| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхтуяа |
| Хэргийн индекс | 102/2022/05512/И/Т |
| Дугаар | 191/ШШ2025/03635 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/03635
20 04 29 191/ШШ20/03635
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Б холбогдох,
Бие даасан шаадлага гаргаагүй гуравдагч этгээд: З ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох орон сууцны үнэ 130,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С,
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Л., Б. нар нь 2019.11.14-ний өдөр *******аас 60,000,000 төгрөгийн зээл авахаар тохиролцсон бөгөөд *******ын зүгээс барьцаанд заавал үл хөдлөх хөрөнгө тавихыг шаардсан. Тиймээс Л. нь хуурай дүү болох *******гийн нэр дээр бүртгэлтэй өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, байрны тоотод байрлах, 39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Ингээд нотариат дээр очоод барьцааны гэрээ байгуулах гэтэл ******* нь би хувь хүн болохоор зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулахад хүндрэлтэй байна, тиймээс манай эгч *******гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр орон сууцаа шилжүүлчих, зээлээ төлж дуусаад буцаагаад нэр дээрээ шилжүүлэн аваарай гэж хэлсэн тул 2019.11.15-ны өдөр Б ******* ******* нарын хооронд бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, орон сууцаа *******гийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Л., Б , ******* нар нь анхнаасаа уг байрыг барьцаанд тавьж барьцааны гэрээ байгуулж байна гэж *******госон болохоос орон сууцыг *******д бэлэглэх ямар ч хүсэл зориг, шаардлага байхгүй байсан. Тэдний зүгээс зээлээ буцаан төлөөд байраа авна гэж *******госон, мөн *******, ******* нар өөрсдийнх нь байрыг цааш нь дамжуулан барьцаалах, худалдан борлуулах ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрхгүй гэж нотариатчийн зүгээс зөвлөсөн. Гэтэл ******* нь орон сууцыг шилжүүлэн авсан өдрөө ******* ******* ******* ХХК-нд барьцаалж зээл авсан байх бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.23-ны өдрийн 102/ШШ2020/03197 дугаар шийдвэрээр - ХХК-иас 1.282.974.046 төгрөгийг гаргуулж, ******* ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа хийж *******гийн зээлийн гэрээнд түр барьцаалуулж, *******гийн нэр дээр шилжүүлсэн байсан, улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, байрны тоотод байрлах, 39 мкв талбайтай 3 өрөө орон сууц битүүмжлэгдэн хураасан болохыг 2022.02.-ны өдөр олж мэдсэн даруйдаа шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий гэрээний үндсэн дээр *******гийн нэр дээр шилжүүлсэн улсын бүртгэлийн ү-2204012061 дугаартай, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, байр, тоот 39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан худалдан борлуулж, уг орон сууцны өмчлөх эрх нь Д.Бямбасүрэн гэх гуравдагч этгээдэд шилжиж, Д.Бямбасүрэн нь орон сууцыг цааш нь өөр этгээдэд худалдан борлуулсан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2019.11.15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний дагуу өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчид бэлэглэх хүсэл зориг байгаагүй, зөвхөн зээлийн гэрээний барьцаанд тавьсан бөгөөд тухайн үед хувь хүн учраас барьцааны гэрээ байгуулах боломжгүй байна, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлчих, зээлээ төлж дуусгаад буцаагаад аваарай гэж хэлсэн байдаг. Гэтэл хариуцагч ******* нь бэлэглэлийн гэрээ байгуулсан өдрөө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, тухайн байрыг нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй ******* намайн ******* ХХК-ийн барьцаанд тавьсан байгаа нь анхнаасаа нэхэмжлэгч *******г хуурсан болох нь харагдана. Тийм учраас бэлэглэлийн гэрээ нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх Иргэний хуулийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-д заасан хэлцэлд хамаарч байна. Бид *******, ******* нарын хооронд хийгдсэн 2019.11.15-ны өдрийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний үр дагавар болох нотариатын зардал 50,000 төгрөг гаргуулах, орон сууцны үнэ болох 130,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодруулсан.
Харин маргааны зүйл болсон, нэхэмжлэгчийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны тоотод байрлах, 39 мкв талбайтай 3 өрөө орон сууц нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 91,000,000 төгрөгөөр бусдад худалдагдсан. Бид интернэтээр мөн ойролцоо байршилтай орон сууцны талаарх үнийн судалгаа явуулахад 170,000,000 төгрөг, 145,000,000 төгрөг гээд янз бүр байсан. Тийм учраас хэрэгт өгсөн 20.04.29-ний өдрийн ийн тайлангаар тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээг 218,0,000 төгрөг гэж тогтоосон байдаг. Бид энэхүү үнийн дүнгийн дундажаар зарагдсан орон сууцаа 130,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд эцсийн байдлаар шаардлагаа тодруулж хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох бусдад зарагдсан орон сууцны үнэ 130,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүсэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч *******гийн хамаатан Л. нь *******аас мөнгө зээлье гэсэн, барьцаа тавих шаардлагатай гэсэн. Харин тэр эгчийн байрыг барьцаанд тавина гэж хэлээд нэхэмжлэгч *******г дагуулж очсон гэдэг. Тэд байрыг барьцаанд тавих гэхлээр татвар их төлөх гээд байна, зүгээр бэлэглэлийн гэрээг байгуулья гэж ярилцаад өөрсдийн сайн дурын үндсэн дээр бэлэглэлийн гэрээг байгуулсан. Тийм учраас тэд хийсэн үйлдлийнхээ талаар төөрөгдсөн гэж үзэхгүй, *******гийн зүгээс тэднийг хуурсан зүйл байхгүй, бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр, гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Харин Л. нь хариуцагч *******гийн танил болох *******аас 60 сая төгрөг зээлсэн атлаа өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Тэрээр зээлийн мөнгөө төлөөд байраа авах боломжтой байсан, тийм үйлдэл хийгээгүй. Тухайн үед хариуцагч ******* нь - ХХК-ийн гүйцэтгэх захирлаар түр ажиллахдаа нэхэмжлэгчийн орон сууцыг ******* ******* ******* ХХК-ийн барьцаанд тавьсан юм бил ээ. ******* зүгээр байж байгаад 130,000,000 төгрөгийн өрөнд орчихно гэж бодохгүй байна. Үндсэндээ энэ маргаанд н. гэж Л.гийн охин, хариуцагч ******* хоёр ямар ч хамааралгүй байж татагдан орсон байдаг юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,
2019.11.15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, *******гийн нэр дээрх 2019 оны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.гийн ХААН банк ХК-ийн дансны хуулга, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.02.15-ны өдрийн мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн баримтууд, интернэтээс авсан орон сууцны үнийн талаарх мэдээлэл, 20.04.29-ний өдрийн ХХК-ийн тайлан зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
4.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2023.11.07-ны өдрийн албан бичиг буюу маргаан бүхий орон сууцны талаарх лавлагаа, 2019.10.11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2019.11.15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний нэмэлт гэрээ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулж үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний үр дагавар болох нотариатын зардал 50,000 төгрөг гаргуулах, орон сууцны үнэ болох 130,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох орон сууцны үнэ 130,000,000 төгрөг гаргуулах гэж эцсийн байдлаар тодруулсан болно.
Шүүх хэрэгт авагдсан, тодорх*******ох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгчийн гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...нэхэмжлэгч ******* нь Л., ******* нарын хооронд байгуулагдсан 2019.11.15-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн өмчлөлийн, маргаан бүхий тоот орон сууцыг 2019.11.15-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр хариуцагч *******д шилжүүлсэн, 2022 оны 02 сард өөрийнх нь орон сууц шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан болохыг мэдсэн. ******* нь өөрийн орон сууцыг хариуцагч *******д бэлэглэх ямар ч хүсэл зориг байгаагүй, тухайн үед *******, ******* нар нь хувь хүнтэй барьцааны гэрээ байгуулах боломжгүй учраас орон сууцаа *******гийн нэр дээр шилжүүлчих, тэгээд зээлийн мөнгөө төлөөд орон сууцаа аваарай гэсэн байдаг. Гэвч ******* нь орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан даруйд - ХХК, ******* ******* ******* ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний барьцаанд тавьсан байх ба, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц бусдад худалдан борлогдож, нэхэмжлэгч орон сууцгүй болж хохирч байгаа тул орон сууцны үнийг буруутай этгээд болох хариуцагч *******гаас шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Хариуцагч, түүний төлөөлөгч гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...Л. нь хариуцагч *******гийн хуурай дүү болох *******аас 60,000,000 төгрөгийн зээл авч, барьцаанд нь нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн орон сууцыг тавих зорилгоор, өөрсдийн хүсэл зоригийн дагуу бэлэглэлийн гэрээг хариуцагч *******тай хийж, орон сууцны өмчлөх эрхийг түүнд шилжүүлсэн байдаг, харин Л. нь авсан зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй, төлөөд байраа авах боломжтой байсан, аваагүй, тэд хийсэн үйлдлийнхээ талаар төөрөгдсөн зүйл байхгүй, ******* тэднийг хуурсан зүйл байхгүй, бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байна, иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан мэтгэлцсэн.
Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний төлөөлөгч нь нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын талаар бичгээр ямар нэгэн тайлбар ирүүлээгүй болно.
3.Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн баримтууд, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн талаарх лавлагаа, зохигчийн тайлбар, *******ын тайлбар зэрэг баримтуудаар,
Л., ******* нарын хооронд 2019.11.14-ний өдөр зээлийн гэрээ амаар байгуулагдсан байх ба, уг зээлийн гэрээгээр Л. нь 60,000,000 төгрөгийг сарын 2,3%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж авсан, ******* нь зээлийн 60,000,000 төгрөгийг Л.гийн зөвшөөрлөөр түүний охин гэх Б.гийн ХААН банк ХК-ийн тоот дансаар 2019.11.15-ны өдөр 3,000,000 төгрөгөөр хоёр удаа, нийт 6,000,000 төгрөгийг bayara... гэсэн утгаар, 2019.11.-ны өдөр ...БАЯРАА... гэсэн утгаар, 2019.11.21-ний өдөр 20,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгийг ...зээл өгөв, *******... гэсэн утгаар, 2019.11.30-ны өдөр 15,000,000 төгрөгийг ...******* зээл өгөв... гэсэн утгаар тус тус Л.д шилжүүлэн өгчээ.
Улмаар дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаалах зорилгоор нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны тоотод байрлах, 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 2019.11.15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр хариуцагч *******гийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч ******* нь 2019.11.15-ны өдөр нь тухайн орон сууцны өмчлөгч болсон байна.
4.Ийнхүү хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон 2019.11.15-ны өдрөө бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ******* ******* ******* ХХК болон - ХХК-ийн хооронд байгуулагдсан газрын тосны бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019.11.15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний нэмэлт гэрээний дагуу маргаан бүхий, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны тоотод байрлах, 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг ******* ******* ******* ХХК-ийн барьцаанд тавьж, гэрээг 2019.11.19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба, энэхүү гэрээ болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар хариуцагч ******* нь тухайн үедээ - ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан болох нь тогтоогдсон.
Дээрх үйл баримт нь 2023.10.10-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Л.гийн гаргасан ...60,000,000 төгрөгийн зээлийг манай охин бид хоёр авч ашигласан, ...2019.10.15-ны өдрийн 12.00 цагт зээлийг авсан, ...зээлийн гэрээг хувь хүн гээд бичгээр байгуулаагүй, ...нотариатч тухайн үедээ яагаад зээлийн гэрээ байгуулахгүй, бэлэглэлийн гэрээгээр орон сууцаа шилжүүлж байгаа юм бэ, танихгүй хүмүүс гэж сануулсан, ...зээлийг сарын 2,3%-ийн хүүтэй, 2 жиийн хугацаатай байгуулсан, гэхдээ би боломж бололцоогоороо өгнө гэхэд болно гэсэн, хугацаандаа зээлээ төлөх гэсэн боловч н.Баярсайхан гэсэн данс гарч ирсэн..., гол нь найздаа итгэсэн, гайгүй албан тушаалтай, бас түлшний бизнес хийдэг хүн, битгий санаа зөв гэсэн учраас итгэсэн... гэх агуулга бүхий тайлбараар давхар нотлогдож байна.
5.Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.23-ны өдрийн 3197 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хариуцагч - ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,020,892,800 төгрөгийг 15 сарын хугацаанд буюу тодорхой графикийн дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд төлж барагдуулах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд ...эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны тоотод байрлах, 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц болон ...бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
- ХХК нь тухайн үедээ шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас ******* ******* ******* ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.06-ны өдрийн 414 дүгээр шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болж, мөн өдрийн 45 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. Энэхүү шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021.01.29-ний өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, шийдвэр гүйцэтгэх холбогдох ажиллагаа буюу эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, шинжээч томилох зэргээр холбогдох ажиллагааг явуулсан. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч нь 2021.10.19-ний өдрийн 10/274 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон, тус байгууллагын 2021.10.27-ны өдрийн тайлангаар маргаан бүхий, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны тоотод байрлах, 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 117,500,000 төгрөгөөр тогтоосон байна.
5.1.Ийнхүү шийдвэр гүйцэтгэгч нь анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан байх ба, 2021.12.27-ны өдрийн 4-1/315 тоот мэдэгдлээр маргаан бүхий орон сууцыг шинжээчийн тогтоосон 117,500,000 төгрөгийн 50% буюу 58,750,000 төгөрөөр тооцож хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2021.12.24-ний өдрийн дуудлага худалдаагаар 91,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар - ХХК болон ******* нарт мэдэгдсэн, тухайн орон сууцыг Д.Бямбасүрэн гэх хүн худалдан авч, дуудлага худалдааны ялагч болсноор төлбөрийг төлж, түүний өмчлөлд орон сууц шилжиж, улсын бүртгэлд бүртгэгджээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******, гэрчээр оролцсон Л. нар нь 2022 оны 02 сард маргаан бүхий орон сууцыг хураах, битүүмжлэх зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад - ХХК, ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд орон сууц барьцаалагдсан болохыг мэдсэн байх ба, тухайн үед маргаан бүхий орон сууцанд Л., Ш.- нар амьдарч байсныг шийдвэр гүйцэтгэгч нь 2022.03.10-ны өдөр тэднийг орон сууцнаас албадан чөлөөлсөн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2022.01.07-ны өдрийн 13/15 тоот өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, мэдэгдэл, 2022.01.27-ны өдрийн Д.Бямбасүрэнгийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.11.07-ны өдрийн 5/10332 тоот албан бичиг буюу лавлагаа, 2022.03.10-ны өдрийн байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоол зэрэг баримтаар тогтоогдсон.
6.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч ******* нь Л., ******* нарын хооронд 2019.11.14-ний өдрийн амаар байгуулагдсан 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаалах зорилгоор өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны тоотод байрлах, 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг хариуцагч *******д бэлэглэх байдлаар барьцааны гэрээний оронд дүр үзүүлэн 2019.11.15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг байгуулсан байна. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн гарган өгсөн ХХК-ийн 20.04.29-ний өдрийн баримтаар маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг 218,0,000 төгрөгөөр тогтоожээ.
Тодруулбал, зохигчид тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, бэлэглэлийн гэрээг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор маргааны зүйл болсон орон сууцыг нэхэмжлэгчээс хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн 2019.11.15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-д заасан хэлцлээс илүүтэйгээр 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх дүр үзүүлэн хийсэн хэлцлийн шинжид нийцэж байна. Тиймээс хариуцагч, түүний төлөөлөгчийн гаргасан ...нэхэмжлэгч ******* нь өөрийн хүсэл зоригийн дагуу бэлэглэлийн гэрээг хариуцагч *******тай хийж, орон сууцны өмчлөх эрхийг түүнд шилжүүлсэн байдаг бөгөөд тэрээр хийсэн үйлдлийнхээ талаар төөрөгдсөн зүйл байхгүй, ******* тэднийг хуурсан зүйл байхгүй, бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр... гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, 2019.11.15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь барьцааны гэрээний оронд хийгдсэн байх ба, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг ямар нэгэн хариу төлбөргүй хариуцагч *******д шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууц зээлийн барьцааны хөрөнгө болохыг мэдсээр байж нэхэмжлэгч *******гийн зөвшөөрөлгүй ******* ******* ******* ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар барьцаанд тавьсан, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууц нь 91,000,000 төгрөгөөр Д.Бямбасүрэнд зарагдсан, ингэснээр нэхэмжлэгч ******* нь орон сууцгүй болж хохирсон, үүнд хариуцагч *******г буруутай гэж үзэхээр байна.
7.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно, 56.5-д зааснаар хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй ба, нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад худалдан борлуулсан үнэ, интернэтийн мэдээлэл болон баримт зэргийг харьцуулан орон сууцны үнийг 130,000,000 төгрөгөөр тодорх*******сон.
Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4., 56.5.-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн бүх зүйлээ буюу орон сууцаа буцаан авахаар шаардах эрхтэй, хариуцагч ******* нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчийн өмчлөлд байсан, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны тоотод байрлах, 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч ******* нь орон сууцыг нэхэмжлэгч *******д буцаан өгөх үүрэгтэй боловч орон сууц нэгэнт бусдад худалдан борлогдсон байх тул шүүх тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээнээс илүүтэйгээр худалдан борлогдсон бодит үнэ болох 91,000,000 төгрөгөөр хариуцагчийн төлөх үүргийг тодорх*******ж, хариуцагч *******гаас 91,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 39,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
8.Нэхэмжлэгч *******гийн 2022.11.10-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /70,200+70,200/ төгрөг, 2023.12.15-ны өдөр төлсөн 5000 төгрөг, 20.04.03-ны өдөр төлсөн 807,000 төгрөг, нийт 952,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 612,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4., 56.5.-д зааснаар хариуцагч *******гаас 91,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 39,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 952,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 612,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА