2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/03571

 

 

 

 

 

 

 

 

    2025           04            30                                           192/ШШ2025/03571

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт*******” ХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан*******,*******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Голомт*******” ХК-ийн нэхэмжилсэн*******,*******,******* төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Э.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 12,671,105.38 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12,671,105.38 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

“Голомт*******” ХК-аас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 18/07-3337 дугаартай итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг Г.Содном, Г.Бат-Эрдэнэ, Г.Одгэрэл нарт олгосон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу энэхүү эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Голомт*******” ХК-ийн нэхэмжилсэн*******,*******,******* төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Э.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 12,671,105.38 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12,671,105.38 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 304,661 төгрөгөөс 152,330.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 152,330.5 төгрөгийг, хариуцагчаас 152,330.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

  

ШҮҮГЧ                                                  Ч.БАТЧИМЭГ