| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2025/00204/И |
| Дугаар | 192/ШШ2025/03568 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/03568
2025 04 30 192/ШШ2025/03568
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэлийн шаардлага: *******,*******,******* төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэхиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Хөдөө” нь хариуцагч “Голден**************”*******,*******,******* нарт холбогдуулан *******,*******,******* төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Хөдөө ахуйг дэмжих сан” нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. “Хөдөө” нь газар тариалан, мал салбарыг дэмжих чиглэлээр үйлиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг.**************************** нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр *******,*******,******* төгрөг байна. Үүнд: 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр №УБ-2015/51 дугаартай Уринг боловсруулалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №ТШ-2016/66 дугаар Хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ, 2018 оны 5 дугаар 04-ний өдөр №Үр-СЭ-2018/181 дугаар Үр тарианы комбайн дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Түлш зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ОХУ-Т18/134 дугаар санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ОХУ/2018/Т134/БЮ9 дугаар Барьцааны гэрээг тус тус байгуулсан. 2023.11.27-ны өдрийн байдлаар дээрх гэрээнүүдийн үлдэгдэл *******,*******,******* төгрөг байна. Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50%-иар тооцоход гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 541,304,230 төгрөг, анз 270,652,115 төгрөг, нийт *******,*******,******* төгрөг гаргуулахаар байна.
Иймд*********************”*******-иас үндсэн төлбөр 541,304,230 төгрөг, алданги 270,652,115 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага *******,*******,******* / найман зуун арван нэгэн сая, есөн зуун тавин зургаан мянга, гурван зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хамтран хариуцагч нараас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Эн Ди Жи партнерс”******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Эн Ди Жи Партнерс”******* нь “Хөдөө”-ийг төлөөлөн хариуцагч “Голден**************”*******, хамтран хариуцагч*******, Ж.Отгонбаяр нарт холбогдуулан *******,*******,******* /найман зуун арван нэгэн сая, есэн зуун тавин зургаан мянга, гурван зуун дөчин таван/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан билээ.
“Хөдөө”-иас “Голден**************”******* нь төлбөрийг бүрэн барагдуулсан талаар баримт ирүүлсэн тул хариуцагч “Голден**************”*******, хамтран хариуцагч*******, Ж.Отгонбаяр нарт холбогдуулан гаргасан *******,*******,******* /найман зуун арван нэгэн сая, есөн зуун тавин зургаан мянга, гурван зуун дөчин таван/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хөдөө” нь хариуцагч “Голден**************”*******,*******,******* нарт холбогдуулан *******,*******,******* төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэхиллагааны явцад хариуцагч “Голден**************”******* нь зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагч “Голден**************”*******, хамтран хариуцагч*******,******* нарт холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “Голден**************”*******,*******,******* нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “Голден**************”*******,*******,******* нарт холбогдох *******,*******,******* төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Хөдөө” татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Хөдөө”-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 730,521 төгрөгөөс 365,260.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 365,260.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ