2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/03567

 

 

 

 

 

 

 

 

    2025                      30                                           192/ШШ2025/03567

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,

 

 Нэхэмжлэгч:-Уул аймаг, сум, юнайтед арена, “****************************”******* /РД:6829147/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол,, 4 тоотод оршин суух “Сүлд*******”******* /РД:6053866/-д холбогдох

 

128,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх*******иллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “****************************”******* нь хариуцагч “Сүлд*******”*******-д холбогдуулан,, төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “************** ахуйг дэмжих сан” нь 2023 оны 07 сарын-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг *********************************** болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. “****************************”******* нь газар тариалан, мал************** салбарыг дэмжих чиглэлээр үйл*******иллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн,******* ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. “Сүлд*******”******* нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 85,936,605.00 төгрөг байна. Үүнд 2018 оны сарын 11-ний өдөр ҮР-ХӨ дугаартай Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

2024 оны 11 дүгээр сарын-ны өдрийн байдлаар үлдэгдэл 85,936,605.00 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50 хувиар тооцоход 42,968,302.00 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 85,936,605.00 төгрөг, нийт,,.00 төгрөг гаргуулахаар байна.

Иймд “Сүлд*******”*******-иас үндсэн төлбөр 85,936,605.00 төгрөг, анз 42,968,302.00 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага,,.00 /нэг зуун хорин найман сая, есөн зуун дөрвөн мянга, есөн зуун долоон/ төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “****************************”******* нь хариуцагч “Сүлд*******”*******-д холбогдуулан,,.00 /нэг зуун хорин найман сая, есөн зуун дөрвөн мянга, есөн зуун долоон/ нэхэмжлэлийг гаргасан билээ.

Нэхэмжлэгч нь үндсэн төлбөр 85,936,605.00 төгрөг, алданги болох 42,968,302.00 төгрөг, нийт,, төгрөгийг нэхэмжилснээс үндсэн төлбөрийг 8,593,700 төгрөгөөр багасгаж 77,342,905 төгрөгийн үндсэн төлбөр, алдангийг үндсэн төлбөрийг хувь болох 7,734,270 төгрөг болгож нийт 85,077,175 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцон талууд 2025 оны 4 дүгээр сарын-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасны дагуу зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “****************************”******* нь хариуцагч “Сүлд*******”*******-д холбогдуулан,, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч “****************************”******* нь нэхэмжилсэн,, төгрөгийн 43,827,732 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Сүлд*******”******* нь 85,077,175 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан байна.

 

“****************************”*******-аас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1029 дугаартай итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг “Эн ди жи партнерс”*******-д олгосон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу энэхүү эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “****************************”*******-ийн нэхэмжилсэн,, төгрөгийн 43,827,732 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Сүлд*******”******* нь 85,077,175 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагч “Сүлд*******”*******-аас 291,667.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

  

ШҮҮГЧ                                                 Ч.БАТЧИМЭГ