| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/02103/И |
| Дугаар | 192/ШШ2025/03566 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/03566
2*******5 ******* ******* 192/ШШ2*******5/03566
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол,******* дүгээр байр,******* дүгээр орц,******* тоотод оршин суух******* ургийн овогтой*******гийн******* /РД:ЧЖ4207*******80/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол,******* дүгээр байр,******* дүгээр орц,******* тоотод оршин суух******* ургийн овогтойгийн /РД:ЧЖ62051163/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөрг бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2*******5 оны дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2*******5 оны дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Алтанцэцэгт холбогдуулан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөрг бүртгүүлэхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Баянгол дүүргийн *******-р хороо, *******-р хороолол,*******-р байрны******* тоот 56 м2 3 өрөө орон сууцыг нөхөрт маань төмөр замаас өгсөн байр бөгөөд******* миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ байсан юм.
2*******2 оны эхээр охин нь “ажил хөөцөлдөх гэсэн чинь болохгүй байна” гэж дагуулан явж 2*******2 оны дугаар сарын-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ” гэгчийг хийгээд өөрийн нэр дээр ганц хүний өмчөөр бүртгүүлсэн байсныг дахин төлөвлөлтийн асуудал яригдах болсноор мөн 2*******4 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын архиваас уг гэрээг хуулбарлаж аваад мэдсэн юм.
Энэ талаар гэр бүлээрээ ярилцаж миний бие, хүү,,, нарын нэрийг оруулна, яагаад бидэнд хэлээгүй юм бэ гэхэд хүүхдүүд уурлаж, ажил хөөцөлдөхөд ордер ямар хэрэгтэй байдгийн, та яаж байгаа юм бэ?, одоо аягүй бол барьцаанд тавьж биднийг амьдрах газаргүй болгох нуу” гэхэд охин “миний нэр дээр л байж л байг, ордер нь энэ байна” гэхээр нь ямар нэг хууль бус үйлдэл хийхээс нь сэргийлж хүүхдүүд гэрчилгээний эх хувийг нь авсан. Бид нар өнөөдрийг хүртэл энэ байрандаа амьдарч байгаа, охин маань хэдийгээр энэ хаяг дээр бүртгэлтэй хэдий ч тусдаа амьдардаг атлаа маргаан үүсээд ирмэгц хүрч ирээд нэг өрөөнд нь амьдарч байгаа.
Охин нь одоо амьдарч байгаа биднээс зөвшөөрөл авалгүй, намайг хуурч бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зуруулсныг 83 настай би мэдээгүй. Би “умайн хүзүүний хоргүй хавдар” хагалгаанд 2010 онд орсноос хойш одоог хүртэл гуурстай байдаг, гэтэл ийм байдалтай байхад ч харж хандаж, асардаггүй хэр нь одоо “ээж үхчихвэл яахын миний нэр дээр байж байг” гэж хэлж намайг гомдоосон төдийгүй бүтэн 2 жил өөрийн өмчлөлд байлгасан атлаа байрны мөнгө төлдөггүй биднээр төлүүлж явсан байна. Гэтэл дахин гэрчилгээ авахад бидний зөвшөөрлийг аваагүйгээр барахгүй намайг үхэхийг хүлээж байгаа аястай байгаад нь маш их гомдож байна.
Иймд 2*******2 оны дугаар сарын-ны өдрийн “бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр*******гийн*******г бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Д.Алтанцэцэгт холбогдуулан тус шүүхэд үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Д.Ганцогт нь миний төрсөн хүүхэд бөгөөд намайг дагуулан нотариат орж гарын үсэг зуруулж итгэмжлэл авсан. Би шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгааг нь мэдээгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд дээрх нэхэмжлэлд миний өмнөөс ор үндэслэлгүй зүйлс бичсэн байна.
Дээрх үндэслэлээр Д.Алтанцэцэгт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөрг бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Алтанцэцэгт холбогдуулан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөрг бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчыг өөрийг нь төлөөлж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан үндэслэлээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Д.Алтанцэцэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Алтанцэцэгт холбогдох үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөрг бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ