2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/03900

 

 

 

 

 

 

 

 

    2025            05              08                                           192/ШШ2025/03900

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,******* дугаар хороо,*******ийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ************** цамхагт байрлах “**************” ХК /РД:2693321/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих иргэн******* ургийн овогтой*******ын******* /РД:СЖ89121918/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзулд шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “**************” ХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч Х.Жамц нь ХААН Банк ХК-ийн долоон буудал тооцооны төвтэй 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж 12,800,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөх талаар зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх холбогдох арга хэмжээ авсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул******* гэрээ болон хуульд заасан арга хэмжээ авч зээлдэгчид холбогдуулан түүний оршин сууж буй хаягаар нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугааргай захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг болон түр оршин суух хаяг дээрээ оршин суудаггүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Жамцыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШЗ2025/03310 дугаар захирамж, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, зээл хүсэгчийн өргөдөл хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч “**************” ХК нь******* ургийн овогтой*******ын******* /РД:СЖ89121918/-ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргажээ.

 

3. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж, хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана.

 

4. Нэхэмжлэгч “**************” ХК нь Х.Жамцтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан түүнийг хариуцагчаар оролцвол зохих этгээдээр тодорхойлж, тэдгээрийн хооронд байгуулагдсан  2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай зээлийн болон барьцааны гэрээг хавсаргасан байна.

 

5. Х.Жамцын оршин суух хаяг тодорхойгүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШЗ2025/03310 дугаар захирамжаар тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.Жамцын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаагаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд******* ургийн овогтой*******ын******* /РД:СЖ89121918/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.3-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* ургийн овогтой*******ын******* /РД:СЖ89121918/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.4-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд******* ургийн овогтой*******ын******* /РД:СЖ89121918/-ыг эрэн сурвалжлах ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

4. Нэхэмжлэгч шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.БАТЧИМЭГ