| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/00439/И |
| Дугаар | 320/ШШ2025/00531 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 320/ШШ2025/00531
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: ХБ хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар,
Хариуцагч: Б.С
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 12,193,956.61 төгрөг, зээлийн хүү 2,070,890.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,401.98 төгрөг, нийт 14,320,248.65 (арван дөрвөн сая гурван зуун хорин мянга хоёр зуун дөчин найм) төгрөг (жаран тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 320/2025/00439/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХБ хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.С нь нэхэмжлэгч ХБ ХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр №ЗГ/54713527 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 17,675,396.44 төгрөгийг, жилийн 16,8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Дээр дурдсан онлайн цалингийн зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна. 2024 оны 01 дугаар сарын 31-ний өдөр БГХ/54713527 тоот барьцааны гэрээ байгуулж өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна. Зээлдэгч 2025 оны 04 дугаар сарын 03-ны байдлаар үндсэн зээлд 5,481,439.83 төгрөг, зээлийн хүүд 1,178,446.53 төгрөг, нийт 6,659,886.36 төгрөгийг төлсөн байна. Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 119 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 12.193.956.61 төгрөг, зээлийн хүү 2,070,890.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,401.98 төгрөг нийт 14,320,248.65 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээний 6.1.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Банкны санаачлагчаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна.
Иймд үндсэн зээл 12,193,956.61 төгрөг, зээлийн хүү 2,070,890.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,401.98 төгрөг, нийт 14,320,248.65 (арван дөрвөн сая гурван зуун хорин мянга хоёр зуун дөчин найм) төгрөг (жаран тав) мөнгө гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)
2. Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Б-рын С миний бие ХБ инд 14,320,248.65 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 49 дэх тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХБ хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Б.С д холбогдуулан үндсэн зээл 12,193,956.61 төгрөг, зээлийн хүү 2,070,890.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,401.98 төгрөг, нийт 14,320,248.65 (арван дөрвөн сая гурван зуун хорин мянга хоёр зуун дөчин найм) төгрөг (жаран тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Б-рын С миний бие ХБ анд 14,320,248.65 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,551 (хоёр зуун хорин есөн мянга таван зуун тавин нэг) төгрөгийн тал хувь буюу 114,775.5 (нэг зуун арван дөрвөн мянга долоон зуун далан тав) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.С ос 114,775.5 (нэг зуун арван дөрвөн мянга долоон зуун далан тав) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХБ хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 12,193,956.61 төгрөг, зээлийн хүү 2,070,890.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,401.98 төгрөг, нийт 14,320,248.65 (арван дөрвөн сая гурван зуун хорин мянга хоёр зуун дөчин найм) төгрөг (жаран тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.С төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,551 (хоёр зуун хорин есөн мянга таван зуун тавин нэг) төгрөгийн тал хувь буюу 114,775.5 (нэг зуун арван дөрвөн мянга долоон зуун далан тав) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.С ос 114,775.5 (нэг зуун арван дөрвөн мянга долоон зуун далан тав) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч ХБ хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН