Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2025/0317

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.С*******,

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны акт гаргуулахыг буюу өндөр насны тэтгэврийн шинэчлэлийг дахин тооцож олгуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин, нэхэмжлэгч Б.С*******, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*******, М.Б*******, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч Б.С******* нь Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт тус тус холбогдуулан Захиргааны акт гаргуулахыг буюу өндөр насны тэтгэврийн шинэчлэлийг дахин тооцож олгуулахыг даалгах-аар маргасан.

2. Маргааны үйл баримтын талаар:

2.1. Нэхэмжлэгч Б.С******* нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд өндөр насны тэтгэврээ шинээр тогтоолгохоор хандаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 07/******* дугаар албан бичгээр Б.С*******д ... Монгол Улсын Засгийн газрын 2023 оны ******* дугаар тогтоолоор шинэчлэн баталсан тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрээр бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг шинэчлэн бодсон ... Засгийн газрын ******* дүгээр тогтоолын дагуу бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгоод байна гэх хариуг ирүүлсэн.

2.2. Б.С******* 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт Нийгмийн даатгалын хууль шинэчлэгдсэний дагуу өндөр насны тэтгэврээ нэг удаа шинэчлэн тогтоолгох-оор хандаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 04/ дүгээр албан бичгээр ... Засгийн газрын 2024 оны 10 дугаар тогтоолд зааснаар 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 1,,000 төгрөг хэвээр байгаа бөгөөд Та тэтгэврээ 1981-1985 оны цалин хөлснөөс бодуулсан тул 2024 онд мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг баримтлан таны тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжгүй байна гэх хариуг өгсөн.

2.3. Нэхэмжлэгчээс дээрх хариуг эс зөвшөөрч тус шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2025/1520 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1.Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2014 оны 07-р сарын 24-ны өдрийн тоот шийдвэрээр миний тэтгэврийг 2014 оны 06-р сарын 01-ний өдрөөс шинэчлэн тогтоосон цалингийн тодорхойлолтыг үндэслэн 2011 оны Гурван талт үндэсний хорооны шийдвэрийн дагуу тэтгэвэр тогтоох орлогын дээд хэмжээг 2013 оны 09-р сарын 01-ны өдөр хүртэл хүчинтэй байсан 1000 төгрөгөөр 2014 оны шинэчилсэн цалингаар тэтгэвэр тооцож хасалт хийсэн байна.

Тэтгэвэр тогтоох орлогын дээд хэмжээг зориуд зөрүүтэй тогтоосноос болж миний бие хохирсон гэж үзэж байна. Үүнд:

- 2000 онд сарын дундаж цалин төгрөгөөр тэтгэврээ тогтоолгож байсан бол 2023 онд МУ-ын Засгийн газраас тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 500.000 төгрөгөөр тооцуулж хохирсон. /500.000 х *******.74=1030971 төгрөг/.

- Энэ тогтоосон тэтгэвэр, тэтгэмжийн хуулийг зөрчин баазын даргын цалинг тоо бүртгэгчийн цалинтай дүйцүүлэн тооцсон байна.

- Тэтгэвэр шинэчилсэн тодорхойлолтоор 1981 оны 12 сар, 1982 оны 12 сар, 1983 оны 12 сар, 1984 оны 11 сар, 1985 оны 12 сар, бүгд 59 сарын цалинг 1000 төгрөгний дээд хязгаараар хасаж үлдэх 1984 оны 9-р сарын цалинг 0 төгрөгөөр тэтгэврийг шинэчлэн тооцсон байна.

- 2023 оны тогтоосон *******.74 итгэлцүүрээр тооцож 1000 төгрөгний тэтгэвэр авна гэж тооцвол 57 жил улсад ажиллаж ажилласан хугацаандаа 100 хувь тэтгэврээ бодуулах. /20 жилд 45%, 37 жилд х 1.5% = 55%, 45+55=100%/. Шинээр тогтоосон *******.74 итгэлцүүрээр тооцоход 57 жил ажиллаж 1000 төгрөг тэтгэвэр авахаар байна. /682 х *******.74 = 1000 төгрөг/.

- Тэтгэврийг хязгаарласан 1000 төгрөгийн тэтгэврийг миний бие авна гэж бодвол 60 насны 57 жил ажиллаж байж энэ шийдвэр хэрэгжих юм. Энэ нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх заалт зөрчигдөн миний бие хохирч, амьдралаас тасархай шийдвэрийг Засгийн газраас гаргуулсан явдалд харамсаж байна.

Иймд хариуцагчид захиргааны акт гаргуулж Б.С******* миний тэтгэврийг хязгаарласан 1000 төгрөгийг хүчингүй болгож одоо мөрдөж байгаа хязгаарлалтаар тэтгэвэр шинэчлэн тооцож олгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

3.2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024 онд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг баримтлан миний тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжгүй байна гэсэн хариуг хууль бус гэж үзэж байна. Миний өгсөн өргөдөлд ямар ч хариу өгөөгүй. Үүнийг би хариу биш гэж үзэж байгаа.

2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тэтгэвэр шинэчлэн тогтоохдоо Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт очиж яагаад миний тэтгэврийг зөрүүтэй тогтоосон бэ гэсэн хүсэлт тавьсан. Үүний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуудсыг тэглэж өгсөн. Тамга, тэмдэг гарын үсэг зурсан. 60 сарын тэтгэврийн 59 сарыг нь хассан байсан. Яагаад хассан юм бэ гэж би очсон. Гэтэл 2023 оны тогтоолоор 2013 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл 1,,000 төгрөгөөр тооцсон. Таны энийг бид өөрчилж чадахгүй, Хөдөлмөр хамгааллын яамнаас программд орсон учраас яам өөрчилнө гэдэг зүйлийг хэлсэн. Үүний дагуу яаманд хадсан. Яамнаас хариу өгсөн. Миний хувьд 1,,000 төгрөгийг л өөрчлүүлэх гэж байгаа юм. Бусдаар бол маргах зүйл байхгүй. Яаж өөрчлүүлэх вэ гэхээр 2023 оны 07 дугаар сард байсан 6,600,000 төгрөгөөр өөрчлүүлье л гэж байгаа юм. Үндэслэл нь 1994 оны Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6-д хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэний тэтгэврийг бодоход баримтлах хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын хэмжээтэй дүйцүүлэн тооцно гэж заасан байдаг. Иймд тэтгэврийн дээд хязгаар нь 6,600,000 төгрөгөөр тооцуулъя гэсэн маргаан байгаа. 1,,000 төгрөгөөр тооцсон асуудлыг хүчингүй болгуулах эсхүл өөрчлүүлье.

Хөөн хэлэлцэх хугацааны асуудалтай холбогдуулан тайлбар хэлэхэд би эрүүл мэндийн шалтгаантай байсан. Би 84 настай хүн. Эрүүл мэндийн шалтгааны хувьд зүрх, судасны өвчинтэй. Сард 2 удаа даралтын эм авдаг. Миний регистрийн дугаараар ороод харахад маш ойлгомжтой. Өрхийн эмнэлгийн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Хоёрдугаарт Нийгмийн даатгалын ерөнхий газар жил бүр хэдэн онд төрсөн иргэдийн тэтгэврийг шинэчлэн нэмэгдүүлнэ гэж хуурч байсан.

Нэмж тайлбарлах зүйл байхгүй. Гэтэл Засгийн газрын тогтоолоор л Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчсөн юм шиг байна. Иймд шүүхийн шийдвэр гаргуулан шат шатны шүүхээр хянуулах хүсэлттэй байна гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол улсын засгийн газрын 2023 оны Итгэлцүүр шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай ******* дугаар тогтоолоор тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон.

Монгол улсын Засгийн газрын 2023 оны ******* дугаар тогтоолоор шинэчлэн баталсан тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрээр бүх тэтгэвэр авагчийн цалинг шинэчлэн бодсон. Дээрх тогтоолын 3-т Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1,,000 төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тооцсугай гэж заасныг үндэслэн иргэн Б.С*******ын тэтгэвэр тогтоолгох үедээ тооцуулсан 1981-1985 оны 5 жилийн цалин хөлсийг 2013 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ болох 1,,000 төгрөгийг баримтлан дундаж цалинг тооцож тэтгэврийг бодсон.

Мөн Засгийн газрын ******* дүгээр тогтоолыг баримтлан Б.С*******ын тэтгэврийг бодож 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэн бодсон тэтгэврээр олгож эхэлсэн.

Засгийн газрын 2024 оны ******* дүгээр Итгэлцүүр батлах тухай тогтоолын 2 дах хэсэгт Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолд заасан сарын дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар,.....тус тус тооцсугай гэж зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140,400 төгрөг байхаар тогтоож 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөрдөж эхэлсэн байна.

Иймд Засгийн газрын 2024 оны ******* дүгээр тогтоолд заасны дагуу сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 1,,00 төгрөг хэвээр байгаа юм. Иргэн Б.С******* нь өөрийн хүсэлтийн дагуу 1981-1985 оны цалин хөлснөөс бодуулсан тул 2025 онд мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний хэмжээг баримтлан тэтгэврийг шинэчлэн тогтоох үндэслэлгүй юм. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.2. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.С******* нь улсад 34 жил 8 сар ажиллан 1981-1985 оны 5 жилийн цалин, хөлсний дунджаас өндөр насны тэтгэврийг 1995 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс тогтоолгосон байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн (өмнө нь мөрдөж байсан) 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт "Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно гэж заасны дагуу зөвхөн Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрхтэй.

Засгийн газрын 1996 оны "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох тухай" 80 дугаар тогтоолын 1 дэх заалтад даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг 80.000 төгрөг байхаар тогтоосон. Засгийн газрын 1998 оны оны "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоож, Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүйд тооцож 2 дахь заалтыг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн байна.

Улсын их хурлын 2010 оны Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно" гэж заасны дагуу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 01 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 1,,000 төгрөг байхаар тогтоосон тул хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 1,,000 төгрөгөөр мөрдсөн.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тус тус тэнцүү байна" гэж заасан.

Хуулийн энэ зохицуулалтын дагуу даатгуулагчийн сарын цалин хөлс нь хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс хэтрэх тохиолдолд давсан хэсэгт нь шимтгэл ногдуулдаггүй болно.

Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн "Итгэлцүүр тогтоох тухай" 10 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт "Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолд заасан сарын дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар, ... тус тус тооцсугай гэж заасан.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 01 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 100 төгрөг байхаар тогтоож 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөрдөхөөр заасан байна.

Иймд Засгийн газрын 2024 оны 10 дугаар тогтоолд зааснаар 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 1000 төгрөг хэвээр байгаа бөгөөд нэхэмжлэгч Б.С******* нь тэтгэврээ 1981-1985 оны цалин хөлснөөс бодуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.3. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Б.С******* нь улсад 34 жил 8 сар ажиллан 1981-1985 оны 5 жилийн цалин, хөлсний дунджаас өндөр насны тэтгэврийг 1995 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс тогтоолгосон байна. Энэ хугацаанд Засгийн газрын 1996 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох тухай 80 дугаар тогтоолын 1 дэх заалтад даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг 80,000 төгрөг байхаар тогтоосон. Засгийн газрын 1998 оны Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоож, Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүйд тооцож, 2 дахь заалтыг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн байна.

Улсын их хурлын 2010 оны Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно гэж заасны дагуу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 01 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 140,400 төгрөг байхаар тогтоосон тул хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын төгрөгөөр мөрдсөн дээд хэмжээ 1,,000 төгрөгөөр мөрдсөн. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтын дагуу даатгуулагчийн сарын цалин хөлс нь хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс хэтрэх тохиолдолд давсан хэсэгт нь шимтгэл ногдуулдаггүй болно. Төрийн албаны байгууллагууд нь Төрийн албаны тухай хуульд зааснаар ил тод байх, Захиргааны ерөнхий хуульд зааснаар хуульд үндэслэх зарчмуудыг баримтлан ажилдаг учраас тэтгэврийг үнэн зөв тогтоосон байна. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн өгсөн өргөдлийн хариуг хүргүүлэх тухай албан бичгээр миний асуудлыг шийдвэрлэж өгсөнгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Та манай хариу албан бичгийг 2025 оны 05 дугаар сарын 24-ны өдөр гардаж авсан гэж урьдчилсан хэлэлцүүлэгт хэлсэн байдаг. Үүнээс хойш 2025 оны 01 дүгээр сард шүүхэд хандсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.С*******ын нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалд холбогдох захиргааны хэрэг нь нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газраас хамгийн сүүлд авсан хариу тайлбарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар гомдол гаргах эрхээ сэргээлгэх эрх нь байсан. Хоёрдугаарт Нийгмийн даатгалын ерөнхий газар нь хуульд үндэслэх зарчмын дагуу хууль, дүрэм журмаа баримталж ажилладаг. Засгийн газрын зохих тогтоолууд болон Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн тэтгэврийг тогтоосон үйл баримт нь хууль зөрчөөгүй учраас Б.С*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.4. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоолгох цалин хөлсний итгэлцүүрийг хуульд зааснаар Засгийн газрын тогтоолоор баталдаг. Засгийн газрын ******* буюу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар тогтоолоор мөн 2024 онд мөрдөх шимтгэл ногдуулах болон тэтгэвэр тэтгэмж тогтоолгох, цалин хөлсний итгэлцүүрийг баталсан. Батлахдаа тухайн 2011 онд буюу хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос баталсан 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 140,400 төгрөгөөр баталсан байдаг. Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэгч нь Нийгмийн даатгалын байгууллага. Шимтгэл төлж байгаа даатгуулагч болон тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн итгэлцүүр шинэчлэгдсэн тохиолдолд зайлшгүй энэхүү итгэлцүүрээр өсгөнө. Өсгөхдөө тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг баримталдаг. Дээд хэмжээг яагаад баримталж байгаа вэ гэвэл тухайн онд мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс илүү орлогод шимтгэл ногдуулдаггүй. Иймд таны 1981-1985 оны цалин хөлсийг итгэлцүүрээр өсгөхөөс тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс дээгүүр боловч Засгийн газрын тогтоолоор 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг 1,,000 төгрөгөөр хязгаарласан учраас бид Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэгч агентлагийн хувьд энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг тухайн үед бүрдэж байсан хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр хязгаарлан өөрчилсөн байгаа.

Нийгмийн даатгалын 1994 оны багц хууль хүчингүй болж, 1995 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн шинэ хууль хэрэгжиж байгаа. Өмнөх хууль шинэ хуулийг дагаж мөрдөх хүртэлх хугацаагаар хэрэгжиж хүчингүй болсон. Мөн 2014 онд яаж шинэчилсэн бэ гэхээр 2014 онд Засгийн газраас итгэлцүүрийг шинэчлэн баталсан байгаа. Итгэлцүүр өөрчлөгдөх бүрд бүх тэтгэвэр авагчийн тэтгэвэр тогтоолгосон цалин хөлсийг тухайн шинэчлэн батлагдсан итгэлцүүрээр өсгөж цалин хөлс тухайн онуудад мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр тооцож явдаг. Өөрөөр хэлбэл хөдөлмөр нийгмийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааг 140,400 төгрөг гэж тогтоосон учраас үүнийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү гэж үзвэл бүх тэтгэвэр авагчийн тэтгэвэр энэ тогтоолын дагуу өөрчлөлт хийгдээд олгогдож байгаа.

4.5. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1,308,112 төгрөгийг авч байгаа. Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд хэргийн оролцогчдын тайлбарыг үнэлж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгч Б.С******* нь анх Чингэлтэй районы АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дэргэдэх Улсын тэтгэвэр тогтоох орон тооны бус байнгын комиссын \тухайн үеийн нэрээр\ тогтоолоор улсад нийт 34 жил 8 сар ажилласан, 55 настай эрэгтэй болзол хангасан үндэслэлээр 1981-1985 оны 5 жилийн цалин, хөлсний дунджаас тооцуулан 1995 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ.

2. Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай ******* дугаар тогтоолоор баталсан тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрээр Б.С*******ын дундаж цалин болох 1,402,684 /нэг сая дөрвөн зуун хоёр мянга зургаа зуун наян дөрөв/ төгрөгөөс 19 жилд оногдох тэтгэвэр 1,134,068 /нэг сая нэг зуун гучин дөрвөн мянга жаран найм/ төгрөг болж өөрчлөн тогтоосон байна.

3. Засгийн газрын 2023 оны ******* дугаар тогтоолоор шинэчлэн баталсан тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрээр бүх тэтгэвэр авагчийн цалинг шинэчлэн тогтоох ингэхдээ уг тогтоолын 3-т Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1,,000 төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар ... заасныг үндэслэн Б.С*******ын тэтгэвэр тогтоолгох үедээ тооцуулсан 1981-1985 оны 5 жилийн цалин хөлсийг 2013 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ болох 1,,000 төгрөгийг баримтлан дундаж цалинг тооцож тэтгэврийг тооцож, Засгийн газрын ******* дүгээр тогтоолын дагуу Б.С*******д 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэн бодсон тэтгэврийг олгож эхэлсэн байна.

4.Засгийн газрын 2024 оны ******* дүгээр тогтоолын 2-т Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолд заасан сарын дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар,...тус тус тооцохоор заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140,400 төгрөг байхаар тогтоосныг 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөрдөж эхэлжээ.

5.Үүний дагуу сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 1,,000 төгрөг хэвээр байгаа бөгөөд Б.С*******ын тэтгэвэр тогтоолгохдоо сонгосон 1981-1985 оны цалин хөлснөөс тооцуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 онд мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр өөрчлөн тэтгэврийг шинэчлэн тогтоох үндэслэлгүй байна.

6.Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 оны / 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт "Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно гэж заасны дагуу Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох эрхтэй.

7.Өмнө нь Засгийн газрын "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох тухай" 1996 оны 80 дугаар тогтоолын 1-д нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг 80.000 төгрөг байхаар тогтоосон. Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоож, Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүйд тооцсон байна.

8.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тус тус тэнцүү байна" гэж,

Засгийн газрын 2024 оны 10 дугаар тогтоолд 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 1,,000 төгрөг хэвээр байна.

9.Тодруулбал, Б.С*******ын тэтгэвэр тогтоолгох үедээ тооцуулсан 1981-1985 оны 5 жилийн цалин хөлсийг 2013 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ болох 1,,000 төгрөгийг баримтлан дундаж цалинг тооцож тэтгэврийг тооцож олгож байсан бөгөөд Засгийн газрын ******* дүгээр тогтоолыг баримтлан тэтгэврийг шинэчлэн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгож эхэлсэн нь дээрх хууль тогтоомжид нийцсэн бөгөөд хариуцагч нараас тэтгэврийг тооцохдоо нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Харин нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан өндөр насны тэтгэврийг тооцох харилцааг зохицуулсан Засгийн газрын тогтоолоор эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.

10.Иймд нэхэмжлэгч Б.С*******ын Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан Өндөр насны тэтгэврийн шинэчлэлийг дахин тооцож, олгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 оны/ 15 дугаар зүйлийн 7, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С*******ын Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан Өндөр насны тэтгэврийн шинэчлэлийг дахин тооцож, олгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН