Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/00547

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, 5 давхар, 510 тоотод байрлах АК ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч: Ө.Б 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 2,267,859.46 төгрөг, үндсэн хүү 567,391.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,168.13 төгрөг, нотариатын төлбөр 11.000 төгрөг, нийт 2,889,418.85 (хоёр сая найман зуун наян есөн мянга дөрвөн зуун арван найм) төгрөг (наян тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 320/2025/00486/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч АК ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7109556096 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 2,878,418.85 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 2,889,418.85 төгрөгийг хариуцагч Ө-лын Б- гээс гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)

2. Хариуцагч Ө.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ө.Б- нь АК ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,889,418.85 төгрөгийг

2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 481,570 төгрөг,

2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 481,570 төгрөг,

2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 481,570 төгрөг,

2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 481,570 төгрөг,

2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 481,570 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 481,570 төгрөгийг сар бүр төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ. (хавтаст хэргийн 31 дэх тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч АК ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ө.Б- д холбогдуулан үндсэн зээл 2,267,859.46 төгрөг, үндсэн хүү 567,391.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,168.13 төгрөг, нотариатын төлбөр 11.000 төгрөг, нийт 2,889,418.85 (хоёр сая найман зуун наян есөн мянга дөрвөн зуун арван найм) төгрөг (наян тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Б- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Ө.Б- нь АК ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,889,418.85 төгрөгийг

2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 481,570 төгрөг,

2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 481,570 төгрөг,

2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 481,570 төгрөг,

2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 481,570 төгрөг,

2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 481,570 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 481,570 төгрөгийг сар бүр төлж барагдуулах хүсэлтэй байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,182 (жаран нэгэн мянга нэг зуун наян хоёр) төгрөгийн тал хувь болох 30,591 (гучин мянга таван зуун ерэн нэг) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.Б- гээс 30,591 (гучин мянга таван зуун ерэн нэг) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч АК ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл 2,267,859.46 төгрөг, үндсэн хүү 567,391.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,168.13 төгрөг, нотариатын төлбөр 11.000 төгрөг, нийт 2,889,418.85 (хоёр сая найман зуун наян есөн мянга дөрвөн зуун арван найм) төгрөг (наян тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө.Б- төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 61,182 (жаран нэгэн мянга нэг зуун наян хоёр) төгрөгийн тал хувь болох 30,591 (гучин мянга таван зуун ерэн нэг) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.Б- гээс 30,591 (гучин мянга таван зуун ерэн нэг) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч АК ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН