Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/00550

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч  А.Дөлгөөн  би

Нэхэмжлэгч: , НК ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч: Б.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,156,704.43 төгрөг, зээлийн хүү 103,666.07 төгрөг, 20,733.21 төгрөг, нотариат 8,500 төгрөг, нийт 1,289,603.71 (нэг сая хоёр зуун наян есөн мянга зургаан зуун гурав) төгрөг (далан нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 320/2025/00483/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч НК ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б- овогтой Б- нь НК ББСБ-тай 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ЗГ202212-1364 тоот гэрээ байгуулан 13,650,000 төгрөгийг зээлийн 24 сарын гэрээний хугацаатай, 2,9 хувийн үндсэн хүүтэйгээр, 17-26 УЕЕ улсын дугаартай Kia Bongo-3 загварын цагаан өнгийн авто машиныг худалдан авах зориулалттай авсан.

Олгосон зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг болох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал-ын дагуу бодож, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зээл дуусах хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөх график гаргаж, батлагдсан хуваарийн дагуу нийт 19,516,170.46 төгрөг төлөх байснаас 25 удаагийн төлөлтөөр 18,654,270 төгрөгийн төлөлт хийсэн.

Зээлдэгч нь зээлийн төлөлт хийх зарим нэг сараас зээлийн эргэн төлөлтөө хугацаа хэтрүүлж төлөлт хийхээс эхлэн зээлдэгчтэй утсаар холбогдож зээлийн хугацааг хэтрүүлэхгүй байх, зээлээ бүрэн төлж байх талаар тогтмол утсаар мэдээлэл өгч байсан. Улмаар зээлдэгч нараас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн зээл болон зээлийн хүүгийн төлөлтөө огт хийгээгүй тул зээлдэгчтэй утсан харилцаагаар холбогдон зээл, зээлийн төлөлт хийгээгүй байгаа талаарх өгөх зорилготой бүртгэлтэй дугаарууд руу залгах болгонд утасныхаа дуудлагыг авдаггүй, бүртгэлтэй дугаарууд холбогдох боломжгүй, орох ярианы эрх хаагдсан байдалтай байсаар байгаад олон хоногийн хугацаа хэтрэлтэд орсон байна.

Үндсэн зээл 1,156,704.43 төгрөг, зээлийн хүү 103,666.07 төгрөг, 20,733.21 төгрөг, нотариат 8,500 төгрөг, нийт 1,289,603.71 (нэг сая хоёр зуун наян есөн мянга зургаан зуун гурав) төгрөг (далан нэг) мөнгө гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2. Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Б- овогтой Б- би НК банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилсэн 1,289,603.71 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:

1. 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 644,800 төгрөг,

2. 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 644,803.71 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 40 дэх тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч НК ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Б- д холбогдуулан үндсэн зээл 1,156,704.43 төгрөг, зээлийн хүү 103,666.07 төгрөг, 20,733.21 төгрөг, нотариат 8,500 төгрөг, 1,289,603.71 (нэг сая хоёр зуун наян есөн мянга зургаан зуун гурав) төгрөг (далан нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Б- овогтой Б- би НК банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилсэн 1,289,603.71 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:

1. 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 644,800 төгрөг,

2. 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 644,803.71 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,500 (гучин таван мянга таван зуу) төгрөгийн тал хувь болох 17,750 (арван долоон мянга долоон зуун тавь) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б- аас 17,750 (арван долоон мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч НК ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл 1,156,704.43 төгрөг, зээлийн хүү 103,666.07 төгрөг, 20,733.21 төгрөг, нотариат 8,500 төгрөг, нийт 1,289,603.71 (нэг сая хоёр зуун наян есөн мянга зургаан зуун гурав) төгрөг (далан нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б- төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,500 (гучин таван мянга таван зуу) төгрөгийн тал хувь болох 17,750 (арван долоон мянга долоон зуун тавь) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б- аас 17,750 (арван долоон мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулж, тус тус НК ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН