ны өдрийн *******557 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх ба, нэхэмжлэгч нь 2024.08.05-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

 

Эдгээр үйл баримтуудаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа нь мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар нэхэмжлэгч ************** ББСБ ХХК нь тогтоосон журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тасалдаж, хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолох үндэслэлийг бий болгож байх ба, энэ нь нэхэмжлэгчийн шаардлага хөөн хэлэлцэх хугацаан дотроо байгааг нотолно.

 

6.3.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дүгээр зүйл болон зээлийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 27,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч нар нь мөн хуулийн заалт болон зээлийн гэрээнд зааснаар ашигласан зээл, хүү төлөх үндсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, зээлийн төлөлтийг огт хийгээгүй байх тул гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх нэмэлт үүрэг хүлээнэ. Тодруулбал, хариуцагч нар нь 2024.06.-ны өдрийн хүү тооцооллын хүснэгтээр үндсэн зээлийн үлдэгдэл 27,000,000 төгрөг, хүү 39,093,041 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,664,153 төгрөг, нийт 70,757,194 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон ба, нэхэмжлэгч талын гарган өгсөн энэхүү тооцооллын талаар хариуцагч тал маргаагүй, шүүх тооцооллыг үндэслэл бүхий байна гэж үзлээ.

 

7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж,

 

7.1.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж,

24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж,

26 дугаар зүйлийн 1-д зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ гэж,

 

7.2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж,

158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж,

174 дүгээр зүйлийн 174.1-д ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж,

175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж,

 

7.3.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, 41.2-т энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

 

8.Тиймээс нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-нд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, зээл болон барьцааны гэрээнд зааснаар хариуцагч Ж.*******, С.******* нар болон Бүүх ХХК-иас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх үүсчээ.

 

Хариуцагч Ж.*******, С.******* нар болон Бүүх ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 158 дугаар зүйлийн 158.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 24 дүгээр зүйлийн 2, 26 дугаар зүйлийн 1-д зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, хариуцагч С.******* нь Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн 242.1, 242.*******-д зааснаар зээлийг хамтран төлөх үүрэг хүлээсэн этгээд, хариуцагч Бүүх ХХК нь барьцааны гэрээнд заасны дагуу барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг хүлээсэн этгээдүүд байна.

 

Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 27,000,000 төгрөг, хүү 39,093,041 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,664,153 төгрөг, нийт 70,757,194 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

9.Хариуцагч Ж.*******, С.******* нар нь зээлийн гэрээний дагуу 70,757,194 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ************** ББСБ ХХК нь барьцааны зүйл болох хариуцагч Бүүх ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, ******* айл /*******/, гийн гудамж, дугаар байрны тоотод байрлах, 38,24 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч Бүүх ХХК-нд үүрэг болгох үндэслэлтэй.

 

10.Нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-ийн 2024.08.05-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 581,830 /70,200+5*******,630/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******, С.******* нар болон Бүүх ХХК-иас 581,830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2., *******5.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Ж.*******, С.******* нараас 70,757,194 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-нд олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч Ж.*******, С.******* нар зээл төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-ийн барьцааны зүйл болох хариуцагч Бүүх ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, ******* айл /*******/, гийн гудамж, дугаар байрны тоотод байрлах, 38,24 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч Бүүх ХХК-нд үүрэг болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 581,830 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******, С.******* нар болон Бүүх ХХК-иас 581,830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************** ББСБ ХХК-д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2., *******9.3., *******9.4., *******9.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА