| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/00456/И |
| Дугаар | 320/ШШ2025/00522 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2025/00522
| 2025 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 320/ШШ2025/00522 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **** сумын *** дугаар багт оршин суух, Б.Ц
Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 320/2025/00456/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Ц шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Ц миний бие 1970 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. 1986 онд Хөвсгөл аймгийн **********ийн сумын 8-н жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж илгээлт авч Хөвсгөл аймгийн ********** сумын Энх-Амьдрал нэгдэлд аавынхаа туслах малчнаар ажиллаж байгаад 1988 онд цэрэгт татагдаж 1990 онд цэргээс халагдаж ирээд мөн Энх-Амьдрал нэгдэлдээ малчнаар нэгдэл хувьчлагдах хүртэл ажиллаж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хувиараа мал маллаж байна.
Намайг Б.Ц гэдэг боловч тухайн үеийн цалин хөлсний баримтад Ц гэж бичсэн учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Яагаад Ц гэж бичсэнийг мэдэхгүй байна. Би эцэг эхээс хойд, урд нийлсэн 6-уулаа байдаг. Б, Б гэдэг эгч нартай. Би айлын ганц эрэгтэй хүүхэд юм.
Иймд миний Хөвсгөл аймгийн ********** сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Манайд Ц гэдэг нэртэй хүн байгаагүй. Миний аавыг Б.Б, ээжийг С.Д гэдэг. Миний эгч Б өхөөрдөж Ж гэдэг байсан. Би сая эмчилгээнд явж группт орохоор хөөцөлдөхдөө л цалингийн баримтад миний нэрийг Ц гэж бичигдснийг мэдсэн. Би 1994 онд гэр бүлтэй болсон. Би нэгдэлд хонь маллаж байсан....гэв.
Нэхэмжлэгчээс Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын *********** дугаартай албан бичгийн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ****************дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, Хөвсгөл аймгийн ********** сумын Энх-Амьдрал нэгдлээс 1987 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11/275 дугаартай албан бичиг, Б.Ц ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн ********** сумын Энх-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан Бямбаагийн Цэвээндоржийн 1986-1992 оны цалингийн лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, гэрч асуулгах тухай хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 5-26, 52 дугаар тал)
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ******** гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн байна. (хх-ийн 53-54 дүгээр тал)
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 30/492 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 33-36 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 30/552 дугаартай албан бичиг (хх-ийн 48 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 30/608 дугаартай албан бичиг зэргийг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 51 дүгээр тал),
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Б.Ц дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Намайг Б.Ц гэдэг боловч тухайн үеийн цалин хөлсний баримтад Ц гэж бичсэн учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд Хөвсгөл аймгийн ********** сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Ц өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Ц нь Хөвсгөл аймгийн ********** сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн ********** сумын Энх-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан Бямбаагийн Цэвээнсүрэнгийн 1986 оны 9 сараас 1987 оны 5 сар, 7 сараас 1988 оны 9 сар, 1991 оны 8 сараас 12 саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарууд (хх-ийн 20-26 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, Б.Ц Ажилладаг гэх хэсэгт Энх-Амьдрал нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1986, эрхэлдэг ажил гэх хэсэгт хоньчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1986, оршдог сум, район гэх хэсэгт **********, Бүртгэгчийн нэр гэх хэсэгт Дорж, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.22... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 33-36 дугаар тал),
Гэрч Н.Г ...Намайг 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргээс халагдаж ирэх үед Б.Ц нь 1986 онд 8 дугаар ангиа төгссөн гээд аав ээжтэйгээ хамт Хөвсгөл аймгийн ********** сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар багт малчнаар ажиллаж байсан. Тэгээд Б.Ц нь тус нэгдэлдээ ажиллаж байгаад 1988 оны 9 дүгээр сарын сүүлээр цэрэгт татагдан цэргийн алба хаахаар явчихсан. Тэрээр 2 жилийн цэргийн алба хаагаад 1990 оны намар цэргээс халагдаж ирж байсан юм. Тухайн үед түүнийг цэргээс халагдаж ирэх үед нэгдэл тараагүй байсан учир 1991 он хүртэл Б.Ц нь аав ээжтэйгээ хамт тус нэгдэлд мал маллан амьдарч байсан.
Б.Ц ийн аавыг нутаг усны хүмүүс дуудахдаа Тээгэн Б гэж дууддаг хочтой хүн байсан. Харин түүний ээжийг Д гэдэг байсан. Би түүнийг эхээс хэдүүлээ болохыг сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар Б.Ц ийн эгчийг нь Ж гэж хүн байсан.... гэх мэдүүлэг (хх-ийн 53-54 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд Б.Ц ийн Хөвсгөл аймгийн ********** сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Ц нь төрсний бүртгэлд Б.Д нэрээр бүртгэлтэй болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаар (хх-ийн 6 дугаар тал)-гаар, Б.Б нарын дундаас Б.Б Б.Ц нар төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 30/608 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна. (хх-ийн 51 дүгээр тал)
Хөвсгөл аймгийн ********** сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадын 1986 оны цалин хөлсний баримтад ............... 1987 оны цалин хөлсний баримтад Б.Б, 1988 оны цалин хөлсний баримтад Б.Б гэх нэрс бичилттэй байх ба Б.Б зэрэг нэрс нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 30/608 дугаартай албан бичгээр ирсэн нэрстэй тохирсон, мөн 1989 оны Буянгийн Бямбаагийн цалин хөлсний баримтад Ц гэх нэр бичилттэй байх боловч цалин хөлс бичигдээгүй, 1991 оны Б.Б цалин хөлсний баримтад Ц гэх нэрийн ард 10 сараас эхлэн цалин бичигдсэн, 1992 оны Б.Б цалин хөлсний баримтад Б.Ц гэх нэр бичигдэж цалин хөлс бичигдсэн зэрэг баримтуудыг харьцуулан үнэлж Хөвсгөл аймгийн ********** сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадын Б.Б 1986-1988 онуудын цалин хөлсний 70 дугаар дансанд бичигдсэн Ц гэх бичилт нь нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав.
Б.Ц ид холбогдох ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Хөвсгөл аймгийн ********** сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын 1986-1989 оны тушаал шүүж үзэхэд Б.Ц ийг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй, 1991-1992 оны боловсон хүчинтэй холбоотой буюу Б тушаал манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/275 дугаартай албан бичгээр (хх-ийн 18 дугаар тал) тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болоыг дурдлаа.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Б.Ц нь 1990 оны 10 сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх №1700007615 дугаартай баталгаажилтын хуудасны лавлагаа (хх-ийн 32 дугаар тал),
Б.Д нь Хөвсгөл аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 0129 дүгээр ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/907 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ. гэх бичилттэй Тусгай архивын лавлагааны хуулбар (хх-ийн 5 дугаар тал) зэрэг тус тус хавтаст хэрэгт авагдсан болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Б ийн Хөвсгөл аймгийн ********** сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ